Тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээ

Инсульт буюу тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээнд өвчтөн болон түүний туслахууд идэвхтэй оролцох шаардлагатай юм.

Мөрдөх дэглэм
Тархины цус харвалтын дараах эмчилгээнд зөв тогтоосон өдрийн дэглэм ихээхэн чухал ач холбогдолтой байдаг.

Өвчтөн нь гурван долоо хоногийн турш хэвтэрийн дэглэмийг хатуу баримтлах ёстой. Дөрөв дэх долоо хоногийн эхээр бие нь гайгүй бол орондоо өндийж хөлөө унжуулан суухыг зөвшөөрдөг. Унжуулсан хөлөн дор сандал тавьж, нурууных нь араар дэр ивж өгнө. Тав дахь долоо хоногийн эхээр босч, нэг газраа холхиж болно. Цаашид эмчийн хяналтан дор дэглэмийг арай өргөн хүрээтэй болгоно.

Байрлалаар эмчлэх
Тархинд цус харвалт гарсны эхний өдрүүдээс эхлэн алдагдсан функцуудыг нөхөн сэргээх ажлыг хийж эхлэх хэрэгтэй. Хурц үеийн эхний хэдэн цагаас эхлэн эмийн эмчилгээтэй хавсруулан байрлалаар эмчилж эхэлнэ. Саажиж хөдөлгөөнгүй болсон үе мөчийг татах хэлбэрээр хүндрэл өгөхөөс сэргийлэх үүднээс ингэж байрлалаар эмчилнэ.

Учир нь саажсөн хөл гарны булчингийн тонус буюу чангарал нь яваандаа нэмэгддэг. Ингэж нэмэгдэхдээ тэнийлгэгч болон нуглагч булчингуудын чангарал нь ялгаатай болдог. Үүнээс болоод тархинд цус харвалт өгсний дараа гар нь сул төдийгүй нугаларсан чигтээ үлдэх, хөл нь сул төдийгүй тэнийлттэй чигтээ үлдэж магадгүй байдаг нь цаашид эргэн хөдөлгөөнтэй болоход саад болдог. Байрлалаар эмчлэхдээ үе мөчийг дараах байрлалаар тавьж өгөх ёстой, үүнд:

-Хөдөлгөөнгүй болсон гарны мөрийг холдуулан эргэлдүүлсэн байдалтай байна, тохой тэнийсэн, хуруу, сарвуу мөн тэнийсэн байдалтай. Ингэснээр гар бүх үеэрээ тэнийсэн байдалтай болно. Гарыг энэ байрлалт байлгахын тулд алга, хуруун дээр элстэй жижиг уут зэрэг хөнгөхөн зүйл тавьж өгнө. Мөн гар, алгыг бээлий хэлбэртэй хөрөөдсөн фанеран чиг дээр бинтээр боож бэхлэх нь олон. Ингэхдээ алган дор хөвөн хийж зөөллөж өгнө. Ийнхүү байрлалаар эмчилгээ хийхэд цаашид нөхөн сэргэх явцад үе мөчөнд таталт хөшилт үүсэхээс сэргийлнэ.
-Хөлийг дараах байрлалд оруулна, үүнд: өвдөгөн дор хуйлаас ивж өвдөгөөр нь нугалсан. Зориулалтын хуйлаас байхгүй бол алчуурыг хуйлан ашиглаж болно. Нуруу нь нугалаастай өвдөгөнд 90 хэмийн өнцөг үүсгэн ор, эсвэл ивээсийг тулж байх ёстой.

Сэргээх гимнастик
3-7 дах хоногоос идэвхгүй гимнастик хийлгэж эхэлнэ. Эмч, эсвэл эмчилгээний биеийн тамирын зааварлагч нь тухайн хүний онцлогыг харгалзан үзээн үе мөчинд ирэх ачааллыг маш нарийн тогтоож өгнө. Гол төлөв өдөртөө 3-4 удаа төрөл саднуудыг нь оролцуулан идэвхгүй буюу пассив гимнастик хийхийг зөвлөдөг.

Тархины судаснууд бөглөрсөн цусан хангамжийн дутагдалтай инсультын үед идэвхгүй гимнастикийг 3-4дэх өдөрт нь идэвхгүй гимнастик хийхийг зөвшөөрч, тархинд цус харавсан үед 6-7 дахь өдөр нь хийж эхлэхийг зөвшөөрдөг.

Том судас гэмтсэн, нервийн цусан хангамжийн дутагдал өргөн бол хөдөлгөөнгүй болсон үе мөчинд идэвхгүй хөдөлгөөн хийхийг зөвхөн 3 долоо хоногийн дараа л зөвшөөрдөг.

