Элэг

Элэг нь хүний бие дэх хамгийн том булчирхайлаг эрхтэн төдийгүй түүнийг организмын төв лаборатори ч гэж нэрлэдэг. Элэг бол цусан хангамж, бодисын солилцоо, хоол боловсруулах эрхтэний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

Элэг нь уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, витамин зэрэг 500 гаруй төрлийн биологийн идэвхит бодисын нийлэгжилт, бодисын солилцоонд онцгой чухал үүрэгтэй төдийгүй биед үүссэн хортой бодисын 95 хувийг шүүж хоргүйжүүлдэг эрхтэн юм.

Элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хоол боловсрох процесс хямарч, бие тамир тэнхээгээ алдах, түүнчлэн хортой нэгдлүүдийг цэвэршүүлэх, шүүх ажиллагаа нь мууддаг. Өвчилсөн элэг цөсний дөнгөж тэн хагасыг үйлдвэрлэх болж үүний улмаас хоолны шингэц эрс мууддаг. Элэг янз бүрийн дааврын идэвхийг бууруулах фермент нийлэгжүүлдэг ба элэгний үйл ажиллагаа хямарснаар эдгээр дааврын илүүдэл бий болж, цаашлаад энэ нь олон суурь өвчний эх үүсвэр болдог. Мөн бие махбод уургийн дутагдалд орж цус шүүрэмтгий болох, хавагнах, ядрах, сульдах, хөдөлмөрийн чадвар буурах олон шинж тэмдгүүд илэрдэг.

Энэхүү элэгний эссенциал нь элгийг цэвэршүүлж, үйл ажиллагааг нь сайжруулахад шаардлагатай 8 төрлийн эмийн ургамал (хонгор зул цэцгийн хандаас гаргаж авсан Силимарин ханд, багваахай цэцгийн үндэс, хар луувангийн үндэс, яншуйны үндэс г.м) ба ацетил цистеин, триметилглицин мөн антиоксидант үйлчилгээтэй альфалипосилийн хүчлээр баяжуулагдсан байна.

Хэрэглэх заавар:

Хоолны нэмэлт тэжээл болгон, 2 капсулаар өдөрт 1-2 удаа хооллох үедээ усаар даруулан ууж хэрэглэнэ.

1 Comment

  1. zochin

    elegnii buh turliin uvchin elegnii havdariig herhen emchleg ymar deglem barih tuhai buh medeeleliig bagtaasan nom garsan bna. gol ni shuudangiin salbart ochood Humuusiin amidral sonin zahialbal unegui avch bolj bgaan bna shu

Leave a Reply