Зүрхний шигдээс буюу миокардын инфаркт

Зүрхний шигдээс буюу инфакт нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний хамгийн хүнд хэлбэр нь юм. Харамсалтай нь зүрхний цусан хангамж хомсдох эмгэг нь маш өргөн тархсан эмгэг бөгөөд эрэгтэйчүүдийн 50%, эмэгтэйчүүдийн 30% нь энэ өвчинд ямар нэг байдлаар нэрвэгдсэн байдаг. Зүрхний шигдээсийг миокардын инфаркт гэдэг.

Ерөнхий

Миокард гэдэг нь зүрхний булчин юм. Түүнийг тэжээдэг артерийг нь титэм судас гэж нэрлэдэг. Хэрэв ямар нэг шалтгаанаар, цусны нөж, бүлэнгээр энэ артерийг бөглөрвөл түүнээс тэжээл авч байдаг зүрхний булчингийн хэсэг нь цусан хангамжгүй болж, 20-30 минутын дараа үхждэг. Ингэж үхжихийг шигдээс буюу инфаркт гэнэ. Улмаар гэмтсэн хэсэгт сорви үлдэнэ.

Сүүлийн үед зүрхний шигдээс эрчимтэйгээр залуужиж байгаа. Орчин үед дөнгөж гуч гарсан залуучууд ч энэ өвчнөөр унаад өгдөг болж. Uэхдээ 50 өмнөх насны эмэгтэйчүүдийн дунд зүрхний шигдээс тун цөөн ажиглагддаг. Учир нь эстрогенууд зэрэг эм бэлгийн дааврууд нь судас хатуурал үүсэхээс сэргийлж байдаг. Иймд цэвэршилт явагдасны дараа эмэгтэйчүүдийн зүрхний шигдээстэй таарах эрсдэл нь эрчүүдийнхээс ч их болдог.

Шалтгаан

Зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан нь судас хатуурал юм. Гэхдээ энэ өвчнийг үүсэхэд нөлөөлдөг бусад хүчин зүйлсийг нэрлэх хэрэгтэй байх. Үүнд:

  • Эр хүйс
  • Эмэгтэйд аюултай нас нь 50-аас дээш нас
  • Удамшил (зүрхний цусан хангамж хомсдох өвчин, зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчин нь төрөл садны дунд тохиолдож байсан. Ялангуяа өвчин 55 нас хүрээгүй байхдаа өвдөж байсан бол.
  • Цусан дах холестерин ихсэх (5ммоль/л-ээс их, эсвэл 200мг/дл-ээс их)
  • Тамхи татах
  • Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал
  • Артерийн даралт ихсэх (ямар ч насанд 140/90мм муб-ээс их байх)
  • Чихрийн шижин зэрэг хүчин зүйлс ордог.

Эдгээр хүчин зүйлээс нэг нь байхад л зүрхний булчингын шигдээс үүсэх эрсдэл нэмэгддэг. Улмаар эрсдэл нэмэгдэх хүчин зүйлийн тоо нэмэгдэх тутам өвчлөх магадлал геометрийн прогрессоор нэмэгддэг. Эрэгтэйчүүдийн халцрах нь зүрхний шигдээсээр өвдөх магадлал өндөртэйг заадаг гэдгийг тогтоогоод авахад илүүдэхгүй байх.

Явц

Судас хатуурах гэдэг нь хэрэв цусанд хэвийн хэмжээнээс ихээр агуулагдаж байгаа холестерин зэрэг липидийн төрлийн өөх тос нь том артерийн судасны хананд хуримтлагдах процесс юм. Ийнхүү судасны хана н дээр хамгийн ихээр хуримтлагдсан хэсгийг судас хатуурлын товруу гэж нэрлэдэг. Улмаар товруу нь судасны хананы хамгийн эмзэг, хэврэг хэсэг нь болж хувирдаг. Ялангуяа үүсээд удаагүй, кальци бага агуулсан товруу тун эмзэг.

