Хамуу
Ерөнхий
Хамуу нь хамууны хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтй жижиг биетэй, 1 сар орчим амьдардаг шавьж. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвийн доогуур нүхэн зам гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо хоногийн дотор нас бие гүйцнэ. Ингэснийхээ дараа арьсны гадаргуу дээр гарч үржилд орно. Эрэгчин нь эмэгчингээ хээлтүүлсний дараа удалгүй үхдэг бол өндөглөхөд бэлэн болсон эмэгчин нь хүний арьсанд ахин нүх гарган ордог. Энэ мэтээр асар хурдтай үржих чадвартай болохоор эмчилгээ хийгээгүй тохиолдолд гуравхан сарын дотор зургаан үеийн нийт 150 000 000 ширхэг болтлоо үржих чадвартайг бодитоор тоолж гаргасан байдаг.

Хамууны хачиг нь хүний биеэс гадуур тасалгааны дулаанд 2-3 хоног амьдрах чадвартай. 60 хэмийн халуунд нэг цагийн дотор үхдэг бол хасах хэм, буцалгахад тэр даруй үхдэг.
Шинж тэмдэг
Бэлгийн хавьталд орох, хамууны хачигийн халдвартай хувцас,бээлий, цагаан хэрэглэлээр дамжин халдварладаг. Халдвар авснаас 7-10 хоног далд үе нявагддаг. Хамуу нь орой, шөнийн цагаар ихээр загатнуулахтууралт гарах шинж тэмдгээр илэрдэг. Тууралт нь хурууны салаа, бугуй, шодой, тохойны нугалаас, тавхай, гадар бэлэг эрхтэн, өгзөг, суга зэрэг газар голдуу гардаг ч биеийн аль хэсэгт ч тууралт гарч болзошгүй. Хүзүү, толгойнд хамуунд өртдөггүй налх/ хүүхэд хамуутаж болно/. Тууралт нь хос нойтогносон толбо хэлбэртэй байна. Хамуу нүх гарган арьсан доогуур явах үедээ утас шиг нарийхан, шулуун , тахиралдсан судал үүсгэдэг. Ийм судлын төгсгөлд тунгалаг овгор хальсаар төгссөн байх нь цөөнгүй.

Загатнахад маажиснаар арьс гэмтэж идээт тууралт үүсч болзошгүй. Ингэхдээ хамуу нь хачиг, түүний ялгадсанд харшил өгсний улмаас үүсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эмчилгээ
Юуны өмнө арьсны эмчид үзүүлэн зөв оношлогоо хийлгэсний дараа, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх ёстойг анхаараарай.
Эмчилгээ хийгээгүй тохиолдолд хамуу эдгэнэ гэж байдаггүй бөгөөд үе үе хурцадах хэлбэрээр хэдэн сар, жилээр үргэлжилдэг. Хамуунаа салахын тулд хачиг, хачигийн өндөгийг устгах хэрэгтэй.
Хамууны эсрэг хэрэглэдэг бэлдмэлүүдийг үндсэн гурван дөрвөн бүлэгт хувааж болно. Үүнд:
1.Тосон бэлдмэлийн нийлэг үүсмэлүүд /бензил бензоат/.
2.Хүүхэр, хүүхрийн үүсмэлүүд: хүүхэртэй тос, Вилькинсоны тос
3.Шимэгч шавьжны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд: К саван, флицидийн шингэн, лизол, креол.
Хамууны хачигны эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийг хэрэглэхийн өмнө арьсны гадаргуу дээрээс хачи, нян зэргийг зайлуулахын тулд сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь бэлдмэлийг толгойноос бусад биеийн бүх гадаргаар түрхэнэ. Тууралт их гарсан газруудад ялангуяа сайтар түрхэх хэрэгтэй.