Тархины шигдээсийн үед эхний долоо хоногий сүүлээр идэвхтэй дасгалыг бие даан хийхийг зөвшөөрдөг. Эмчилгээний биеийн тамирын зааварлагч нь тухайн хүнд зориулсан хөдөлгөөнийг сэргээх хөтөлбөр боловсруулаад өвчтөнд зааж өгнө. Идэвхтэй гимнастикийг хамгийн түрүүнд нөхөн сэргэсэн хөдөлгөөнөөс эхлэн хийнэ. Өвчтөн нь зааварлагчийн заасны дагуу хөл гараа хөдөлгөх гэрийн даалгаврыг хийж байх ёстой. Ингэхдээ саажсөн булчинг ядраахаас зайлсхийх хэрэгтэй.

Идэвхтэй дасгалуудтай хамт амьсгалын гимнастик, эрүүл үе мөчийг хөдөлгөх хөдөлгөөн хийнэ. Мөн энэ үед логопед буюу хэл ярианы зогог засдаг мэргэжилтэнтэй хичээллэж эхэлнэ.

Эмчилгээний гимнастикийн ачааллыг нь аажмаар нэмэгдүүлэн тогтмол хийх бөгөөд хөдөлгөөн нөхөн сэргэхийн хэрээр шинэ дасгалуудыг хийх болно.

Физик эмчилгээ
Инсультын дараах нөхөн сэргэх эхний хоногуудад буюу гурав дахь долоо хоногийн сүүлээс, /ишемик инсультын дараа бол хоёр дахь долоо хоногоос/ физик эмчилгээ хийхийг зөвшөөрдөг. Эдгээрийн дотор саажсан булчинг цахилгаан гүйдлээр өдөөх зэрэг ажилбарууд байж болно. Мөн энэ хугацаанд зүү эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ хийхийг заадаг. Физикт эмчилгээний хүчин зүйлс нь ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг болохоор инсультын үр дагаварыг арилгах эмчилгээнд заавал ашиглаж байх хэрэгтэй.

Нөхөн сэргэх эрт үе /цус харвалтаас хойш 6 хүртэлх сар/ ба нөхөн сэргэх хожуу үе /8-12 сар/-д гэмтэлгүй үлдсэн тархины эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүний бие махбодийн нөхөн орлуулах бүх л боломжийг өдөөн ашиглах нь нөхөн сэргээлтийг зорилго юм.

Үүний тулд эмээс гадна ярианы гажиг засал, сэтгэц засал, зүү эмчилгээ зэргээс гадна массаж буюу иллэгийг өргөн ашигладаг.

Инсультыг эмчлэх үед иллэг ашиглах

Иллэг нь хөдлөх чадварыг сэргээх, олон тооны хүндрэл үүсэхээс сэргийлдэг сайна арга юм. Иллэгийг эрт хугацаанд заадаг. Өөрөөр хэлбэл өвчтөний биеийн байдал сайн байгаа бол хоёр дахь өдрөөс нь эхлэн хэсэг газрын ба цэгэн иллэг хийнэ. Ингэхдээ гарт нугалагч булчин, хөлөнд тэнийлгэгч булчинд гэсэн дүрмээр сонгож хийнэ. Эхний удаад иллэгийг 5-7 минут хийдэг бол цаашид нэмсээр 20-30 минут хийдэг. Эмчилгээний курс нь өдөр болгон хийгддэг 20-30 удаагийн ажилбараар бүрдэнэ. Курсыг дуусгасны 1,5-2 сар завсарлаад дараа нь дахин давтана.Иллэгийг эмчилгээний биеийн тамиртай хослуулж байгаа тохиолдолд эмчилгээний биеийн тамирын дасгал хйихээс 1,5-1 цагийн өмнө, эсвэл хийснээс 3 цагийн дараа хийх хэрэгтэй.

3 Comments

  1. сайн байнуу та тархинд цус харвасан хүний ярианы гажиг засалыг гэрийн нөхцөлд ямар хэлбэрээр хийх вэ. надад туслаач хариу явуулна гэдэгт итгэж байна,

  2. Байгал

    Манайд ярианы гажиг касдаг сэтгэл засалч эинэлэг үйлчилгээ хаана байдаг юм бол хариу явуулаарай.

  3. tsetsteg

    тархинд цус харвасан хүмүүст гэрийн нөцөлд яаж массаж хийдэг вэ

Leave a Reply