Ийнхүү товруу үүссэн судасны хана хэзээ ч хагарч, ан цав үүсч мэднэ. Хэрэв ингэж хагарвал бие махбодын түгшүүрийн дохио авсан даруйдаа байглиас өгөгдсөн программынхаа дагуу хагарсан, цуурсан газрын нөжирсөн цусаар бөглөж, нөхөх арга хэмжээ авч эхэлнэ. Ингэх үед гэмтсэн газрын орчим дахь цус нь эрчимтэйгээр бүлэгнэж эхэлдэг.

Гэтэл цус бүлэгнэж, нөж үүсэх нь процесс нь уулнаас бууж байгаа цасан нурангитай адил өрнөдөг болохоор ямар нэг зүйл саад болохгүй л бол улам эрчимтэй явагдсаар, артерийн судасны хөндийг бүхэлд нь бөглөх аюултай. Ингэж бөглөрсөн судсаар цус урсахаа байж, эсүүд нь үхжин инфаркт буюу шигдээс үүснэ. Бөглөрсөн артери хэдийн чинээ том байна шигдээс нь төдий чинээ өргөн газрыг хамарна.

Судас хатуурлын товрууны бүрэн бүтэн байдал нь зүрхний цохилт хурдсах, артерийн даралт ихсэх зэрэгт алдагдах нь бий. Харин биеийн хүчний ачаалал, сэтгэл санааны хэт хөдлөх үед эхлэх нь тун ховор. Цөөнгүй тохиолдолд ямар нэг ил мэдэгдэх шалтгаангүйгээр үүсдэг. Гэвч шигдээс үүсэх хамгийн дуртай цаг нь өглөө эрт юм.

Шигдээсийн хэмжээнээс хамаарч зүрхний булчингын ханыг бүх гүнийх нь туршид хамарсан том голомтот ба жижиг голомтот гэж хуваадаг. Зүрхний өмнөд хананы том голомтот шигдээс илүү аюултай байдаг. Арын ба хажуугын хананы шигдээсийн үед ялангуяа жижиг голомтот (бүх ханыг хамрахгүй) шигдээсийн үлдэц нь аюул багатай. Харин зүрхний булчин дээр үүссэн сорви нь огт арилдаггүй.

Шинж тэмдэг

Өвчүүний ард буюу цээжний хөндийн төв хэсэгт маш хүчтэй хатгуулж өвдөх нь зүрхний шигдээс үүссэн байж болох хамгийн анхны шинж тэмдэг. Тайван байх үед дарж, халуу оргин хорсож, гар, мөр, нуруу, эрүү хүзүү рүү дамжин өвдөнө. Цээжний бахын үед үүнтэй төстэй өвдөлт нь ачааллын үед үүсдэг бол зүрхний шигдээсийн үед өвдөлт нь илүү хүчтэй бөгөөд ихэвчлэн ямар ч ачаалалгүй тайван үед эхлээд 3 шахмал нитроглицерин 5 минутын зайтай дараалан уучихаад байхад ч намддаггүй.

Эдгээр шинж илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Гэхдээ заримдаа шигдээс нь бөөлжүүлж, эсвэл хэвлийгээр таагүй мэдрэмж төрж, зүрх доголдох, амьсгал давчдаж, ухаан алдах зэргээр илрэх нь ч бий. Ингээд ч зогсохгүй шигдээсээр өвчилснөө огт мэдрэхгүй ч байж болно. Ийм шигдээсийг зүрхний шигдээсийн өвдөлтгүй хэлбэр гэж нэрлэдэг бөгөөд гол төлөв чихрийн шижинтэй хүмүүст тохиолддог. Зүрхний шигдээсийн өөрчлөлт ЗЦБичлэг дээр сайн харагдана. Гэмтлийн байрлал ба зэргийг тогтоохын тулд зүрхний чанд авиан шинжилгээ хийх ба энэ нь бүтцийн өөрчлөлтийг үзэх боломж олгоно. Түүний зэрэгцээ эмч сцинтографи хийлгэхийг зөвлөж болно.