Бензилбензоатын эмульсийг /20% тайг нь насанд хүрэгчдэд, 10% -тайг нь жаахан хүүхдэд/ хамууны эсрэг эмчи лгээнд хамгийн өргөн хэрэглэдэг. Эмчилгээг дараах загварын дагуу явуулна, үүнд: эхний өдөр хамууны тос шингээсэн хөвөнгөөр бүх биеэ, ялангуяа хамууны тууралт гарсан бүх голомтуудыг 10 минутын зайтайгаар хоёр удаа арчин түрхэж өгнө. Нэг арчихдаа 10 минутын турш арчин түрхэж өгнө. Дараа цэвэрхэн хувцас өмссөөд, цагаан хэрэглэлээ сольно. Хоёр дахь өдөр нь дахин түрхэнэ. Үүнээс гурван өдрийн дараа усанд ороод цагаан хэрэглэлээ ахин сольно.
Демьяновичийн арга. Энэ аргаар эмчлэхийн тулд хоёр уусмал бэлддэг. №1 уусмал нь 60 %-ийн натрийн гипосульфат, №2 уусмал нь 6% дасны хүчлийн уусмал. Эмчилгээг дулаан тасалгаанд хийнэ. №1 уусмалаас 100мл орчмыг саван хийж авна. Өвчтөнг нүцэглэж байгаад уусмалыг гарын алгаар дараах дарааллын дагуу бүх биеийн арьсанд түрхэнэ, үүнд: зүүн мөр, зүүн гар; баруун мөр, баруун гар; их бие; зүүн хөл; баруун хөл. Хоёр минутын турш сайтар түрхэж өгнө. Тууралт гарсан газруудад ялангуяа сайн түрхэж өгөх хэрэгтэй. Дараа хэдэн минутын турш өвчтөнг амруулна. Энэ хугацаанд уусмал хурдан хатах бөгөөд арьс нь натрийн гипосульфатын жижиг талстаар хучигдан пудрдсэн мэт цагаан болно. Үүний дараа энэхүү уусмалаараа мөн адил дарааллаар дахин түрхэнэ. Мөн л тууралттай хэсгийн арьсанд тус бүр хоёр минут орчим түрхэх замаар бүх биенд түрхэнэ. Давсны талстууд нь хачигны гаргасан замын гадаргыг гэмтээснээр бэлдмэлийг шууд хачигны замд орох боломжтой болгож өгдөг.
Хатсаных нь дараа давсн ы хүчлийн 6% уусмалаар арьсыг арчина. Ингэхдээ хэрэгцээнийхээ хэмжээгээр алган дээрээ бага багаар асгаж байгаад түрхэнэ. Түрхэхдээ дээрхтэй адил дарааллаар түрхэнэ. Гэхдээ түрхэж шингээх хугацаа нь нэг минут байна. Арьсыг хатсаны дараа дахин хоёр удаа түрхэж шингээнэ.
Үүний дараа шинэ цагаан хэрэглэл өмсөөд гурав хоногийн турш усанд оролгүй яваад дараа нь угаана. Натрийн гипосульфат ба давсны хүчлийн хооронд явагдсан урвалын үр дүнд хүхэрт хий, хүчэр хоёр ялгаран хамууны хачиг, хачигны өндөг болон авгалдайг устгадаг. Демьяновичийн аргаар хүүхдийг эмчлэх үед эцэг, эхчүүд нь түрхэж өгдөг. Эхний удаад шаардлагатай үр дүн өгөөгүй бол 2-5 хоногийн дараа эмчилгээг давтдаг.
Хүүхрийн тосыг толгойноос бусад биеийн бүх хэсэгт 4-5 хоногийн туршид шөнөдөө нэг удаа түрхэж өгнө. Дараа нь 1-2 өдөр түрхэлгүй амраана. Энэ хугацаанд өвчтөн нь хувцсаа солихгүй. Үр дүнд нь хүхэртэй тос хувцсанд нь шингэдэг. Ингээд 1-2 хоногийн дараа усанд орж, ариутгасан шинэ хувцас өмсөнө. Хэт мэдрэмтгий арьстай хүмүүсийн арьс үрэвсэх нь цөөнгүй тул эмзэг, нимгэн арьстай хэсэгт их болгоомжтой түрхэж, хүүхдэд 10-20% агуулгатай тосыг түрхсэн нь дээр гэж үздэг.
