Хүний биеийн суурь халуун ба жирэмсний төлөвлөлт, хүүхдийн хүйс төлөвлөт

Ерөнхий
Энд товч толилуулж байгаа биеийн суурь дулаан буюу базаль температурыг хэмжих аргыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь үр тогтох чадварыг судлах үндсэн хоёр аргын нэг нь гэж хүлээн зөвшөөрсөн байдгийг хэлэх хэрэгтэй. Хүний биеийн базаль температур буюу суурь дулаан нь сарын тэмдэгийн мөчлөгийн туршид эмэгтэй хүний янз бүрийн гормоны нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, өндөгөн эсийг гадагшлах үед ялгардаг гормоны нөлөөгөөр өөрчлөгдөнө. Харин жирэмсэн болохын тулд өндөгөн эс гадагшлах үйл явц хэвийн байх ёстой гэдгийг охид, бүсгүйчүүд маань мэдэж байгаа биз.


Явц
Үр тогтох хамгийн тохиромжтой үед буюу өндөгөн эс гадагшилсны дараагаар эмэгтэй хүний биед прогестерон нэртэй гормон ихээр ялгардаг. Энэ гормон ялгарснаар өндөгөн эс гадагшилсны дараах хоёр хоногийн туршид хүний биеийн суурь дулаан нь 0,4-0,6 градусаар нэмэгддэг. Өндөгөн эс нь ойролцоогоор сарын тэмдэгийн мөчлөгийн дундуур гадагшилж мөчлөгийг өмнөх ба удаах гэсэн хоёр дахь хэсэг гэсэн хоёр хэсэгт хувааж өгдөг.

Өндөгөн эс гадагшлахаас өмнөх буюу эхний хэсэгт эмэгтэй хүний биеийн дулаан нь гол төлөв өндөгөн эс гадагшилсны дараах буюу хоёр дахь хэсгээс бага байдаг. Прогестерон даавар хангалттай ялгарсан нөхцөлд мөчлөгийн дунд үеэс эхлээд биеийн дулаан нэмэгдэж эхэлдэг нь өндөгөн эс гадагшилсан гэдгийг илтгэх найдвартай шинж тэмдэг болж өгдөг. Өндөгөн эс гадагшилсны дараах хэсэг буюу хоёр дахь хэсэг нь хэвийн нөхцөлд 13-14 хоног үргэлжилж байгаад биеийн юм ирэхийн өмнө халуун нь ахиад 0,3 градус орчмоор буудаг.

Иймд базаль температур буюу суурь халуун нь нэг мөчлөгийн туршид өөрчлөгдөлгүй нэг түвшинд байх, өөрөөр хэлбэл температурын өөрчлөлтийг харуулсан график нь уналт өгсөлтгүй байх нь өндөгөн эс гадагшлахгүй байгааг илтгэж байж болзошгүй юм. Харин өндөгөн эс гадагшлахгүй байгаа тохиолдолд жирэмслэх боломжгүй.

Халууны шил сугандаа хавчуулах аргаар хэмждэг дулаан чинь суурь халуун биш юм уу гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Хамаг учир хүний биеийн температурын өөрчлөмтгий байдагт байгаа юм. Хүний биеийн дулаан нь өдрийн туршид өөрчлөгдөж байдаг. Их хөдөлвөл нэмэгдэнэ, даарвал буурна, халуун хоол идвэл нэмэгдэнэ, зузаан хувцас өмсвөл нэмэгдэнэ, усанд орвол буурна г.м. маш олон зүйлийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг болохоор биеийн температурыг хэмжихэд хамгийн тохиромжтой цагийг сонгоно гэдэг тун бэрхшээлтэй болдог. Тиймээс л хүний биеийн суурь температур буюу зургаан цаг унтасны дараах тайван үеийн температурыг хэмждэг.

Шаардлага
Дараах тохиолдолд эмэгтэйчүүдэд суурь температураа хэмжин, өөрчлөтийнх нь графикийг гаргах зөвлөгөөг өгдөг, үүнд:
-Жилийн турш жирэмслэж чадахгүй байх
-Эмч үргүйдэл байж болзшогүй гэж таамагласан үед
-Эмч дааврын алдагдал үүссэн гэж таамгласан үед
-Жирэмслэх магадлалаа нэмэгдүүлэхийг хүсвэл
-Хүүхдийнхээ хүйсийг төлөвлөх аргачлалыг туршиж байгаа үед
-Өөрийн бие махбоди дотор болж байгаа үйл явцыг ойлгон хянахын тулд.