Эмчилгээ

Эмч зүрхний шигдээс байж болзошгүй гэж сэжиглэсэн бол эмнэлгийн сэхээн амьдруулах хэсэг рүү өвчтөнг илгээнэ. Хэдий хурдан байна, төдий чинээ сайн. Учир нь шигдээс үүссэний дараах эхний хэдэн цагийн дотор л тусгай бэлдмэл ашиглан шинэ нөжийг хайлуулж, титэм судасны цусны урсгалыг сэргээх боломжтой байдаг юм. Үүний дараа шинээр нөж үүсэхээс сэргийлсэн эмчилгээ хийнэ. Үүний тулд цусны бүлэгнэлтийг удаашруулдаг эм хэрэглэнэ. Хамгийн найдвартай эмүүдийн нэг нь ацетилсалицилийн хүчил буюу ердийн аспирин юм. Аспирин нь хүндрэл үүсэх эрсдлийг багасгаж шигдээсээр өвчилсөн хүмүүсийн амьдралыг уртасгадаг.

Эмчилгээнд бета-блокаторууд хэрэглэх нь олонтоо. Эдгээр бэлдмэлүүд нь зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгаснаар булчингийн эсүүдийн үхжлийн хэмжээг багасгана. Үүнтэй зэрэгцэн зүрхний булчинг илүү хэмнэлттэй горимд ажиллуулж эхэлдэг нь шигдээсийн үед тун чухал юм.

Сүүлийн жилүүдэд шигдээсийн эмчилгээнд зөвхөн эм хэрэглээд зогсохгүй титэмийн балонны ангиопластика гэж нэрлэдэг аргыг хэрэглэх болсон. Ангиопластикийг эмийн эмчилгээ үр дүнгүй үед хийх заалттай. Өөр тохиолдолд зүрхний мэс засалч гол судас-титэм судасны хажуугын залгаасны хагалгаа хийхийн санал болгож ч болох юм.

Шигдээсээр өвдсөн бол эхний өдрөөс эхлэн хэвтрийн хатуу дэглэм сахина. Энэ үед зүрх өөрчлөгдөн хамгийн өчүүхэн ачааллыг ч дааж чадахааргүй болсон байдаг. Иймд эмчийн хяналтанд дор багаар бодож 4-5 хоног хэвтэх шаардлагатай. Дараа нь бага багаар суудаг, босдог болж, явна. Энэ мэтээр шигдээсний дараах амьдралын өөр горимд бие махбодио аажмаар дасгана.

Нөхөн сэргээх эмчилгээ

Нөхөн сэргээх эмчилгээний үргэлжлэх хугацаа нь тухайн хүний онцлогоос хамаарна. Шигдээсийн дараа сэргээлт нь хэдэн сараар үргэлжилдэг бөгөөд эмнэлэгт байхаас л эхэлнэ. Физик эмчилгээнээс гадна биеийн хүчний ачааллын аажмаар, маш удаанаар нэмэгдүүлэх дасгалыг давхар хийнэ. Аажмаар гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд эхлээд эмчилгээний биеийн тамираар хичээллээд, дараа нь тэгш гадаргаар явж, аажимдаа шатаар өгсөх зэргээр ачааллыг нэмэгдүүлнэ.

Шатаар өгсөх нь нөхөн сэргээлт хэр явагдасныг харуулах сайн шалгуур юм. Хэрэв өвчтөн дундаж хэмнэлээр дөрөвдүгээр давхарт гарахад цээжээр өвдөлт өгөх, эсвэл амьсгаадалт мэдрэгдэхгүй байвал нөхөн сэргэлт амжилттай байна гэж ойлгоно. Биеийн байдлыг зөв үнэлэхийн тулд ачааллын сорил хийдэг. Түүнийг ер нь тусгай унадаг дугуйгаар- велоэргометрт эсвэл гүйдэг зам дээр гүйцэтгэнэ.

