Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

 Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

Ерөнхий
Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байдаг хучуур эдээс үүсдэг. Умайн хүзүүний хэвийн эсүүд нь өмөнгийн өмнөх үе шатных болж өөрчлөгдөөд, дараа нь өмөн буюу хорт хавдрын эсүүд болж хувирдаг.

Төрөл зүйл
Умайн хүзүүний хорт хавдрыг хавтгай эст ба аденокарцином гэсэн хоёр үндсэн төрөл болгон ялгадаг. Умайн хүзүүний өмөн болон өмөнгийн өмнөх үе шатны оношлогоог микроскопын шинжилгээгээр хийдэг.

Энэ төрлийн өмөнгийн 80-90% нь хавтгай эст хорт хавдар байдаг бол үлдсэн 10-20% нь аденокарценом. Аденокарценом нь сүүлийн 20-30 жилийн дотор төрсөн эмэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолддог. Гэхдээ заримдаа умайн хүзүүний хавдар нь холимог байдаг.

Умайн хүзүний өмөнгийн өмнөх өөрчлөлт бүхий зарим эмэгтэйчүүдэд хорт хавдар үүсдэггүй. Хорт хавдар болон өөрчлөгдөх явц нь гол төлөв хэдэн жил үргэлжилдэг ч заримдаа ганцхан жилийн дотор явдаг байна. Дийлэнх эмэгтэйчүүдийн хувьд өмөнгийн өмнөх эсүүд нь эмчилгээ хийлгүйгээр алга болдог. Улмаар өмөнгийн өмнөх байдлыг эмчилж болдог бол умайн хүзүүний жинхэнэ хорт хавдрын дийлэнх тохиолдлоос урьдчилан сэргийлж болдог ажээ.

Тархалт
Умайн хүзүүний хорт хавдар нь гол төлөв дундаж насны буюу 35-55 насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Харин 20 доош насны эмэгтэйчүүдэд тохиолдох нь ховор. Нийт тохиолдлуудын 20% нь 65 дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог.

Шалтгаан
Умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг эрсдлийн зарим хүчин зүйлсийг сүүлийн жилүүдэд баттайгаар тогтоосон юм.

Жишээлэхэд, хүний папиломын вирус. Хүний папиломын вирус нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хамгийн чухал эрсдлийн хүчин зүйл болж өгдөг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй байх.

Хэвийн үед эсүүд нь эсийг хэт хурдан өсч хавдрын болон хувирахаас сэргийлж байдаг генийн гаралтай бодисуудыг ялгаруулж байдаг. Гэтэл хүний папилломын вирусын ялгаруулдаг Е6 ба Е7 гэсэн нэртэй уургууд нь хавдрын өсөлтийг дарангуйлдаг бодисын үйлчилгээг өөрчлөх нөлөө үзүүлж чаддаг.

Гэхдээ хүний папиломын халдвар авсан эмэгтэй хүн бүр умайн хүзүүний хорт хавдраар өвддөггүй болохоор папиломын халдвар нь хорт хавдар үүсэхэд хүргэдэг ганц гол шалтгаан болж чадахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Цаашилбал хүний папиломын вирусээс гадна тамхи таталт нь хорт хавдар үүсэхэд ихээхэн таагүй үүрэг гүйцэтгэдэг. Тамхины утаанд агуулагддаг хорт хавдар үүсгэх нөлөөтэй бодисууд нь умайн хүзүүний эсүүдийн ДНХ-г гэмтээснээр хорт хавдар үүсэх таатай орчин бүрдүүлнэ.

Үүнээс гадна дархлалын системийн дутагдал хорт хавдар үүсэхэд ихээхэн нөлөөлнө. Дархлалын систем нь хүнийг хорт хавдраас хамгаалж байдаг. Харин ДОХ-ын вирус нь папиломын вирусыг эсэргүүцэх чадварыг бууруулан умайн хүзүүний хорт хавдар эрт үүсэхэд хүргэдэг.

