Өндгөвчний уулинхай буюу киста

Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн юм. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн  эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уулинхай буюу киста юм.

Ерөнхий

Киста буюу уулинхай нь хагас шингэн зүйл агуулсан уут маягий, нимгэн ханатай хөндий юм. Yүссэн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн хэлбэрт хуваадаг

  1. Фолликулярын уулинхай – өндгөн эс нь єндгєвчинд байрладаг фолликус хэмээх гэрт боловсордог. Фоликул хагарч өндгөн эс гадагшилж хэвлийн хєндийд орох ёстой байдаг. Энэ үйл явц явагдахгүйгээс фолликул шингэнээр дүүрч  сунан ууланхай үүсдэг.
  2. Шар биетийн уулинхай  – харьцангүй ховор тохиолддог. Фолликулаас өндгөн эс гарангуут оронд нь бэлгийн онцгой даавар ялгаруулдаг эсүүдийн бөөгнөрөл болох шар бие үүсдэг. Энэ нь аажимдаа шимэгдэн алга болдог. Энэ vйл явцад  гажуудал vvссэн тохиолдолд уулинхай үүснэ.
  3. Бусад. Өндгөвчинд шингэн, салслаг агуулсан жижиг хавдрууд vvсэх боломжтой. Заримдаа өөх, тос ба үс мэтийг агуулсан ч байх тохиолдол байдаг /дермоид киста/ .

Зарим уулинхай жирэмсний сvvлийн хугацаатай адил  хэмжээнд хvртэл томорч   болдог.

Шалтгаан

Өндгөвчинд уулинхай үүсэх нь ихэвчлэн дааврын үйл ажиллагааны алдагдсаны улмаас  болно. Мөн үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдвараас бас болдог.

Үр дагавар

Арван уулинхайны долоо нь vйл ажиллагааны нэг зvйлд хамаардаг бөгөөд дараагийн сарын тэмдэг ирэхэд аяндаа зүгээр болдог. Гэвч цаг тухайд нь арга хэмжээ авахгvй бол  томорч  євдєлт vvсгэн, дэргэдэх эрхтнүүдийн үйл ажиллагаанд  саад учруулдаг. Зарим үед уулинхай нь нарийхан иштэй мөөг шиг хэлбэртэй болдог. Биеийн хүчний ачаалал болон ямар нэгэн бусад шалтгаанаас болон хөл нь мушгирах эрсдэлтэй бєгєєд энэ vед уулинхайг тэжээгч цусны судаснууд дарагддаг. Ингээд тэжээлгүй болсон уулинхай үхжиж, идээлэн хэвлийн хєндийд хагардаг. Энэ нь аюултай хvндрэл болох хэвлийн гялтангийн үрэвсэл vvсгэдэг. Тvvнээс гадна єндгєвчний уулинхай нь үргүйдлийн шалтгаан болж болно. Нєгєєтэйгvvр хамгийн аюултай vр дагавар нь хорт хавдар болж  хувирах явдал юм.

Шинж тэмдэг

Ер нь бол мэдэгддэггvй. Өөртөө уулинхай үүссэнийг эмэгтэй хүн сэжиглэж мэдэх аргагvй. Энэ євчний vед ихэвчлэн ямар ч зовиур илэрдэггүй. Зөвхөн хэвлийн доогуур маш бага зэрэг өвдөх эсвэл сарын тэмдэг хэвийнхээс арай удаан үргэлжилж болно. Тиймээс ихэнхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр санамсаргүй илрүүлдэг. Харин мушгирсан суурьтай уйланхай vvссэн тохиолдолд энэ нь мухар олгойн үрэвсэлтэй төстэй шинж тэмдэг өгдөг. Ийм үед цаг алдалгүй түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Оношлогоо

Өндгөвчний уулинхайг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно. Эхлээд бага аарцагийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ хийлгэж уйланхайны шалтгааныг тодорхойлох бєгєєд дааврын шинжилгээ хийлгэнэ. Зарим онцгой хэцvv тохиолдолд зөвхөн дуран оношлогооны тусламжтайгаар зөв оношийг тавина. Мэс засалч хэвлийн хананд  хэд хэдэн жижиг зvслэг хийгээд  тvvгээр тусгай харааны багаж (лапароскоп) оруулж дотор эрхтнvvдийг нь томруулан хардаг. Өвчтєн хэвлийд нь маш хvчтэй євдєж буй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн тохиолдолд эмч нь өндгөвчний уйланхайн хагаралтыг мухар олгой -н үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн дайвруудын хурц үрэвсэлтэй андуурахгvй байх нь маш чухал. Учир нь тэдгээрийн шинж тэмдгийн илрэл нь хоорондоо маш тєстэй байдаг.