Мөн эмчийн бичиж өгсөн эмийг үлдсэн амьдралынхаа туршид тогтмол хэрэглэж байх шаардлагатай.

Зүрхний шигдээсээр өвдөөд эдгэсний дараа бэлгийн хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой юу гэсэн асуулт их гардаг. Энд мөн л тухайн хүний ачаалал дааа онцлогоос хамаарна. Ачаалал ямар хамаатай юм бэ гэвэл бэлгийн хавьтал нь нэлээд хэдэн км шогшиж гүйхтэй адил ачаалал өгдөг гэдгийг мартаж болохгүй. Иймд нэрлэхэлгүйгээр эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ энд зүрхний шигдээсээр өвдөж байсан хүн болгоныг мөрдөж байх ёстой гурван зарчим гэж байдаг. Үүнд:

-өөрийг нь ойлгодог, сэтгэл санааны дарамт үзүүлэхээргүй дассан хамтрагчтай байх

-биеийн болон сэтгэл санааны хувьд тухтай дассан орчин, газар байх

-бэлгийн хавьтлын байрлалыг хамгийн бага ачаалалтай байхаар сонгоно

Урьдчилан сэргийлэлт

Хүйс, удамшил зэрэг эрсдлийн зарим хүчин зүйлээс зайлсхийх боломжгүй ч бусдыг нь арилгах боломжтой юм. Үүнд:

Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.

Цусан дахь сахарын хэмжээ г хэвийн болгох.

Өөрийн боломж бололцоонд тааруулан хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар зугаалахад хангалттай.

Тамхинаас гарах. Тамхи татдаггүй бол идэвхгүй тамхи таталттай тэмцэх хэрэгтй.

Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Үүний тулд кг-аар авсан биеийн жингээ метрээр авч квадрат зэрэгт дэвшүүлсэн өндөртөө хуваана. Гарсан үр дүн нь биеийн жингийн индекс болох бөгөөд 26-аас ихгүй байх ёстой.

Хоолондоо амьтны гаралтай өөх тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэсэн нь дээр.

5 Comments

  1. bayarmaa

    bayarlalaa. uur shine medeelel bainga ugch baigaarai.

  2. эрүүл мэнд

    та цусны эргэлтийн тогтолцооны буюу зүрх судас, даралт ихсэх, хуян хөөрөх, тархины цусан хангамжийн дутагдал буюу судасны нарийсалтай бол 12-сарын 2, 3нд болох лекцэнд хүрэлцэн ирэхийг урья 96665038

  3. зүрх судас

    зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд даралт ихсэх, харвалт, хуян хөөрөх, зүрхний шигдээс, ишеми, судасны хатуурал зэрэг өвчтэй бол бидэнд хандана уу 96665038

  4. Үл мэдэх

    миокардын инфарктаар өвчилсөн хүн хэр удаан амьдардаг бэ?

  5. sam

    цус өөхөлж, өтгөрснөөр судас хатуурч нарийсах ба хүний биеийн аль судас хатуурсан бэ гэдгээс шалтгаалж зүрхний шигдээс, хуян, тархины судасны хатуурал, цус харвалт, даралт ихсэх гэж нэрлэдэг. эдгээр нь тусдаа биеэ даасан өвчин мэт боловч үндсэндэ судасны хатуурал нарийсал гэгч ганцхан зүйлээс улбаатай юм. Хэрэв та зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны дээрх эмгэгүүдээс аль нэг шалтгааныг биедээ агуулж буй бол биечлэн уулзаж дээрх өвчлөлүүдийн талаар болон эрүүлжих боломжийн талаар зөвлөгөө авна уу? 96665038

Leave a Reply