Мөн жимс, ногоо багатай хоол, унд нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг ихэсгэдэг. Энэ мэтээр олон хүчин зүйлс бий.

Эрсдлийн хүчин зүйлсийн нөлөө
Эрсдлийн хүчин зүйлс гэдэгт хорт хавдар үүсэх магадлалыг өндөрсгөдөг зүйлс ордог. Гэхдээ нэг, эсвэл хэдэн хүчин зүйл зэрэг нөлөөлнө гэдэг нь шууд хорт хавдар үүснэ гэсэн үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Гэсэн хэдий ч эрсдлийн хүчин зүйлсийг мэдэж авах нь их чухал. Юуны өмнө тамхи татах, хүний папиломын вирусын халдвар авахад хүргэж болзошгүй бэлгийн хавьтал зэрэг хүнээс шалтгаалах хүчин зүйлсийг өөрчлөх боломжтой. Цаашилбал, нас, эсвэл гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан хүмүүс байх зэрэг хүнээс үл шалтгаалах хүчин зүйлсийг мэдэж авснаар хорт хавдрыг эрт оношлох шинжилгээ өгөх боломжтой болох юм.

Ингээд  умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэхэд хүргэх эрсдлийн хүчин зүйлсийн нөлөө:

Хүний папиломын вирус нь эрсдлийн хамгийн чухал хүчин зүйл юм. Энэ бүлэгт папилом /үү, ургацаг/  үүсгэж чадах 100 гаруй төрлийн вирус багтдаг. Эдгээрээс HPV16, HPV18, HPV31, HPV33, HPV45 зэрэг төрлийн вирусууд нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэж болзошгүй. Умайн хүзүүнй хорт хавдарын тохиолдлуудын бараг тэн хагас нь HPV16 ба HPV18 вирусээр үүсгэгдсэн байдаг.

Хүний папиломын бусад вирусууд нь алга, тавхай, уруул, хэлэн дээр үү үүсгэдэг. Вирусын зарим төрөл нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бэлиг эрхтэн, хошногоны орчмыг халдварлуулдаг. Эдгээр нь бэлгийн хавьтлын үед хүнээс хүнд халдана. Гэхдээ эдгээр вирусууд нь умайн хүзүүний хорт хавдартай холбоотой байх нь ховор бөгөөд эрсдэл багатай бүлэгт хамаарна.

Эдгээр вирусууд нь умайн хүзүү, эсвэл үтрээн дээр хавтгай ургацаг үүсгэдэг. Эдгээр ургацаг нь гол төлөв умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөггүй.Гэхдээ өндөр эрсдэлтэй бүлгийн вирусээр үүсгэгдсэн хавтгай ургацаг нь умайн хүзүү, үтрээний хорт хавдар болон хувирч болзошгүй.

Одоогоор хүний папиломын вирусын халдварыг эмчлэх төгс аргын нээгээгүй байгаа ч үү, ургацагийг нь хорт хавдар үүсгэхээргүй хэлбэрээр эмчилж чаддаг болсон.

Дийлэнх эмэгтэйчүүдийн хувьд дархлалын механизмууд нь эмчилгээ хийлгүйгээр энэ халдварыг давдаг.

Дараах тохиолдолд хүний папиломын вирусээр халдварлагдах магадлал нэмэгддэг, эдгээрт:
-бага насандаа бэлгийн амьдралд орсон
-олон тооны бэлгийн харьцагчтай
-тэрхийн арьсыг огтлох буюу хөвчөө хөндүүлээгүй эрчүүдтэй бэлгийн хавьталд орох

Бэлгэвч нь хүний папиломын вирусээс зуун хувь баталгаатай хамгаалж чадахгүй ч хэрэглэх үед ДОХ болон БЗХалдварладаг бусад өвчнөөс сэргийлдэг тул тохиолдлын бэлгийн хавьтал зэргийн үед заавар хэрэглэж байх ёстой юм.