Эмчилгээ

Дааврын үйл ажиллагааны алдагдлаас vvссэн уйланхайг дотоод шүүрлийн булчирхайн эмч эмчилдэг. Тэрбээр євчтєнд дааврын эм бичиж єгнє.

Хэрэв уулинхай vvссэн шалтгаан нь єндгєвчний vрэвсэл байх юм бол уулинхайны эсрэг эмчилгээ хийхийн ємнє  үрэвслийг арилгана. Нөхөн сэргээх эмчилгээ, үрэвслийн эсрэг эм, витаминууд болон антибиотик нь сайн нєлєєтэй байдаг.

Уулинхайг яаралтай  авах шаардлагатай болсон тохиолдолд дуран ашиглана / хvйсний хавьд бага зэргийн зүсэлт хийн/. Зєвхєн хэмжээ нь хэт томорсон эсвэл хэт авианы шинжилгээний vр дvн эргэлзээ тєрvvлсэн vед л хэвлийн хөндийг нээж авна.

Эмэгтэй  хүн бүр нас хамаарахгүйгээр эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх ёстойг анхаарах хэрэгтэй. Vзлэгт ороогvй тохиолдолд єндгєвчний уулинхай vvссэн эсэхийг тvvнийг хэт томорч хvндрэл бий болгохоос нааш мэдэх боломжгvй.

64 Comments

  1. butaa

    sain baitsgaana uu namaig bas ungursun 5sard kistatai gej onoshlood shimegdvvleh emchilgee hiilgeed shimegdsen getel say 12sard ahiad l kistatai bolchij bas l emchilgee hiilgesen odoohondoo shimegdsen gvig n medeegvi l yawna. kista hvvhedtei bolohod hamaatai shvv neg yosondoo hagarah yostoi undgun es n hagarahgvi bolhoor yaj hvvhedtei bolohow dee emchilgee sain hiilgeed hvvhed olohgvi bga hvmvvs vriin suwagaa shalguulj vzeerei heregtein bna lee minii ohin 2r angi odoo ahiad turuh gesen chin boldoggvi ee bas hetsvv l bna gehdee hvvhedtei bolhoor setgel oeg l baih yum. yamartai ch emchid l handaarai daa 19d chimeg -oyu geed ganbaatar emchiin emneleg bga bas bvsgvi emneleg sain shvv utas n 99992999 -99056769 yum bna lee amjilt hvsii vzvvlcheed bichne ee.

  2. Soyolmaa

    Sainuu  Her udaan emchilgeee hiideg ve 

  3. bi kistatai gsen onshtoi gehdee ardiin ulamjlalt emchilgee gej neg jor uuj 7 honoj bnaa kista ogt suraggvi boldog gsn yumaa vr dvng ni odoohondoo helj medehgvi /0.5gr arhind 14shirheg hushganii dorohiig hiigeed 6-7 honog daraad udriin 3-r neg halbagaar uuh hoolnii umnu, 1 kvrss ni 5-6 lonkh arhi gsen shvv/ emchees asuuj bgaa turshaad vzeerei bi uuruu uugaad 7 l honoj bna uvdult ni mash bgassan hvitniig aimaar medreed neg l servegneed bdag shinj temdeg maani bgassaan hamgiin gol ni 1000 antibiotka hereglesnees darhlaagaa bainga sergeevel ug emchilgeeg chine sain hvleej avah baihaa gej bodoj bnaa bi 1jil gariu antiboitek emchilgee hiilgeed vr dvngvi bvvr nuguu undguvchrvvgee orood bgaa yum shig medremj tursun tegeed svvliin ved darhlaagaa 100huvi demjeed urgamliin garaltai emnvvdiig hereglej bnaa, gehdee ta ner emchees asuugaarai