Үүнээс гадна хүүхэртэй тосыг нэг удаа түрхэх арга гэж бас байдаг. Ингэхдээ биеэ савантай усаар норгож байгаад биеийн бүх арьс, ялангуяа тууралт гарсан хэсгүүдийг хуурайштал нь 2 цагшийн турш түрхэнэ. Үүний дараа тальк, эсвэл цардуул цацаж өгнө. Тосыг угравн өдрийн турш угаалгүй яваад дараа нь усанд орж цагаан хэрэглэл, дотуур хувцсаа сольно.
Линдан (якутин, гамексан, лорексан, GBH) – 1%-ийн крем, лосьон, шампунь, нунтаг, 1-2%-ийн тос хэлбэрээр байдаг.
Кротомитон (эуракс, GIBA) -1% крем, лосьон, тос хэлбэрээр байдаг. Хамуу, загатнахын эсрэг үйлчилгээтэй. Сөрөг нөлөө багатай, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүд, арьсны экземтэй хүмүүс зэрэг тохиромжтой.
Тиабендазол – 5%-ийн крем, 10% ийн уусмал. 5 өдрийн турш өдөрт хоёр удаа түрхэнэ.
Мөн ардын эмчилгээний аргууд бас байдаг. Эдгээрээс хамгийн энгийн нь модны үнсийг ашиглан бэлдсэн тосыг түрхэх арга юм. Модны үнсэнд агуулагддаг хүүхрийн нэгдлүүд нь хамууны хачигийг устгахад хангалттай хүрдэг. Ингэхдээ 30 хэсэг модны үнс, 70 хэсэг ямар ч хамаагүй тосыг хутган эмчилгээний тос бэлдэнэ. Бэлдсэн тосыг хүүхэртэй тосыг түрхэх зааврын дагуу түрхэдэг. Мөн нэг аяга үнсийг хоёр аягаг усанд хийгээд 20 минутын турш буцалгасны дараа самбай /марль/, даавуугаар шүүгээд үлдсэн тунадасыг нь гарсан шингэнд нь дүрж норгоод долоо хоногийн турш орой болгон 30 минутын хугацаатайгаар арьсандаа түрхэнэ.
Үүнээс гадна керосин ургамлын тосыг 50:50 харьцаатайгаар хутгаад 2-3 хоног, шөнөдөө нэг удаа бүх биеээрээ түрхэнэ. Ингэхдээ дотуур хувцас, цагаан хэрэглэл, оймс, бээлий зэрэг дээрээс цацаж өгнө. Гэвч энэ арга арьсны үрэвсэл үүсгэж болзошгүй тул тун аргаа барьсан үед л хэрглэж үзэж болох юм.
Эмчилгээг дууссаны дараагаар өвчтөний бүх хувцас, хэрэглэл, ор болон хөнжлийн цагаан даавууг сайтар угааж, буцалгах хэрэгтэй. Хувцсыг гадна доторгүй индүүднэ. Эсвэл өсмөлгүйгээр 5-7 хоног цэвэр агаарт өлгөнө. Гудас, хөнжил зэргийг мөн адил ариутгах шаардлагатай. Үүнээс гадна хамуу илэрсэн үед өвдсөн үгүйгээс үл хамаараад гэрийн бусад гишүүд эмчилгээнд хамрагдах ёстой. Дотуур байранд бол нэг өрөөнд хамт байгаа бусад нь мөн адил эмчилгээнд хамрагдах ёстой.
Ингэхдээ хамуу нь харшлын гаралтай болохоор эдгэрсэн ч гэлээ загатнаа нь хэдэн долоо хоног хэртэй үргэлжилж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хамуу туссан үед эмчийн заалт, эмийн зааврын дагуу хэрэглэдэг зарим эмийн нэрс:
Эмульсия бензилбензоата 20%
Мазь бензилбензоата 20%
Мазь бензилбензоата 10% /хүүхдэд/
Esdepalletrine, SPREGAL
Линдан (якутин, гамексан, лорексан, GBH)
Кротомитон (эуракс, GIBA)
Тиабендазол
Диэтилкарбоназин.