Тамхи. Тамхи татдаг эмэгтэйчүүд нь  умайн хүзүүний хорт хавдраар хоёр дахин олон өвддөг. Тамхины утаанд агуулагддаг хорт хавдар үүсгэгч бодисуудын нөлөө нь зөвхөн уушгаар хязгаарлагддаггүй. Тамхины утаанд агуулагддаг бодисууд нь умайн хүзүүний ялгаруулдаг салстын дотроос ч илэрдэг. /Тамхины утаа бол яаж ч шүүсэн тамхины утаа байдаг болохоор нарийхан, урт шүүлтүүртэй тамхи татдаг юм чинь би яах ч үгүй гэж өөрийгөө хуурах нь тэнэг хэрэг./

ДОХ-ын вирус нь папиломын вирусын үзүүлэх сөрөг нөлөөг улам нэмэгдүүлдэг. Үр дүн нь ямар байхыг тоочих нь илүүц биз.

Хламидийн халдвар. Хүний нөхөн үрхжихүйн системийг гэмтээтэг олон тооны бактериудын нэг нь хламид юм. Хламид нь бэлгийн замаар халдварлагддаг. Умайн хүзүүний мазок/ наалдацын шинжилгээгээр илрэхээс нааш ийм халдвар авсан гэдгээ мэдэлгүй явдаг эмэгтэйчүүд олон. Хламидын халдвар нь умайн үзүүний хорт хавдар үүсэх эрсдлийн нэмэгдүүлдэг хүчин зүйл юм.

Хооллолт. Жимс, ногоо багатай хоолны дэглэм нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Илүүдэл жин нь мөн л хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ.

Жирэмслэлтээс сэргийлэх эм. Жирэмслэлтээс сэргийлэх эмийн тав ба түүнээс олон жилийн турш хэрэглэх нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ийм эмийг арав ба түүнээс олон жилийн турш хэрэглэж байгаа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл дөрөв дахин их байдаг.

Олон удаагийн жирэмслэлт. Олон удаа төрсөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг.

Нийгэмд эзлэх байр суурь ба эдийн засгийн боломж доогуур байх нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ. Ялангуяа ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл өндөр байдаг.

Урьдчилан сэргийлэлт
Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь өмөнгийн өмнөх өвчнөөс үүсдэг болохоор урьдчилан сэргийлэх хоёр арга байдаг. Эхнийх нь өмөнгийн өмнөх байдал үүсэхээс сэргийлэх. Хоёр дахь нь өмөнгийн өмнөх байдлыг хорт хавдар болохоос нь өмнө илрүүлэн эмчлэх.

Юуны өмнө эрсдлийн хүчин зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлэхэд, хүний папиломын халдвар гэсэн хүчин зүйлээс сэргийлж чадвал умайн хүзүүний өмөнгийн өмнөх ихэнх байдлаас зайлсхийж чадах юм. Үүний тулд авах арга хэмжээ гэвэл хэт эрт бэлгийн амьдралд орохоос сэргийлэх, бэлгийн хавьтагчдын тоог хязгаарлах, олон тооны бэлгийн хавьтагчтай хүмүүстэй хавьталд орохоос зайлсхийх явдал юм. Үүнээс гадна папиломын вирус нь тэр бүр ургацаг болон бусад шинж тэмдэг илрүүлдэггүй болохоор хүн халдвар авсан ч үүнийгээ мэдэлгүй тээгээд явж болзошгүй гэдгийг мэдэж авах хэрэгтэй.

Бэлгэвч хүний папиломын халдвараас зуун хувь хамгаалж чадахгүй гэж дээр өгүүлдэгдэснийг уншаад гайхах хүн гарах нь мэдээж. Хэргийн гол нь энэ халдвар арьсаар дамжин халдварлаж болдогт байгаа юм. Ингэж халдсан халдвар нь ямар нэг шинж тэмдэг илрүүлэлгүйгээр олон жилийн турш хүний биед явах чадвартай. Цаашлаад, тамхинаас гарах, гарч чаддаггүй юм гэхэд тамхиныхаа тоог эрс цөөлөх, нийгэмд эзэлдэг байр суурь болон эдийн засгийн чадвараа нэмэгдүүлэх г.м. олон арга хэмжээ авч болно.