  4. hushiganii dotorhiig gej bichih gsen shvv, er ni ilvvdehgvishde vzeed aldaad nadad heleeree Oros ardiin ulamjlalt emchilgee gsen nomnoos avsan yumaa. er ni sain sudalval undguvchinii orchimiin tsusan hangamj muudsanaas vvseh magadlaltai tiimees sain sex hii bas bulchingiin vil ajillagaag ni demjsen emchilgeenvvd boloh fizik emchilgee sain yum gsen bi fizik emchilgee hiilgesenii daraa mash ikh namddag shvv

  5. urnaa

    minii sariin yum sar sardaa togtmol irj bga harin unertei shar ongotei yum garaad bhiin bainga

  6. jargal

    сайн уу, би 1 сарын өмнө миом авахуулсан юм,өчигдөр үзүүлтэл 5х4 -ийн хэмжээтэй киста зүүн өндгөвчинд үүссэн байна гэсэн,одоо гормоны эм ууж байна,хэмжээ нь том бол шимэгдэх нь бага бололтой,1 сар эм уугаад шимэгдэхгүй бол умайгаас нь шууд соруулна гсэн,би сонгдод үзүүлдэг юм.Та нар ч гэсэн шимэгдэхгүй бол Сонгдо эмнэлэгт хандаж үзээрэй.Амжилт хүсье

  7. uyangaa

    зулаад хандаж хэлэхэд би ч бас чам шиг өчнөөн л газраар явсан. одоо харин эх нялхаст дурангийн хагалгаанд орохоор болоод байна. ер нь эцэст нь хувийн эмнэлгээс илүү улсын эмнэлэг нь дээр юм гэдгийг ойлгосон. мөн кистаг эм уугаад 2-3 сар болоод алга болоогүй бол шууд л авахуулах нь үр дүнтэй шүү. би өчнөөн эм ууж үзсэн. яринаг ч ууж л байсан .энэ талаар судалсаар байгаад өрхийн эмчээс илүү мэдлэгтэй болчихдог юм байна. чи хүсвэл утсаа үлдээгээрэй эсвэл мэйл хаягаа ч юмуу . би адилхан зовлонтой эмэгтэй хүний хувьд чамд туршлагаасаа хуваалцаж болж болно шүү

  8. jargal

    сайн уу, уянгаа
    Хэвлийнгээр өвдөлт өгдөг үү,надад хааяа өвдөлт мэдрэгдээд байхын,

  9. Khorolsuren

    sain baitsgaanuu bi 26nastai turj bgaagui anhnii jiremslelt 2jiliin umnu sawnii gaduurh hagalgaand orood zuun taliin uriin suwagaa boolgoson. odoo bi dahin jiremsen bson 2 sartai tegeed undguwchnii ter hawid uwduud bhaar ni ehod uzuulsen chin huuhed sain bn harin baruun tald chin tom kista bn gene. tegeed jiremsen bhoor em uuj bhgui hagarwal az gesen ugui bol ih uwdwul zusuulj awdag gene bi dahin jiremsen bson ni mash tom az tegehed iim bolchihdog nadad huuhed min mash chuhal ene kistag bi odoo yah ve? huuhded maani muugaar nuluuluhguigeer emchleh arga bas emneleg bnuu tus bolooch.

  10. boojii

    sain baitsganu bi 23 nastai hvhedtei boloh ged boldggvie mini kista 3.48 yawal zvger boloh bol emgtchvdin emchid vzvlsn nadad tuslaach

  11. boojii

    snu bi 25 nastai my kista 3x4yawal zvger

  12. sain bna uu bi jiremsenees hamgaalah em hergeldeg1udur uuhaa martsan bna heviin vrgeljlvvlj uuj boloh boluu

  13. Aamii

    Sn bnuu my kista 8*6 gsn 1sartai jiremsen.huuhedee gemteehkugeer kistsgaa awhuulah arga bnuu helj ogooch bs sn emneleg zaagd ogooch busguichuudeee

Leave a Reply