Нойр булчирхайн үрэвсэл буюу Панкреатит

Эртний грекийн  эмч нар ходоодны доор байдаг нойр булчирхайг “pancreas” буюу “цул махан” гэж нэрлэж байжээ. Биемахбодид түүний гvйцэтгэх үүрэг маш их бөгөөд хоол боловсруулалт, энергийн тогтмол солилцоо гээд олон чухал vйл явцад оролцдог.

Жишээлэхэд, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг өөх, нүүрс усыг боловсруулахад тусална. Мөн түүний даавар нь / инсулин гэх мэт/ цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг.

Ерөнхий

Панкреатит гэдэг нь нойр булчирхайн үрэвсэл. Энэ нь хурц /хурдан  идэвхитэй/ ба архаг /удаан, сул/ хэлбэрээр явагддаг.

Шалтгаан

Нойр булчирхайн үрвэслийн 95-98% нь архи хэтрүүлэн уух, цөсний хүүдийн євчнөөс  (ялангуяа цөсний чулуу) үүдэлтэй байдаг.  Үрэвсэл үүсэхэд  нєлєєлєх бусад хүчин зүйлд нь:

  • 12 хуруу  гэдэсний үрэвсэл ( гастродуодинит, ходоодны шарх євчин)
  • Гэмтэл
  • Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/
  • Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/
  • Бодисын солилцоо  алдагдах
  • Дааврын өөрчлөлт
  • Судасны өвчнүүд

Янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр нойр булчирхайн хоол боловсруулах шүүс буюу бидний ярьж сурснаар ходоодны кислота ны ялгаралт алдагдана. Vvний vр дvнд  эдгээр шvvс нь хоолыг бус булчирхайг өөрийг нь боловсруулж үрэвсэл үүсгэдэг. Архаг үрэвслийн үед нойр булчирхайн хэвийн эд нь  аажмаар сорвиждог.

Шинж тэмдэг

Ходоод үрэвссэн гэхийг илтгэх хамгийн эхний шинж нь өвдөлт юм. Євдөлт нь хоол идсэний дараа ихсэх бєгєєд аюулхай орчим євдєнє. Мєн баруун, зүүн хавирга доогуур дамжин  нуруу руу  тархаж євдєх нь цєєнгvй байдаг. Ихэнхдээ бүслүүрдэж өвдөх  ба дээшээ харж хэвтэхэд өвдөлт ихсэж, суух ба урагш бага зэрэг тонгойход өвдөлт суларна. Мөн євдєлт нь зүрхний орчимд  зүрхний цухалдах євчинтэй тєстэй маягаар євдєж болно. Нойр булчирхайн үрэвслийн дагалддаг єєр нэгэн таагvй зvйл нь гvйлгэх юм. Єтгөн хvvхдийн будаа маягтай болж,  дунд нь  боловсрогдоогүй хоолны үлдэгдэл байдаг. Єтгөний хэмжээ ихэсч, эвгүй үнэртэй болно. Мөн хэхрэх, дотоор муухайрах, үе үе бөөлжих, гэдэс дүүрэх шинж илэрнэ. Хоолонд дургүй болж хурдан турна.

Үр дагавар

Ихэнхдээ нойр булчирхайн vрэвслийг цөсний хүүдийн үрэвсэл дагалдах бөгөөд эсрэгээр цєсний vрэвсэл нь нойр булчирхайн vрэвслийг vvсгэх боломжтой. Єєр нэг маш  аюултай хvндрэл нь нойр булчирхай хагарч үхлийн аюултай  хэвлийн гялтангийн үрэвсэл болох явдал юм. Тvvнээс гадна архаг vрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болж болно.

Оношлогоо

Архаг нойр булчирхайн vрэвслийг оношлоход амаргvй байдаг бєгєєд ялангуяа эрт vед нь. Vvний тулд ходоод гэдэсний  эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд тусална.

  1. Цусны ерөнхий шинжилгээ.-Үрэвсэл байгааг илрүүлэх зорилготой  / цагаан цогцосын хэмжээ ихэссэн байх гэх мэт/.
  2. Цусны биохимийн шинжилгээ. Амилаз  хэмээх шүүрлийн түвшин ихэссэнийг тодорхойлсноор өвчний  илрэлийг батлана.
  3. Шээсний шинжилгэ.э Шээсэнд амилаз илрүүлэх нь мєн үрэвсэл vvссэнийг  гэрчилнэ.
  4. Хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээ. Нойр булчирхай болон бусад эрхтний ( жишээ нь, цєсний хvvдий) өөрчлөлтийг илрvvлэх боломжтой.
  5. Ходоод дурандах. Үрэвслийн  үйл явцад  ходоод, 12 хуруу гэдэс хамрагдсан эсэхийг тодорхойлно.
  6. Рентген зураг
  7. Компьютерийн томограф    г.м

Эмчилгээ

Хурц үрэвсэл, архаг үрэвсэл хурцадсан үед  мэс заслын тасагт  эмчилгээ хийнэ. Эхэндээ өвчтөнд тусгай эм бичиж, хоолны дэглэм  зааварладаг. Эдгээр нь тус болоолгүй  нойр булчирхай задарч хэвлийн гялтангийн үрэвсэл үүсчихсэн бол эмч нар яаралтай мэс засал хийнэ.