Өмөнгийн өмнөх байдлыг илрүүлэх өвчин үүсгэгчийн тархалтаас үүдэлтэй умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хоёр дахь зам нь хүний папиломын вирус болон өмөнгийн өмнөх төлөв байдлыг илрүүлэн тогтоох явдал юм. Эдгээрийг эмчилснээр хорт хавдрын ургалтыг зогсоож болно. Халдварын тархалтаас үүдэлтэй умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь тусгай үзлэгт орж байгаагүй буюу умайн үзүүний мазок/наалдцацын шинжилгээ хийлгэж байгаагүй эмэгтэйчүүдэд илэрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх арга хэмжээ:
-Эмэгтэй хүн бүр бэлгийн амьдрал эхэлснээс хойш гурван жилийн дараа, гэхдээ 21 наснаас хэтрүүлэлгүйгээр умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх скрининг үзлэгт орж байх ёстой. Скринингийг жил болгон умайн хүзүүний мазок/наалдац ашиглан хийнэ.

-Умайн хүзүүний наалдацын шинжилгээгээр гурав дараалан сөрөг үр дүн гарсан эмэгтэйчүүд 30 наснаас хойш скринингийг 2-3 жилд нэг удаа өгч байж болно. Гэхдээ хүний папиломын вирусын халдвартай, эсвэл эрхтэн шилжүүлэн суулгасан, химийн эмчилгээ хийсэн, стероидын гормон удаан хугацаагаар хэрэглэсэн зэргийн улмаас дархлал нь суларсан эмэгтэйчүүд урдын адил жил болгон скрининг шинжилгээ өгч байх ёстой.

-70 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд нь умайн хүзүүний мазок/наалдацын шинжилгээ нь сүүлийн арван жилд гурав ба түүнээс олон удаа зүгээр гарсан бол цаашид скрининг шинжилгээнд оролцохгүй байж болно. Умайн хүзүүний хорт хавдраар өвдөөд эдгэрсэн, хүний папиломын вирустай, эсвэл дархлаа нь суларсан эмэгтэйчүүд нь эрүүл мэндийн боломжоо харгалзан шинжилгээ өгч байх хэрэгтэй.

-Хорт хавдрын өмнөх байдлаас өөр шалтгааны улмаас умай, умайн хүзүүгээ авахуулсан эмэгтэйчүүд скринингт оролцохгүй байж болно. Харин умайн хүзүүг нь үлдээн умайг нь авсан эмэгтэйчүүд скринингт үргэлжлүүлэн оролцож байх ёстой.

-Зарим эмэгтэйчүүд нь цаашид хүүхэд төрүүлэхгүй гэсэн үүднээс үзлэгт орох шаардлагагүй гэж үздэг нь том төөрөгдөл юм. Хүүхэд төрүүлэхийг хүсч байгаа эсэхээс үл хамаараад жил болгон үзлэгт заавал орж байх ёстой.

Шинжилгээ, оношлогоо
Аарцагны эрхтэнүүдийн үзлэг нь эмэгтэйчүүдийн үзлэгийн нэг хэсэг юм. Энэ үзлэгийн явцад эмч нь нөхөн үржихүйн эрхтэнүүдийн эрхтэнүүд, тэдгээрийн дотор өндгөвч, умайн байдлыг тодорхойлохоос гадна БЗХӨ илрүүлэх боломжтой. Гэхдээ ийм үзлэгийн үеэр умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эсвэл умайн хүзүүний өөрчлөгдсөн эсүүдийг илрүүлэх боломжгүй юм.