Бүх журмыг ягштал баримтлан хэмжиж гаргасан суурь дулааны график нь мөчлөгт өндөгөн эсийн гадагшлалт бий эсэхийг харуулж чадна. Гэхдээ таны байгуулсан графикийг үндэслэн жинхэнэ бодит онош, дүгнэлт хийж чадах хүн бол зөвхөн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч гэдгийг мэдэж авах хэрэгтэй.

Та гурван мөчлөгөөс байгагүй хугацаанд суурь температураа/халуунаа хэмжиж байж өндөгөн эс гадагшлах огноо, үр тогтоход хамгийн таатай үе, дааврын өөрчлөлт зэргийн талаарх хангалттай мэдээлэл цуглуулж авна гэдгийг тогтоож авах хэрэгтэй.

Хэмжих дүрэм
Хүний биеийн суурь температур/ суурь халууныг хэмжихдээ дараах дүрмийг ягштал баримтална, эдгээрт:

-Суурь халуунаа мөчлөгийн дуртай өдрөөс эхлэн хэмжиж болох ч мөчлөгийн эхний өдрөөс буюу биеийн юм ирсэн өдрөөс эхлэн хэмжих нь хамгийн тохиромжтой байдаг.

-Температурыг хэмжихдээ нэг сонгож авсан аргаа тууштай хэрэглэнэ. Халууныг амны хөндий, үтрээ, шулуун гэдсээр хэмжиж болно. Халууны шилийг суганд хавчуулах замаар температур хэмжих нь өндөр нарийвчлал багатай тул бодит үр дүн өгдөггүй. Тэгэхээр дээр дурдагдсан гурван аргын аль нэгийг нь сонгож аваад түүнээ нэг мөчлөгийн туршид өөрчлөлгүйгээр ягштал дагах хэрэгтэй.

-Ингхэдээ амны хөндийн температурыг үзэж байгаа бол халууныг шилийг хэлэн доороо хийгээд амаа жимийн 5 минутын турш хэмжинэ. Амны  хөндийн халууныг хэмждэг тусгай халуун шил байдаг.

-Үтрээ, эсвэл шулуун гэдсээр температур хэмжих үед хугацаа нь 3 минут байна.

-Халуунаа үзэхдээ өглөө, сэрсэн даруйдаа орноосоо босолгүйгээр хэмжинэ.

-Нойр бүтэн, 6 цагаас багагүй байх ёстой.

-Халууныг зөвхөн тогтсон цагт хэмжих ёстой. Хэмжих цагаас 30 минутаас илүү хоцорвол хэмжилт нь бодит байдлыг илтгэж чадахгүй.

-Дижилтал буюу электрон халууны шил, мөнгөн устай халууны шил аль алинаар нь хэмжиж болно. Нэг сонгож авсан халууны шилээ нэг мөчлөгийн туршид солихгүй байх нь чухал. Тоон халууны шил нь үтрээ, шулуун гэдсээр халуун үзэхэд тийм ч тохиромжтой биш гэж үздэг. Шулуун гэдсээр халуун хэмжих нь илүү бодит гэж үздэг бөгөөд шулуун гэдэсний халуун шил гэж тусгай, илүү нарийхан халууны шил байдаг тул эмийн сангуудаас асуух хэрэгтэй. Гэхдээ олдохгүй бол ердийн мөнгөн устай халууны шилээр үзсэн ч болно.

-Мөнгөн устай халууны шилээр хэмжиж байгаа бол унтахаасаа өмнө сэгсэрч бэлэн болгох ёстой. Учир нь өглөө босоод хэмжихийн өмнө сэгсрэх үед таны биеийн суурь дулаан өөрчлөгдөж болзошгүй.

-Суурь халууны заалтыг заавал тэмдэглэн авна. Хол замд явах, онгоцоор нисэх зэрэг нь суурь температурт мэдэгдэхүйц нөлөөлж болзошгүй. Ингэж замд явсан бол тухай бүрт заавал тусгай тэмдэглэл хийх хэрэгтэй.

