Үр хөндөлт буюу аборт

 Хүмүүсийн дундах явган ярианд эмэгтэй хүн жирэмсэн болохыг “хүүхэд олох” ба ‘гоол алдах” гэж хоёр янзаар нэрлэх нь цөөнгүй. Хэрэв “хүүхэд олсон” бол эмэгтэйн нүүрэнд аз жаргалтай инээмсэглэл тодорно. Эх болох хүсэл нь биелжээ гэж ойлгож болно.

Харин “гоол алдсан” үед эмэгтэй нь эсрэгээр сэтгэлээр унадаг. Тэрбээр жирэмсний тест -ийн эерэг дүнг харчихаад өөрийгээ зүхэж суудаг. Тэгээд сайн найзтайгаа хаана яаж хямдхан үр хөдүүлж болох талаар зөвлөж эхэлнэ. Зарим үед тэд аргагүй эрхэнд нөхөрт гарах тохиолдол ч байдаг. Гэвч ийм явдал цөөхөн байдаг.

Ерөнхий

Аборт буюу үр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлнэ. үүнийг жирэмслэлтийн янз бүрийн хугацаанд (28 долоо хоног хүртэлх) эмнэлэгт хийдэг. Ихэнхдээ хүсээгүй жирэмслэлт, ойрын үед хүүхэд төрүүлэхийг төлөвлөөгүй байсан үед үр хөндөлт хийдэг. үүнд олон шалтгаан байж болно. Жишээлэхэд, санхүүгийн, эсвэл байр орон сууцны бололцоо муу, хүүхдийн эцэг тодорхойгүй г.м.
Зарим тохиолдолд үр хөндөлтийг эмнэлэгийн шалтгааны улмаас болж хийдэг. Жишээлэхэд, жирэмсэн үедээ халдвар авсан, эсвэл үрэвслийн өвчтэй байх, жирэмсний үед хэрэглэх нь хориотой эм уусан, гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр байх г.м.

Үүнээс гадна улс болгон үр хөндөлтийн асуудал янз бүрээр ханддаг. Үр дүнд нь үр хөндөх хориотой оронд аборт хийлгэвэл эрүүгийн хэрэгт татагдах зэрэг үр дагавартай.

Гэвч тухай улс, эсвэл нийгмийн давхарга нь абортын талаарх ямар бодлого баримтлаж байгаагаас үл хамаараад хувиараа хүсээгүй жирэмслэлтээс ангижирах гэж оролдсоны хэрэггүй, ялангуяа эмчлэх эрх байхгүй “сайн дурын” хүмүүст хандаж огтхон ч болохгүй.

Үр хөндөлт

үр хөндүүлэх гэж буй эмэгтэйчүүд аборт нь хэд хэдэн төрөл байдгийг мэдэх нь зүйтэй. Хамгийн орчин үеийн арга бол эмийн аргаар үр хөндөх бөгөөд энэ нь жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэгдэнэ. Түүний гол давуу тал нь мэс заслын ажилбар шаардагдадгүй явдал юм.

Мөн 5 долоо хоног хүртэлх хугацаатай үед вакум буюу соруулах аргыг хэрэглэж болно.

Илүү өргөн хэрэглэгддэг сонгодог төрөл болох багажаар үр хөндөх арга нь 12 долоо хоног хүртэлх хугацаанд хийгддэг. Энэ нь хүндрэл үүсэх магадлал өндөртэй жинхэнэ мэс ажилбар юм.

Хугацаа хэтэрсэн буюу 12 долоо хоногоос илүү хугацаатай үед үр хөндөлтийг зөвхөн эмэгтэйн амь насанд аюултай, эсвэл урагт гажиг илэрсэн нөхцөлд л хийдэг. Энэ ажилбарыг хиймэл төрөлт гэж нэрлэдэг. Хиймэл төрөлтийн хоёр аргаар хийдэг.