Иймд аарцагны эрхтэнүүдэд үзлэг хийж эхлэхийн өмнө умайн хүзүүнээс мазок/наалдац авдаг. Ингэхдээ эмч нь тусгай багаж ашиглан умайн хүзүүнээс тодорхой тооны эсүүдийг дээжлэн аваад дараа нь микроскопоор судалдаг.

Бусад төрлийн хорт хавдар
Умайн хүзүүнд меланом, сарком, лимфом зэрэг бусад төрлийн хорт хавдар үүсдэг ч тун ховор тохиолддог.

Кольпоскоп
Үзлэгийн үр дүнд умайн хүзүүний хорт хавдар үүссэн байж болзошгүй гэсэн сэжиг илэрвэл кольпоскоп үзлэг хийдэг. Энэ үзлэгийн үеэр эмч нь кольпоскоп нэртэй томруулан харагч багаж ашиглан умайн хүзүүний гадаргуйг нэгбүрчлэн хардаг. Гадаргуй дээр сэжиг бүхий газар илэрвэл биопси хийдэг. Өөрөөр хэлбэл сэжиг бүхий газрын эдээс шинжилгээ хийх дээж авдаг. Зөвхөн ингэж биопси хийх замаар л өмөнгийн өмнөх байдал байдал үүсээд байна уу, эсвэл хорт хавдар байна уу, эсвэл бүр өөр зүйл байна уу үгүй юу гэдгийг тогтоох боломжтой.

Умайн хүзүүний эсүүдэд сэжиг бүхий өөрчлөлт байгаа нь тогтоогдвол крио мэс засал буюу шингэн азот ашиглан хөлдөөх замаар хагалгаа хийх, эсвэл лазер мэс заслыг санал болгож болно. Энэ хоёр арга нь дийлэнх тохиолдолд өмөнгийн өмнөх эмгэгийг эмчлэн хорт хавдар үүсэхээс сэргийлж чаддаг.

Эмчилгээ
Хорт хавдрын үе шат буюу тархсан байдал нь умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээний аргыг сонгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна эмчилгээний аргыг сонгох явцдаа хорт хавдрын умайн хүзүүн дээрх байрлал, хорт хавдрын төрөл зэргийг авч үздэг. Мөн эмэгтэйн нас, хүүхэдтэй болох хүсэл зэргийг харгалзан үзнэ.

Умайн хүзүүний хорт хавдрын хамгийн анхны шатанд (in situ карцином) крио мэс засал, лазерийн мэс засал, цахилгаан гогцоогоор хавдрыг яран гурвалжин хэлбэртэйгээр огтлож авах /LEEP (Loop Electrosurgical Excision Procedure) LLEETZ (Large Loop Electrosurgical Excision of Transformation Zone)./ Хавдар дахин үүссэн, эсвэл цаашид хүүхэд төрүүлэх хүсэлгүй үед умайг авахыг санал болгож болно.

Хавдрын илүү тархсан үе шатанд яваа үед умайг тунгалагийн зангилааны хамт авахтай хамт туяа эмчилгээ, эсвэл хими эмчилгээ хийдэг.

Хавдар үе шат бага байх тусам бүрэн илаарших магадлал өндөр байна.

Эцэст нь товчхон хэлэхэд жил болгон тогтмол эмэгтэйчүүдийн үзлэгт орж, умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх скрининг тест хийлгэх, гэр бүлтэй хүмүүс тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийж үнэнч байх, ганц бие хүмүүс бэлгийн олон хавьтагчтай хүмүүстай хавьталд орохоос зайлсхийх, бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч заавал хэрэглэх, тамхи татах г.м. хорт зуршлыг тэвчих, боловсрол мэдлэгээ тогтмол дээшлүүлэх замаар нийгэмд эзлэх байр суурь болон эдийн засгийн боломжоо ахиулах нь умайн хүзүүний хорт хавдар гэсэн энэхүү таагүй зүйлээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Ниргэсэн хойно нь хашгирах бус ниргэхээс нь өмнө сэргийлж чадвал эрүүл мэнд, хэтэвчний зузаан хоёртоо сэтгэл ханамжтай явах нь гарцаагүй.