-Ханиад, томуу г.м. халууралт дагалддаг өвчин туссан үе суурь дулааны үзүүлэлт нь бодит байдлыг илтгэж чадахгүй тул эдгэртлээ буюу халуун хэвийн болох хүртэл хэмжилт хийхээ зогсоож болно. Ингэж халуурч өвдсөн бол тухай бүрт заавал тусгай тэмдэглэл хийнэ.

-Нойрсуулагч эм, тайвшруулах эм, дааврын бэлдмэл зэрэг нь суурь дулаанд нөлөөж болно. Энэ мэтээр ямар нэг ууж байгаа бол заавал тусгай тэмдэглэл хийнэ.

-Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг уухтай зэрэгцэн суурь халуун хэмжих аргыг хэрэглэх нь ямар ч утгагүй.

-Архи, дарс, шар айраг г.м. согтууруулах ундаа хэрэглэсний дараах суурь дулаан нь өөрчлөгдөж болзошгүй тул мөн бодит байдлыг илтгэж чадахгүй. Ингэж согтууруулах ундаа уусан бол заавал тэмдэглэж байх ёстой.

-Дийлэнх тохиолдолд суурь температурын графиктай танилцсаны дараагаар эмч нэмэлт шинжилгээ, үзлэг хийж байж онош тавьдаг, тэгэх ч ёстой гэж үздэг.

Суур температурын графикийн жишээ
Суурь температурын график хийхийн тулд дөрвөлжин шугамтай цаас хэрэг болно. Тэндээ

Хэмжилт хийсэн мөчлөгийн өдөр, хэмжилт хийсэн огноо, хэмжилт хийсэн цаг, хэмжилтын заалт буюу халуун шилэн дээрх температурын заалтыг тэмдэглэнэ. Мөн хэмжилт хийх өмнөх өдөр эм, согтууруулах ундаа уусан эсэх, бэлгийн хавьталд орсон эсэх, өвдөж халуурсан эсэх, биеийн юм их бага, эсвэл хэвийн ирсэн эсэхийг тэмдэглэнэ.

Мөчлөг тус бүрийг тус тусад нь цаасан дээр тэмдэглэвэл дараа нь харьцуулж үзэхэд хамгийн тохиромжтой байдаг.

Ийм тэмдэглэгээ нь дараах байдалтай байж болно:

BT

График хөтлөх зөвлөмжийн дагуу та өөрт эвтэй байдлаар өөрөөр хийсэн ч болно.

Суурь халууны график хөтлөх замаар хүүхдийн хүйсийг төлөвлөх

Хүүхдийн хүйсийг тодорхойлох олон арга байдаг. Үүний нэг нь суурь халууныг хэмжих замаар өндөгөн эс гадагшлах өдрийн тодорхойлох замаар хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох арга юм.

Хэргийн гол нь Ү хромосом буюу эр хромосом тээгч эр бэлгийн эс ба Х хромосом буюу эм хромосом тээгч хоёрын ялгаанд байдаг.

Эр хромосом нь илүү хөдөлгөөнтэй байдаг болохоор өндөгөн эстэй учрах магадлал өндөр. Гэхдээ тогтворгүй, өөрөөр хэлбэл тун хэврэг. Иймээс хоёр өдрийн дотор үр тогтож чадаагүй бол эр хромосом тээсэн эр бэлгийн эс үхнэ.

Харин эм хромосом хөдөлгөөнт чадвар багатай ч илүү тэсвэртэй. Өндөгөн эстэй учрах хүртлээ илүү удаан тэсээд, амьдраад байж чаддаг.

Тэгэхээр өндөгөн эс гадагшлахаас өмнөх ба хойших хоногуудын график хөтлөх аргаар тодорхойлж байгаад хүүхдийнхээ хүйсийг төлөвлөх боломжтой гэсэн үг. Тухайлбал, охинтой болохыг хүсвэл өндөгөн эс гадагшлахаас 2-3 өдрийн өмнө сексийн харьцаанд орно.  Харин хүүтэй болохыг хүсч байгаа бол өндөгөн эс гадагшлах өдөр секс хийх хэрэгтэй.

Энэ арга 100% баталгаа өгөхгүй ч гэлээ хүүтэй, эсвэл охинтой болох магадлалыг ихээхэн нэмэгдүүлэх нь мэдээж.

