Ясны сийрэгжилт буюу остеопороз

Ясны сийрэгжилт буюу остеопороз

117
11
ХУВААЛЦАХ

Ерөнхий

Ясны эдийн сийрэгжин хэврэгшихийг анагаах ухаанд остеопороз гэдэг. ДЭМБ-ын гаргасан мэдээнээс vзвэл ясны сийрэгжилт буюу остеопороз нь халдварт бус өвчний тархалтаараа зvрх судасны өвчин, өмөн, чихрийн шижингийн дараа ордог аж.

Иймд энэ эмгэгийг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх аргын талаарх мэдлэгэтэй байх хэрэгтэй. Цаашилбал 50-с дээш насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтээр өвдөх эрсдэл нь хөхний хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлтэй зэрэгцэхэд хүрээд байгаа ажээ.

Эрсдлийн хүчин зүйлс

Яс сийрэгжих эмгэгийг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тухайн хүний амьдралын хэв маягаас үл шалтгаалах буюу залруулах боломжгүй ба тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалсан буюу залруулах боломжтой гэж хуваадаг.

Үл шалтгаалах хүчин зүйлс

– ясны эдийн эрдэслэг нягтрал бага

– нас 60-65, түүнээс дээш

– ээж, аав, ах, эгч г.м. 50-с дээш насны хамаатнууд ясны сийрэгжилттэй, эсвэл бага зэргийн гэмтлийн улмаас үүссэн хугаралтай

– олон удаа ясны хугарал үүсч байсан

– дотоод шүүрлийн гаралтай зарим эмгэгүүд

– цэвэршилт эрт явагдах /үүний дотор мэс заслын гаралтай/

– биеийн жингийн индекс багатай, эвэл жин багатай

– глюкокортикоидуудыг хэрэглэх

– 2 буюу түүнээс дээш сар хэвтэрт байх

Шалтгаалах хүчин зүйлс

– шаардлагатай хэмжээний кальцийг хоол, хүнсээрээ авч чадахгүй байх

– Д амин дэмийн дутагдал

– тамхи татах

– согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх /хоногт 40 мл, түүнээс дээш архи, тогтмол хэрэглэх/

– кофе хэт их хэмжээгээр уух

– биеийн идэвх багатай

Оношлогоо

Остеопороз буюу ясны сийрэгжилтийн оношлогоонд рентген зураг, денситометрийг ашигладаг.

Денситометр нь ясны эдийн эрдэсийн нягтралыг тодорхойлон, хугарал үүсэх эрсдлийг урьдчилан хэлэх боломж олгодог шинжилгээ. Энэ шинжилгээ нь ясны сийрэгжлийг хугарал үүсч эхлээгүй, эхний шатанд нь илрүүлэх боломж олгодгоороо давуутай юм.

Рентген зураг авалт нь хугарал үүссэний дараа, өвчнийг даамжирсан үед нь илрүүлдэг.

Эмчилгээ

Ясны сийрэгжилт илэрсэн бол дараах мэргэжлийн эмчид үзүүлэн дараах арга хэмжээг авах хэрэгтэй, үүнд:

– ясны сийрэгжил үүсэхэд нөлөөлдөг эрсдийн хүчийн зүйлсийг арилгах

– өдөр тутмын хэрэглэвэл зохих хэмжээнд кальци болон Д амин дэмийг авч байх /эмчийн зааврын дагуу эм уух, эдгээрээр баялаг хоол, хүнс түлхүү хэрэглэх г.м./

– ясны эдийн нягтралыг нэмэгдүүлдэг эм, бэлдмэлийг зөвхөн мэргэжлийн эмчийн зааврыг дагуу хэрэглэж байх

– биеийн тамирын дасгал сургуулилтыг байнга хийж байх

11 СЭТГЭГДЭЛ

  1. Маш сайн бна. Дахин өөр өөр олон мэдээлэл оруулмаар байна. Ийм мэдээлэл хийдэгт баярлалаа.

  2. ясны сийрэгжилтийн үед хөлний өвдөгөөр дотогшоогоо тахийсан үед мэс заслын аргаар эмчилж болдог уу. зөвлөгөө өгөөч

  3. хөлийн шилбэ, гарын шуу, өвдөг, шагай, тохойгоор янгиэаж өвдах нь яс сийрэгжихийн шинж тэмдэг мөн үү хэрхэн эчёлэх талаар зөьрөгөө өгнө үү

  4. зөвхөн алхахаар хөлийн шилбэь булчин янгинаж өвддөг бол юунаас болоод гэдгийг мэдэж болох уу, 20 настай

  5. iimerhuu medeelel oruulhaas gadna, ulaanbaatart baidag dagnasan emnelguudiig davhar oruulj ugvul sain bn, emnelguudiin taniltsuulga uil ajilgaa gedeg ch yumuu. emnelguudtei hamtarch ajillaj ch bolno shuu de, bayarlalaa

  6. ясны сийрэгжилтийг ямар эмнэлэгт оношлуулах вэ? сайн эмнэлэг мэддэг хүн байвал хэлж өгөөрэй

  7. 2 хөлийн шилбэ яс хүчтэй өвдөөд хэдэн сар болсны дараа 2 дунд чөмөг яс, сүүлдээ 2 гарын шуу , бугуй өвддөг болоод 2 жил гаран болж байна одоо өвдөхөөс нь айгаад бараг суугаа байдаг боллоо. Үеэрээ огт өвддөггүй. Оношлогдохгүй , эмчлэгдэхгүй байна . Ямар өвчин бол ? Хаана хандах вэ? Хариу

  8. манай аавийн хөл нь хугараад бараг 2 жил болжиина аль оронлуу сайн явбал сайн эдгэрэх бол

  9. ээжийн маань нуруу өмдөөд хөдөлж чадахгүй байна, ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ,

СЭТГЭГДЭЛ БИЧИХ