27 Comments

  1. bi

    103 аа манай найз залуугийн хөвч нь тасраагүй шд. тэгэхээр яах вэ хорт хавдар үүсэх магадлалтай гэснийг уншаад гайхлаа. яагаад тэгдэг юм бэ? бид 2 хамт амьдардаггүй тэгээд байнга харьцаанд ороод байдаггүй л дээ. Бас тэр бид 2 хэн хэндээ анхных нь болохоор тийм зүйл дээр туршлага муутай. Бидэнд зөвлөөч

  2. bi

    өө бас нэг асуух зуйл байна аа. Хааяа миний эрхтэн маш их загатнадаг бас өнгөтэй цагаан шар ч юм шиг тийм зүйл гараад байх юм. Уг нь би ариун цэвэр сайн сахидаг бас ганцхан найз залуутайгаа л харьцаанд ордог. Энэ ямар нэг өвчин юм биш байгаа?

  3. Otoch

    Монголд ийм зүйл хийгддэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Америкт энэ папиллома вирүсийн эсрэг вакцин хийдэг. Хүний амьдралын туршид 3 билүү 5 удаа хийгддэг гэсэн. Миний бодлоор хүмүүс Хүний Папиллома вирүсийн талаар мэдээлэл хомс байдаг байхаа. Дээрх мэдээллийг уншихад хангалттай сайн мэдээлэл өгсөн байна. Ер нь тэгээд хамгийн гол зүйл бол биэ биэдээ л үнэнч байж, аюлгүй intercourse-д байх хэрэгтэй гэдгийг хүн бүр ойлгоосой.

  4. amaa

    gol ni ene uwchniig yaj emchleh we? hool und yu idwel sain bh bol ene talaar todorhoi helj ugch tuslaachee l gej chin setgeleesee guih gesen yum

  5. aagii

    haana onshluulah ve?

  6. yamar emnelegt edgeer shinjilgeeg khiideg ve?

  7. ene ovchniig tsusaar shinjilkdeg gesen. ene yamar shinjilgee ve?

  8. woman

    Сайн бн уу. Миний бэлэг эрхтэнээс цагаан юм гараад бх юм. Энэ одоо юу юм бол? Надад энэ нь их төвөгтэй бн л даа. Бараг 2 жил ингэж явлаа. Юм ирэх дөхөхөөр бүр ихээр гардаг. Тэгээд тэр үед их сонин үнэртэй бдг. Энэ юу юм бол? Надад хэлж өгч туслаач.

  9. нэгэн

    Ene uvchin urguideld hurgedeg gehiin, buren guitsed haana mechluulj boloh ve? manaid ene tal deer hen gedeg emch iluu sain yum boloo

  10. нэгэн

    Uvs aimgiin Ragchaasurengiin Anhbayar gedeg zaluud huurtaj gants udaa untsanaasaa bolj amidralaa orvongoor ni erguulchihlee, Nadad tuslaach yaj uuriiguu ene muuhai uvchnuus salgah vee 🙁 guiya haashaa ochij buren emchluuleh vee helj uguuch….

  11. 665

    дисбактериоз гэдэг өвчин туссан бололтой

  12. zuwluguu

    onosh med ged hadagtai emneleg dotor bdag neg emneleg bga.tend shinjilgee hiideg ym bnale.busad huwiin jijig emleguud hereggui

  13. zulaa

    sain bn uu minii sawnii amsariig torhiin uragdalt bn geed uragdaltai bn geed emch sharlagand yaw gesen um aaa getel ter sharlagand yawhad zaawal shinjilgee og geed ogoh geed ochson chin emch n vzcheed laa hergel dahij bitgii ir jaahan vrewsel gesen um tegtel ter laag n heregleed nemer alga ulam ewgvi vnertei nogoon tuyatai um garah bolloo tegeed bnga ondgowchrvv hatgaj owdoh bogsnii nvhrvv hatgah dotor muuhairah geed umnuud bolood bn aa ug n urdnii emch sharlagand yawj bj l naadah chin edgerne laa hiigeed nemergvi gesen um ene heweerei bn gesen bi hana ochwol bolomjiin vntei sain emchilgee hiilgeh we