50 Comments

  1. I read a few topics. I respect your work and added blog to favorites.

  2. bilgune

    Энэ монголд ерөөсөө хүнд хэрэгтэй юм ховор бхиймаа.Жирэмсэн хүмүүст тусгайлан зориулсан сайт бдаггүй юу?Бдаг бол майлээр хаягийг нь явуулж өгч тус болооч. Гадаадын сайт олон бдагч тэр бүр хэрэгтэй мэдээллээ ойлгож авч чадахгүй юма. Бүр дэлгэрэнгүй үнэн зөв мэдээлэлтэй сайхан сайт хийе гэж хумүүс боддоггүй юм бхда. Дандаа л шар мэдээ энэээ тэрэээ гээл хэрэггүй юм бхийн.

  3. Ямар хэцүү арга вэ? Арай хялбар, үр дүн нь хурдан жирэмсэн болох үгүйгээ мэддэг арга бвал хэлж өгөөч.

  4. tuvshinjragl

    sain bainauu anhnii jiremsleltiiin talaar niitlel bichij uguuchee. Anhnii huuhdee huleej awah gh sandarch bn daa tuslaach huuhed maani neg sartai

  5. tuvshinjragl

    neeree inghed bol zaluuu ger buluuded zoriulsan sait baiwal zugeer yum shigee

  6. uka

    tanai side unekheer taalagdallaa bidnii tuluu unetei medeelel ugch baigaad chini bayarlalaa.
    neg todruulakh yum baina khunii byieiin dulaan khed baidag yum ve? 0.4-0.6 gedeg ni kheden garadus bolson yed em belgiin es gadagshilj baina gej tootsvol zuv be?

  7. sariin temdegiin mochlog hotolj jiremsleltees hamgaalah argiin talaar,grapik zuragan deer tailbartaigaar medehiig vsej b a,jishee n 28 honogiin mochlogtei hvn sariin temdeg irsen odoroos ehleed 9 dohi honog hvrtel jiremslehgvi gej oilgoj boloh uu?
    ooroor helbel 28 honogiin mochlgiig 3 huwaagaad 9 honog gej toochoolood,ene talaar todorhoi hariult awahiig hvsej b a.

  8. bebe

    hund heregtei um neg ch alga. haa saigui “ertnii hyatadiin arga” …

  9. Золоо

    Би 28 хоногийн мөчлөгтэйгөөр жишээ авлаа. Өндгөн эс 13,14 дэх хоногт боловсорч хагарна. Өндгөн эс боловсорч байгаа эсэхийг эхо-р 3 үечлэлд үзнэ. 1р 5 дахь хоногт, 2д 12-16 дахь хоногт 3т 21-23 дахь хоногт. Өндгөн эс боловсроход гормон хэвийн ялгарах нь чухал юм билээ. Тархинаас ялгардаг LH, FSH гормонууд нь 12,13 дахь хоногуудад хамгийн их хэмжээндээ, харин өндгөвчнөөс ялгардаг гормон остроген 11-12, прогестрон 18-21 хоногууд хамгийн өндөр хэмжээндээ ялгардаг. Мөн 3 үечлэлд эдгээр гормонй шинжилгээг өглөө 10 цагаас өмнө юу ч идээгүй, кофе уугаагүй байх ёстой. Материал оруулах боломжтой бол илүү дэлгэрэнгүй сонирхолтой зүйл хиймээр л байлаа

  10. tselmeg

    yu ch oilgohgvi bna. hvnii sariin ym irehiig ondson es n garch bna geed bgaa ymuu. sariin ym irj bgaa ved hvntei untaj boldog ymuu. er n sariin ym irj bgaa ved hvntei untah tohioldol jiremsen boldog boluu? mini oilgohgvi bgaa ymiig sain tailbarlaj ogno gedegt itgej bna shvv.

  11. ээж

    sariin temdeg ireh ved jiremslehgvi uchir ni sawand hurimtlagdsan bolowsrood duustsan undgun esvvd gadagshilj bdg yum.Ene veiin undgun es vr togtooh chadwargvi baidag.Sarin temdeg irsen baih ved belgiin haritsaand opwol emegtei hvnii vtree amarxan bakter vvsej vrewslvvleh nuhtsul undur baidag yum shvv.

  12. ээж

    jiiremsen hvmvvst tusgailan zoriulsan sait. babycenter.com gsn saitand bvrtgvvltsen baihad tanii hewliind bgaa vriin chin 7 honogt neg udaa asar vnetei medeelel irvvldeg yumshvv.