Ургийн усанд шингэн хийж ургийг үхүүлэн зулбуулах, эсвэл жижиг хэмжээний кесар хагалгаа (хэвлийн хана болон умайн ханыг зүсэж авах) хийж ургийг авах гэсэн хоёр төрлийн арга байдаг. Ийнхүү үр хөндөх аргыг сонгохдоо жирэмсний хугацаанаас гадна бие махбодийн онцлог ба түүнчлэн үр хөндөлтийн төрөл бүрт гардаг янз бүрийн хүндрэлүүдийг зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай. Тиймээс үр хөндүүлэхийн өмнө заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч дорх шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй;

Цусны биохимийн шинжилгээ
БЗХӨ болон ХДХВ-н халдвар илрүүлэх шинжилгээ
Yтрээний наалдац
Цусны бүлэг ба резус фактор тодорхойлох шинжилгээ
Бага аарцагийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ

Эмч таны эрүүл мэндийн онцлогтой холбоотойгоор зарим нэгэн нэмэлт шинжилгээ бичиж өгөхийг үгүйсгэхгүй.

Үр хөндөлтийн дараа

Үр хөндүүлсний дараах хоёр долоо хоногт хүнд юм өргөхгүй, хэт ядрахгүй байх нь зүйтэй. Зөвхөн шүршүүрт усанд орж, гадна бэлэг эрхтэнээ буцалсан усаар угааж, дотуур өмдийг ойр ойрхон сольж, бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна бүх төрлийн абортын үед хүндрэл гарч болзошгүй байдгийг санах нь чухал. Биеийн байдал муудах, цусархаг ялгадас гарах болон хэвлийн доогуур өвдөлт өгөх зэрэг зовиурууд илэрвэл яаралтай эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

103 Comments

  1. Ади

    Сайн байна уу? Би 12 сараас нэг гэр бүлтэй хүнтэй уулздаг болсон. Гэтэл манай гэрийнхэн мэдээд бөөн юм болсон. Гэрийнхэндээ салсан гэж хэлээд уулздаг болсон. Гэтэл уулзаж байгааг маань мэдээд утасаар ээж минь түүнтэй ярьсан байна лээ. Би охиноо хүний 2 дахь байлгахыг хүсэхгүй байна гэж ярьсан байсан. Бид 2 зөндөө муудалцаж хэрэлдэж байсан ч салахгүй юмаа. Бие биеэндэ үнэхээр хайртай. Тэр эхнэртэй хайртай гэхдээ аймар хөндийн байдаг 2 сардаа нэг секс хийвэл их юм. Тийм болохоор тэр хүний сэтгэл хөрсөн байж болох юм. Гэтэл майна ээжийг ярьсаны дараа тэр хэзээ ч хүүгээ хаяж чадахгүй гэж надад хэлсэн. Эхнэртээ биш хүүдээ хорогдоод байна.  Бид 2 байнгын сексийн харилцаатай байсан сая би нэг сартай жирэмсэн болчихсон байна. Уг нь бид хоёр хамт амьдрахаар төлөвлөж байсан юм. Одоо би энэ хүүхдийг авхуулахаас өөр аргагүй болчихлоо. Уг нь хайртай юм чинь хүүхэд гарч ирээд гэрийнхэн маань зөвшөөрнө гэж бодсон. Авхуулна гэхээс их айж байна. БИ түүнд үнэхээр хайртай тэр ч надад хайртай түүний хүү нь үнэхээр хөөрхөн намайг минйи аниа гээд л байдаг тийм болохоор тийм хөөрхөн хүүг яаж орхих вэдэ тийм биздээ. Эцэст нь би биеэрээ хохирч байна. Охидууд минь хэзээ ч битгий хүний нууц амраг болоорой. Би 24-тэй залуу байна сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байна. Удахгүй энэ зүйлс дуусна гэдэгт итгэж байна.

  2. Tsetsegee

    yamar muuhai yum be!!! Bitgii tegj ger bul uimuuleerei chi nasan turshdaa haramsana. Ailiin huuhduud unchiruulj, ehneriig ni belewseruulj. Nadad manai egchiin jishee bga, Ter zaluutaigaa barag 3 jil uulzsan bolowch suuld ni ehner huuhdee songood yawsan tm uchir chi ooriigoo bolon busdiig hohirooj bolohgui!!! Hezee ch ta 2 butehgui!! Ene ug hatuu bolowch unen! ternii huuhduud ni chamaig nasan turshdaa uzen yadah blno

  3. lhamaa

    hohi chin teneg banzal awgai ihwel taarna

Leave a Reply