  14. tuya

    yanaa bi ene papi;on geed bgaa birusig ni avchihsan bna. manai nohor hovchoo tasluulagui bi 2dah huuhdee gargaad tegeed nad deer heden yum garchihsan yag uu shig. bi uund mash ih sanaa zovj bsan. bi nohorteigee l anh untasan ternees hoish 8jil bolj bna. eniig unshaad mash ih medeelel avlaa. emchlegdehgui bol yanaa mash ih gutarch bna yamar hetsuu yum be

  15. bi

    gandilom gej neg tusaad /2 jiliin umnu/ emchlvvlsen dahiaad tustsan ene er n emchilegddeggvi ymuu yaadgiin bol yaaj salhuu enenees nasan turshdaa virus teegch gej vnen vv teheer yu gesen vg we

  16. bi

    neeren bi turj baigaagvi ireedvid hvvhedtei bowol nuluutei yu zaawal hariu guiy

  17. naidan

    umai huzuunii uilanhai gej yu ve? ali emlegt handaj yaaj emchluuleh ve? shirgeeh emchilgee hiilgesen oor ymar emchilgee hiilgeh ystoi ve haana handah ystoi ve haana handahuu? /////zaaval hariulaach/////

  18. moogii

    minii dooroos shingen yum ih garah yum yamar uchirtai yum bol zarimda ynertei msagaan yum ih garah muu yu zaaval hgriulaach

  19. zoloo

    bi nuhurteiguu 4 jil amidarch bna. neg huutei.
    suuliin uid undguwchuur hatguulaj uwduud bhd ni tulburtei huwiin emnelegt handaad 5 honog taria tariulsan. heg taria ni umaid tarij bsn. tegsen ch oligtoi teerdelgui aimgiinhaa negsen emnelegt uzuulsen chine dotuur tariag 2001 onoos buttsiin uurchlult ordog geed hoish horiglochihson gj bna. Getel hed honogiin umnuus umain amsar deer nii yum garaad ter ni udur ireh tusam tomorch uwduud bna. Suuhad hutrel uwduud ih zowiurtai bna. arai ene ni buttsiin uurchlult ni bish bgaa?
    Nadad hariu zaawal uguurei. guij bna. ta buhend bayarlalaa.

  20. zuvluguu

    papilom geed bgaa virusiin shinjilgeeg zarim em.emneleguudeer avdag, mun havdar sudlal deer ugch bno. bas havdariin esiin shinjilgeeg daffodil gedeg emneleg deer avdag. esiin shinjilgee ni uurchlulttei bol Кольпоскоп gedgiig ni avdag gesen.

  21. nyamka

    Hi bi 18ta. Ongon biyeere. Oirdoo minii umai hawiar ih horsoj uwduud bsan yum. Uzsen chin joohon yum garsan bna lee. Bas so utgun shigen hurts unerte yum bain garaad bgaa. Eene yuniih we?

  22. snuu.. bi odoo 23tai. bas neg nastai huuhedtei, tgeed sayhan ter moogontsor gedegiig n tusaad, tged uzuuleed laa em heregleed gaigui bolson, chin sariin daraa ahiad shinj temdeg n ilereed bhin, ene ingeed ahid bdiin bhda, buren emchlegddeggui ymu,

  23. Ariungooooo

    Havdriin esreg buh torliin hovor em tarianii zahialga avna. Gemqitabin, Eliguard, Melkapetopurit geh met.Togtmol zahialj avbal hongololttei.utas- 99316075,99703235