  13. болроо

    sain baitsgaana u. nadad tuslaach. bi huntei gerled 3 jil bolj bna. 27 nasta.i jiremsen bolohgui 2 jil bolod jiremselsen chin savni gadur jiremselsen. teged shimegduuldeg taria hiilgesen. sarin temdeg zugeer irj baisnaa odoo irehgui 2 sar bolj bna. emchid uzuulsen jiremsen bish gesen. baruun talin ondgowchind kista bna geed taria hiilgetel hedhen honood haruultal zuun tald ni kista bna geh ym. urewseltei bna geed zondoo l em taria hiilgelee. bi huuhedtei bolj emegtei hun bolsnihoo jargalig medermeer bna. bi odoo yah heregtei we. zondoo l emchilgee hiilgelee. nadad zowlogoo heregtei bna. tuslaach humuusee.

  14. gegee

    sain u? ooriin chini comment ih taalagdlaa. ooroo ene talaar ih medlegtei umaa. Bi jiremsen boloh gej hicheegeed 4 sar bolj baina. neg l boldoggui. tegeed ene haluun hemjih argiig sayahanaas l medej , sonirhoj ehlej bgaa. tegeed um asuuh gesn umaa. Minii bienii um saya 8.31nd irsen. tegeed nohorteigee sex-dehgui baij bgaad yag 9.13nd sex-dsen. yagaad gevel sex-dehgui bol tsuglarsan uriin shingen ih hodolgoontei, erch huchtei bdag gej duulaad.Bi jiremsleh magadlal her baina be
    ?

  15. gegee

    deerh comment-iig Zolood zoriulj bichlee

  16. antoshkaa

    hi zaluusaa asuuh yum bainaa tuslaarai…
    emegtei hunii bienii yum ireeed duussan udruus ehleed yag hed honoog sex hiivel huuhedtei boldog yum bee?
    emegtei hunii undgun es ni yag heddeh honogt ni bolovsorch gardag yum bee?
    bas udur shunu uureer ali tsag muchid sex hiivel bolomjtoi yum bolooo zaluu ger bul huuhedtei bolohiig mash ih hussen ch bolohgui yum ene talaar hariu bicheech ah egch naraa…

  17. nomio

    gerleed 2 jil bolj bna. jiremsen bolohgui bhaar ni emchid uzuultel hoyr uriin hooloin tugsgul hesguud buglursun gej garsan..uneheer ih setgeleer unasan… tegeed gadaaadad durangiin hagalgaa hiilgeheer bodoj baital tanil maani ulamjlalt emnelgeer yavaad uzeech gej helsen. tegeed odoo tan uuj bgaa.. emch maani ug ni ih sain emch namaig jiremsen bolno l gej heleed bgaa…bi ch gesen uneheer ih jiremsen bolohiig husch bna..
    ter durangiin hagalgaag hiilgelee ch gesen jiremsen boloh magadlal baga deerees ni ergeed bugluruh ni ih baidag gej sonsson. IVF buyu huruu shilnii huuhed l hamgiin onovchtoi arga gej humuus yarihiin,, ali boloh baigaliin jamaar jiremsen bolmoor bhiin.. hervee ene tan uugaad jiremsen bolohiin bol ta nart helnee..
    ps: ingehed iim urguideliin asuudlaar zovj shanalj bgaa humuus biye biyeteigee taniltsaj turshlaga soliltsoh yamar negen site ene ter bdg bol heleech..dandaa gantsaaraa bodood yavaad bhaar uneheer hetsuu yum..

  18. Anu

    bid gerleed 5jil hagas bolj bna. odoo boltol huuhedtei boloogui. emchid uzuuleed baahan em uugaad ur dun garahgui bolohoor ni nuhuruu uzuultel nuhur maani er belgiin esiin too tsuun, ur togtooh chadvar muu gej garsan. odoo nuhur maani neg eregteichuudiin daavriin em uuj bga. minii neg tanidag egchiin nuhur ni bas tiim onoshtoi garaad ter emiig 2 jil uugaad tedniih huuhedtei bolson. huuhedtei bolohgui bh ni gantshan emegtei hunees boldoggui yum bna shuu, hervee ta bas jiremsen bolohgui bol nuhurteiguu hamt shinjilgee uguurei. ter ni iluu naidvartai yum bna lee shuu.

