Нойрны эссенциал

Хүн унтаж амарч байж амьдрах эрч хүчээ нөхөн сэргээдэг учир сайн нойртой хонох нь эрүүл явахын нэгэн үндэс. Ханатал унтаж амрахгүй байх нь маш олон сөрөг үр дагаварыг дагуулдаг.

Тухайлбал: эрт хөгшрөх, сэтгэл санаа тайван бус болох, хөдөлмөрлөх чадвар сулрах, бэлгийн таашаал буурах гэх мэт.

Энэхүү бүтээгдэхүүний шинэчлэгдэн боловсруулсан найрлагад байгалийн гаралтай мелатонин, тайвшруулах үйлчилгээ бүхий олон төрлийн ургамлууд, тухайлбал, Бамбай өвсний үндэс, Хамба шарилж, Зөрөг цэцэг, Гүүн хөх ургамал, мөн түүнчлэн Л-Таурин, гамма аминоглобулины хүчил, Магни, Кальци зэрэг эрдэс бодис, амин хүчлүүд агуулагддаг.

Учир нь Кальци, Магни зэрэг эрдэс бодис биед дутагдсанаас, эсвэл хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа боловч хоол боловсруулах замын эмгэгээс болж дутуу шимэгдсэнээс нойргүйдэх, зүрхний хий хөдөлж нойргүйдэн, хар дарах, гүн нойрсож чадахгүй болох явдал элбэг тохиолддог. Иймээс унтахын өмнө аяга сүү уухыг зөвлөдөг, сүүнд Кальци ихээр агуулагддагыг хэн бүхэн мэддэг билээ.

Энэхүү эссенциалыг удаан хугацааны нислэгийн дараа нойр солигдсон үед ч ууж болно.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэлт тэжээл болгон, орой унтахаасаа 1-2 цагийн өмнө 1 шахмалыг 1 аяга усаар даруулж ууна.

Leave a Reply