  24. Nadad tuslaarai

    bi 2jiliin umnu zag huiten tusaj baisan odoo hurtel edgeegui emchid uzuulj shinjilgee uguhud zugeer bn geed garaad baina unertei tsagaan yum alga bolohgui bn aimgiin BZHO kabineted shinjilgee uguud baidag ene edgerdeggui yumu tegeed suuld dahin mazokiin shinjilgee uguhuur umain huzuu neg sonin mazokiin shinjilgee abdag zuiliig umai ruu hiihed umain huzuu mash ih obdood bn ene habdar u bi ih aij bn tegeed yahaa medehgui bn nadad tuslaarai hariu

  25. chamd hereg boloh medeelel

    Chi hotod irj sn emchid uzuulee.Bi bas haldvar avaad emchluulsenees hoish buren edgerehgui,huntei untaagui bhad dahiad bdag bsan.Olon jil ingej yavaad odoo l neg sallaadaa gej bayarlaad Nz zaluutai ch bolj hamtran amidarch ehlej blaa.Sayahan NTV-TV doktor nevruuleg uzeed Gerpus gedeg uvchnii tuhai medeelel avaad emchid ni uzuulj shinjilgee ugsun.Getel hunii papilom virus gegch ni ilerlee.Ene virus haldvar avch bsan hun burt bdag gesen. Odoo emchilgee hiilgej em uuj bgaa.
    Ene virus bj magadgui gej heriin emch nar helj shinjilgee ug gehguidee.Dahin dahin ulailtiin esreg laa l bichij ugdug.
    Bi harin uuruu ene tuhai olj medeed uzuulsen ni bolson.
    Gyals tuviin 2 davhart bdag emegteichuudiin emch ih aihtar emch bn lee.ter emchees Tv-r medeelel avaad irsen shinjilgee uguh gesiin geheer chamd bichig hiij ugnuu.Ter virusiig zaaval emchiin bichigteigeer hiideg.Hun bolgon ter bur medeed bdaggui gesen.
    Havdar deer shinjilgee uguud emchidee uzuulhed em bicheed ugnuu.

  26. chamd hereg boloh medeelel

    Nemj helhed ene virusiin tuhai sn unshaarai,umain huzuunii havdar,dox-n haldvariin undes suuri yum bn lee shuu.Er ni buhiil uvchinii suuri gej oilgoson.Aij bgaach emee uuj bgaa bolhoor ene buhnees salna gej naidaj bna.

  27. ganaa

    sain bnuuu bi neg yum asuuh gsiimaaa bi 23 nastai arhi tamhi heregledeggui, hamgiin anh udaa belgiin hawitald orj nz zalutgaa untdag bolhod ymarch asuudal owdolt ntr gardag bgaagui harin 2 jiliin omnoos oor nz zalutai bolsnoos hoish sex hiihed dotor n owdoh bollooo anhandaa yug n medehgui zvger hiij bsnaa genet neg ym tulaad aimar owddog bolson tgd bi neg udaaa huruugaa hiiged vzsen chn dotor n neg yum bhaar n bvr shokond orood net.s umainii zurag ntr harj joohon sudalsan ymaa tgd ter dotor temtregdsen zuil mani umain huzuu ym bn gj ooroo onshilson ym medregdeh bdal n yg eregtei hvnii erhtenii tolgoi shg booronhidoo gol hesegtee nvhtei zuil, mon tampon heregleh vyd tamponi neg tal n ilvv tsus bolson bdg ooroor helbel nogoo umain huzuu baigad bgaa heseg mani. Tegeed yagad emegtei hvnii umain hvzvv n tiim door bairlaltai bdg ym bolooo yg umain huzuu mon boluu dund huruugaa hiiged vzhed l shuud temtregddeg…. sex hiih uyd l mash owdoh ym mon sarin temdeg ireh uyd bs ter owdood bh shg sanagdaad bdg ug n dooros ynz bvrin vnertei ch ymuu otgon ym gardaggui ym …. bi gadaadad bdg bolhoor emchid nariin vzvvleh bolomjgui bnaaa nadd tuslaach hvmvvsee

Leave a Reply