Эдгээрийг зөвхөн эмчийн заалтын дагуу, зааврыг нарийн баримтлан хэрэглэж болно. Гадаад хэл дээрх бичсэн зааврыг ойлгохгүй байгаа үед залхууралгүйгээр эмчлэгч эмчдээ үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэх боломжгүй бол эмийн санчаас сайтар асууж лавлах хэрэгтэй. Эмчид үзүүлж оношлуулалгүйгээр өөрөө өөртөө онош тавьж дур мэдэн хэрэглэвэл хамууны хачигнаас долоон доор үр дагавар гарч болзошгүйг анхаараарай. Зөвхөн эмчийн заалтаар, зааврын дагуу хэрэглэж болно гэдгийг дахин сануулъя.















Huhertei tos turhej bga um l daa.er n yaj bgad tussanaa odoo hurtel oilgohku l bna heterhii sejigch emzeg bhar tuschdin boluu buu med er ni buren edgeh bolvu? her udaj bj edgeh bol? odoo zagatnahaa bolison l doo gehdee zarin hesegtee tuuralt bgad bh um teheer buren edgeegui bn gsn ug uu?
ulaan ongogvi hernee tiin shingen shvvstei zuil ue ue gar holon deer garaad bhiin bas tohoin ariin hesgeer zagtnah geed arisnii nimgen hesgeer mzash ih zagtnaad maajihaar aris gemteed tuuralt ni olon bolood bnaa ene hamuu mon bolov uu
hi yu bna bi 11 nastai bi barag 2 sar hamuu uvchin tuslaa odoo bi benzilbenzoat gedeg tos turhej bgaa tegtel minii biy ni deer garch bui hamuu bagassan hervee usand orohgui tosoo turheed bval bagasdag yum blaan shuu
bi hvhertei tos tvrheed ch yum tuurah ni bolihgvi yumaa. ulam l zagtanaad tuuraad bhiin gehdee bvhii l bie-r bish l de.er ni yag bvren idgeddeggvi yun bh da.gol ni bi yaj tussanaa eroosoo meddehgvi bgaa yumaa. eostoi muuhai yumaa
Сайн байцгаана уу Би Оросын Холбооны улсад сурдаг. 1 долоо хоногийн өмнө хүзүүн дээр гэнэт юм гараад загатнаад байхаар нь үзүүлсэн чинь харшил гээд харшлын эсрэг тос, эм бичиж өгсөн боловч ер үйлчилсэнгүй. Тэгээд 6 хоногийн дараа арьс өнгөний эмчид үзүүлтэл хамуу гэж оношилоод спрегаль хэрэглэ гэлээ. Өчигдөрхөн хэрэглэсэн. Үр дүн алга. Улам илүү загатнаад байж суух газраа олж ядаж байна. Спрегалийг хэрэглээд хир хугацааны дараа ямар үр дүн мэдэгдэх ёстой вэ Оросоос авч хэрэглэчихээр хамууны эсрэг ямар тос байдаг вэ?
hue humuusee 60 gradusd uhdeg gesen bna sh de. teguul heden udaa saund oruul yaadiin boloo asuuj suraglaach
Novshiin hamuug chotgor avag!!!! ariun tsever sahisgaay humuus ee!!!!!
Манай хүүхэд \том л доо\ бугуй болон бусад хэсгээр нь юм гараад харшилд үзүүлэхээр харшил мөн гээд эм өгөөд байдаг, эдгэхгүй болохоор нь арьсанд үзүүлэхээр хамуу гээд эм өгөөд байдаг, энэ мэтээр эдгэхгүй 2-3 жил болж байна. Хамууны хачиг гээд зураг хүртэл байх юм, шинжилгээ хийгээд оношийг нь тогтоож болдоггүй л юм байх даа. 100 айлын арьсны эмч нь үзэх ч гүй цаашаа цаашаа гээд л ярвайгаад байх юм билээ, эмчилж чадахгүй байж нэг их зантай. Орчин үеийн анагаах ухаан хамууг эдгээж чаддаггүй юм уу, хаашаа юм би гайхаад байна.