  • Хэвлийн хөндийг угааж цэвэрлэх( перитонеаль лаваж). Тусгай гуурс  хэвлийн хөндийд тавьж хуримтлагдсан шингэнийг гадагшлуулна.
  • Нойр булчирхайн эвдэрсэн эдийг  зайлуулах нь мэс засалчийн хувьд ч өвчтөний хувьд ч маш хүнд хагалгаа тул тун ховор хийгддэг.
  • Харьцангүй шинэ  арга  бол хурц үрэвслийн  эхний хоногуудад  цөсний хүүдийн гэмтэлтэй өвчтєнд холецистэктоми хийх буюу цөсний хүүдийг авах явдал. Архаг үрэвсэл хурцдахаас  урьдчилан сэргийлэх арга нь хоолны дэглэм барьж хурц тостой хоол, архи хэргэглэхээс татгалзах, цөсний чулуутай үед цаг тухайд нь эмчлүүлэх явдал юм. Нойр булчирхайн үйл ажиллагааны дутагдалтай үед хоол боловсруулах явцыг хөнгөлдөг бэлдмэлүүд  / креон, мезим / хэрэглэх шаардлагатай.

22 Comments

  1. uuj

    aav maani noir bulchirhaigar ovdson emch nar tsosnii chuluutai gej onoshlood hagalgaa hiisen getel noir bulchirhaita hund mes hurgej boldoggui yum bn le…tegeed l aav maani buruu hagalgaa hiil;guulsnees bolj nas barsan..yag l iim shinj temdguud ilerdeg bsann..aaviigaa orovdoj sanaj bn..mongoliin emch nar hariutslagagui dandaa gar harsan humuus l bdag….

  2. Даваадулам

    нойр булчирхайтай хүн ямар хоол идвэл зохистой вэ. хооллох заавар өгөөч. Мөн өвчнөө сэдрээхгүйн тулд яах естой вэ.

  3. jagi

    noir bulchirhaitai hun yamar hool idvel zohimjtoi be?zaval tuslaarai

  4. SODOO

    BI ENE UWCHNUUR UWCHILSUN BAS CHIHERIIN SHIJIGIIN SHINJ ILERSEN HAMGIIN GOLNO SETGEL SANAA HOOLNII DEGLEM UURIIGUU YADRAAJ ZOWOOH ZVILD BVV ORUUL EMCHIIN ZUWLGOOD DAGAAD DEGLEMEE SAIN BAIRIH HEREGTEI HAMGIIN GOL N HAJUUD BGAA HVNEES BUYU EHNER NUHURUUS SHALTAALDAG

  5. халиун

    minii noir bulchirhai uwddug bur hurts helbertei uwddug. mash huchtei uwddug. analgin demodrol tariulj bj zugeer boldog yum. hoolooroo l buhniig zohitsuulj bna da zarimdaa amttai yum idmeer mash ih husdeg bolowch uwduh bh da gesen aidas bainga dagadag n setgeliin tugshuur boldog. tugs emchleh arga bdag bol uu. hoolloh talaar todorhoi bichij uguuch. diet plan bdag bol uu. manaihnii idej bgaa hool n ihewchlen huurch sharsan hund tostoi hoolnuud bh yum, ter bolgon gertee hooloo beldeed awaad yawj chadahgui yumda

  6. julie

    sn bn uu minii eej ene owchnoor owdson bur uhaangui boltloo owdood emneleg ywsan tgd taria hiilgeed namdahku bsan ene in hurts shat in uu buren togs idgerhu hamgiin sain emneleg haana baidag be

  7. sue

    sn bna uu bi 16 nastai noir bulchirxai mash ix owddog mongold bxdaa sn emchlvvlj chadalgvi gadaadad irsn tgd endxiin xool n dandaa beldsen belen xool bdg uchraas idxeer l owdood shono ch untaj chaddaggvi  oird xoolon muudaj ix owdood bgaa nadad tuslaach ymr xool xiij idwel bolox we

  8. sn bnu.eej maani noir bulchirhaitai yumaa mash ih ovddog gesen.ene ovchin edgedeg ovchin u.eejdee mash ih sanaa zovj bn hol baidag bolohoor bur ih sanaa zovdog.ymar hool ideh estoi ve.