  19. Maralma

    Sain bcgana u. Mini bieni yum irexgv araw garan xonoj bn. Tester vzher ng zuras. Yum irkv xamg.n udaan n xed xonodog yum be. Yum irkv bga blxor barun talin undguwch uruwsud tomrod kistatai bn gsen. Nadad tuslara pls

  20. Купить диплом легко спасибо огромное за отличную страничку и в коментах тоже есть куча полезной инфы

  21. huuhedtei bolohig huswel inergin tow hamrin hidruu ywad uzeerei gej zowlii bi olon jilin tursh huuhed hussen husel bielsen shuu…

  22. maralaa

    bi bas anhnii hvvhedee gargasnaas hoish 6 jil ungurchee daraa n umain gaduur jiremsleed neg vriin suwgaa boolguulsan yum odoo jiremsen bolmoor baidag jiremslehgvi baihiin tegeed say 6sariin svvleer chimeg oyu gedeg sain emnelegt emchlvvlsen tegeed 7 sard hvvhedtei bolno gej hicheesen harin odoo sariin temdeg ireh udur n hetreed 3 honoj bna jiremsen bolson bolow uu testeer vzheer 1 zuraas garahiin eswel honog n boloogvi bgan bolow uu? nadad zuwulguu uguuch jiremslelt hvvhed ntrees vnen tusuurchjee please?

  23. Busgui

    deerh haluunaa hemjih arga mash dajgui. Ene argaar jiremselsen emegteichuud mash ih bdag yalanguya Japan emegteichuud urguideliin shaltgaanaar hergeldegch ihenhi huuhnuud ni ooriin biyen ontslog, sariin temdegiin oorchlolt, bieiin daavariin oorchlolt geed mash olon zuiliig hyanah bolomjtoi. Haluunaa togtmol hemjih 3 argaas hamgiin bodit zov arga bol amnii hondiin haluunaa hemjih yum. Ene ni tusgai zoriulaltiin haluunii shil bdag hergelehed mash hyalbar. Japanii urguideliin chigleliin buh emneleguud hamgiin turuun ene argiig sanal bolgodog. Minii bie ch ene argiig sayhnaas hereglej ehelsen. Anh hemjij ehlehed grafik mini mash togtvorgui odor buriin tempraturiin zorootei bsan ch emchiinhee hyanaltaar daavriin em uugaad odoonoos grafic mini zov hemneld orson uchir ondgon es togtmol yalgarch jiremsleh magadlaltai bolson. Ogloo bolgon haluunaa hemjih gej zarimdaa mash ih dogdoldog uchir ni emchiin helsneer grafik mini zov hemneld orson uchir jirensleh magadlal ondorsoj setgel sanaanii huvid ch oodrog bolson shuu. Amnii hundiigoor hemjideg tusgai haluunii shil avahiig hussen hun bval zaaval holboo bariarai buh tailbar zaavartai ni tand hurgeh bolno. Mongoliin emegteichuud eruul chiireg bj mgl.n urs mash olon boloh boltugai. holbogdoh hayag (nimon_shop@hotmail.com)

  24. Busgui

    mail hayag buruu oruulsan tul zasav. busgui_shop@hotmail.com

  25. TUYA

    БИ 1972 ОНЫ 1 САРЫН 28 НД ТӨРСӨН. ЯГ ОДОО ХЭДЭН САРД ЖИРЭМСЭЛВЭЛ ОХИНТОЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР ВЭ?

  26. ta uuruu unshaad uchiriig n olbol zugeergui yu, belen hariult nehdeg setgelgeenees salah heregtei.tevcheertei,zaavriin daguu deerhi argiig turshaad uzeh l heregtei,tuunees bish ohintoi bolyo geed bolchihdog horvoo bish,4 huutei ail baij l bna.

  27. zochin

    Солонгос улсын MizMedi эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хувийн амжилттайгаар хийж байна. утас: 82-10-5510-4494 / http://www.mizmedi.com

  28. solo

    Undgun es gadagshilah ue gedgiig todorhoi helj uguuch. yag ali heseg n ym be todorhoi

  29. лхагвадулам

    Өндгөн эс гадагшлах үед биеийн дулаан өндөр байх уу бага байх уу
    Би хүүтэй болохыг хүсэж байгаа юмаа

  30. вечерние аксессуары, маленькие сумочки клатчи, нижнее белье, клатчи

    Эксклюзив – вечерние аксессуары и корсеты в Украине

Leave a Reply