Үгүй тэгээд 2-3 жил болоход ойр орчмын нэг ч хүнд халдахгүй хамуу гэж байх уу? арьсны эмч нараа ???????????????
ymar muuhai yum be er ni ene ovchin yaj tusdag yum be bi tussanaa er oilgohgui bn
амьсгаа, хамуу ч юм уу, харшил ч юм уу бүү мэд загатнаал майжаал шархлаал шөнө унтуулку бол димодрол уугаал унтаад байгаа…
Бид гадаадад байдаг оюутнууд юмаа, тэгээд бүгдэнгийн маан гарийн салаа гуя зөөлөх аристай хэсгээр дотроо шүүсэрхэг зуйл гараад бараг замуу гэдэг нь нотлогдсон эмчилгээг яаж хийхийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү яаралтай
yoo ene baliar ovchin tarhalt ni her hurdan bdiin bol oir toirniihoo humuusruugee~ tegeed idgesnii daraagaar ul mor buren tugs edgerdeg u?? todorhoi hariult bas oshoo medej hurdan emchilmeer bnaa ~ bi gadaadad suraltsdag oyutan ym ldaa ~ todorhoi hariult zovolgoo ugj tuslaachee sait nii humuusee
hvmvvsee beleg erhten deer garsan ved бензил бензоат ene tosiig tvrhej bolohgui shuu mash ih horsdog harin hvher tvrheeree. бензил бензоат emzeg gazar hamaagui turhej bolohgui mash ih horsono. bi nuurendee turhej bsan erhten deeree arial chadahgui yum blee ok
erhten dre turhsen zuger bhiin sonin yum.bi neg ohintoi untad l zagtnad ehelsen yasin bol gd benzelbenzot turhle hamu bh gj bodood tgd gaigui bolsno 2dahi udrus ni turhed nemergui zagtnad bhar ni harshil yum bh gd hlorfinamin ugad sinaflan gd tos turhlee tgd barag sar bolchloo tgsn chini tuurdag yumnud nemegded zagtnad shunu serdeg bnshd
tgd shuud aris ungunii emneleg orsn chini hamuu genee benzel benzotig oroidoo 10minutin zaitai 2dawtalttaigaar 3 udur turhene gsn ghde turhehdee buten biyeree huluun ulanda salaa gh metchilen buh gazraa turheh yostoi shuu tgd 4 deh udur unjuud 5 dahi odoroo usand or ene hugatsaand buh huwtsasaa ugaaj indudeed beldeh yostoim bn ene 5 honogiin tursh neg huwtsasaa umsunu ok huwtsasaa ariutgahda oedol hesgeer ni sain dotor gadargui induudeh yostoi
muurnaas avsan yum bolvuu gj bdj bgaa tiim bj bloh uu? 3-4 sar lav blson bhaa. ehendee harshil bn gj bdood bsn. suuld ugui gj bn lee. tgd 4 honog hamag huvtsasaa ugaaj induudeed ahiad omssonoo ahial ugaagaad induudeed bsn. bas nogoo ter tosiig turhsen. sulde zalhu hurd huvtsasaa 7n honogt neg l uda ugalga ntr hj bga. tgd eroso edgehgui bn aa. eserguutsel muudsan uyd haldvarlah ni iluu hurdan bdg yumuu?
Ene tegeed arisan dotor yvaad urjeed bdag amitan gesen ug uu ? iiiiii.., Ter Saund ni 2 tsag suuval shuud edgechih yum bishu shine soilih huvtsatai ochood ? boloh bolvu ? Bi odoo barag 3n sar boljino benzolvan-g ni turhesen edgedggu suulde turhehees zalhuu hureed bolitson maijaal bga
yaanaa odoo..,
sain bnu?bi germand bdag yuma,end ireed 2sar bolj bna,bi hamuu owchin tussan ym shig bna,bie zagatnaad sar garan bolj bna,harshil gj bodood em uusan chin nemergui bsn yuma,hamuu bj lde,bi tegher odoo ahiad arisnii emchid uzuulhu?arisnii emch gehdee orchin soligdsnos bolj gj helsen lde,ter deer bichsen emiig ymar zaawraar uuh we?helj tuslaach