  9. Byambaa

    sn bnu manai duu noir bulchirhain uwchtei odo nileen khurts uwduj ehelj bna ene ued yamar em taria heregleh we mun yamar hool idej uuh we sodoodo bayarlalaa ene uwchneer uwdsen humuust uuriinhe chin setgeliin ugiig helj zuwlugee ugsund chamd sain saihniig husie

  10. otgonobymba

    hurts hool arhi hergelehgui bh

  11. uuree

    suuliin ued hodood ch yum shig tegsen murtluu nuruuruu havirga dagaj uvduud baigaa ene noir bulchihai yu. udurjin zugeer baij baigaad ugluu uureer sertel uvduh yum aa. ih zoviurtai. hoolond bol sain baigaa murtluu dandaa guilgeed bhiin bi hna handah vee zuvulguu uguuch humuusee.

  12. SOKO

    BI TSUSNII CHULUUTAI  jiliin dotor  3 udaa ingej uvdsun ugluuguur uvdultuusuu bolood serdeg hevteheer uvduud urahsaa tongoogood suuhaar arai gaigui boldog gehdee l aimar uvddug unuu ugluu 5 tsagiin ued uvduuud uvchin namdaah em uugaad nileeen udaaan uvdsunii estest namdaad unttsan bsan bi guilgeeguiee gehdee tegj ih tostoi hool oroi ideegui sh dee! ene uvdultiig dahij medermeergui bnaa nuruu tseej nelenhui dee l uvddug 

  13. gana

    sain baina uu, eleg tsos noir bulchurhain yamar sain emnelguud bdin boloo, helj ogch tuslaaaach, bas email hayagruu bichij bolno,

  14. gana

    ain baina uu, eleg tsos noir bulchurhain yamar sain emnelguud bdin boloo, helj ogch tuslaaaach, bas email hayagruu bichij bolno,

  15. gana

    gantuya_182005@yahoo.com,  sain baina uu, eleg tsos noir bulchurhain yamar sain emnelguud bdin boloo, helj ogch tuslaaaach, bas email hayagruu bichij bolno,

  16. Munhuu

    TSu-erdene gedeg sain huwiin emneleg bdag ym bna.Bi end emchluulj bgaa gol n hodood noiriig durandahdaa juus uulgaad gadnaas n hardag n biend zowiurgui ym bilee.Hayg n Jukowiin muizien zuun tald bgaa.Tsulbuur gedeg nertei emch bii.Bi odoo huduu ywj bgaa bolohoor utas n alga.Shunu ymuu uureer aimaar uwddug.Deeshee harj hewtehed iluu uwddug bosood ywgan suugaad tongoihod namddag.Bi bur zarimdaa 1 garan uwddug bsan.Odoo bas haaya aimaar uwddug l duu gehdee hugatsaa n baga bolson bas arai uwdult n sularsan.Ene zunjingaa l emchilgee hiilgej bna.Edgene gesen itgeltei bgaa shuu.Bas arhi piwo haluun nogoo hgarsan huursan hool horhog boodog kofe bol tas horiotoi bas emchilgeenii ued tsagaan idee bugd horigdson shuu.

  17. enkhee

    buh l emneleg uuniig emchilj chadna. gehdee huwi hunees mahs ih hsaltgaalna. hool undaa tohiruulah hurts uwdsun ued n yaraltai emnelegt handaj emchluuleh heegtei.

  18. ariuka

    Хоолны дэглэм сайн сахих хэрэгтэй

    Өөрийгөө нойр булчирхайн үрэвсэлтэйг мэдсэнээс хойш цаашдаа хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Ингэснээр өвчний дахилт даамжрахаас сэргийлдэг онцгой ач холбогдолтой. Малын гаралтай өөх тос, загас, лаазалсан бүтээгдэхүүн, хиам, мөөг ногооны хуршсан шөл, хийжүүлсэн ундаа, шарсан, хайрсан хоол хүнс хэрэглэхийг хориглоно. Архи, дарс, шоколад ч үүнд орно. Харин шинэхэн ногооны шөл, каш, гоймон, компот, лимонтой цай, жимсний шүүс, шинэ тараг, өндөгний цагаан, үхэр, тахианы өөх багатай мах зэргийг хэрэглэж болно. Хоолондоо нэмэлт сахар хэрэглэхийгхатуу хоригло. Харин шалтгааны эсрэг эмгэг жам шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үрэвсэл өвдөлт намдаах, хордлого тайлах, халдварын голомт байгаа бол антибиотик хэрэглэх зэргээр эмчийн хяналтанд эмчлүүлээрэй.

  19. erdenee

    navchin nogoon tsai bainga uuj bval ovdolt namdaj bsan. mongol em tan uuj edgesen humuus bnaa.

  20. Where’s the nearest cash machine? what is in strattera medicine setting. · Identify the laboratory and

  21. I’m sorry, I’m not interested topamax 150 mg weight loss patients/caregivers, peers, and instructors. peers, and instructors. peers, and instructors. peers, and instructors.

  22. Д....

    Новш гэж ямар ч хэцүү юм дэ. бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл дээрээс нь нойр булчирхайн үрэвсэлтай юм байна. яалт ч үгйү 30 хүрэхгүй мажийх юм байна л даа.

Leave a Reply