Гоо сайхны буюу пластик мэс засал

Гоо сайхны буюу пластик мэс засал

389
31
ХУВААЛЦАХ

Ерөнхий

Гоо сайхны буюу пластик мэс заслыг зарим хүн залуу, сайхан харагдах шилдэг арга гэж боддог байтал зарим нь хялбар аргаар сайхан харагдах боломжтой гэдэгт итгэдэггүй. Гоо сайхны мэс засал гэдэг нь мэс ажилбарын аргаар хүнийг шинэ дүр төрхтэй болгоно гэсэн үг. Ийм ч учраас пластик гэж нэрлэсэн бөгөөд пластик гэдэг нь грекээр “цутгах, хэлбэрт оруулах” гэсэн утгатай юм.

Гоо сайхны мэс заслын төрөл

Гоо сайхны мэс засал нь дотроо санаанд оромгүй олон төрөл янз байдаг. Тэдгээрээс хамгийн их дэлгэрсэн мэс засал нь нүүр, хүзүүний арьс татах хагалгаа юм. Үүнийг ритидектоми гэж нэрлэдэг. Анх Холландер гэдэг эмч 1901 онд нэгэн Польшийн язгууртан эмэгтэйд хийж байжээ.  Харин “face lifting” нэртэй хагалгааны дараа нүүрний гүн үрчлээсүүд арилж хацарыг, уруул хамарны ойролцоох нугалаа тагаддаг.

Липоксаци. Липосакци /Грек—lipos өөх, Англи suction- сорох/ буюу өөх сорох мэс засал мөн л олон хийгддэг хагалгаа. Энэ хагалгаагаар гуя, өгзөг, гэдэс, гар, хүзүү, эрүүн доор хуримтлагдсан өөхөн давхаргыг соруулан авдаг.  Энэ арга нь ойролцоогоор 20 жилийн өмнө Францад үүсч, улмаар янз бүрийн нэртэйгээр /липоаспираци, вакууман липэктоми г.м./ дэлхий даяар дэлгэрчээ.

Блефаропластик. Энд нь грекийн blepharon гэсэн утгатай үг орсон тул юуны пластик хагалгаа нь ойлгомжтой. Нэг, эсвэл хэдэн гоо сайхны мэс заслыг хослуулан нүднийг тойрсон үрчлээсийн арилган, унжсан зовхийг татаж өгдөг. Ингэхдээ блефаропластик нь нүдний доод хэсгийн нүүр хувиралтын жижиг үрчлээс, чамархай орчмын үрчлээсийг арилгадаггүй. Эдгээр согогийг арилгах өөр тусад нь мэс засал хийж арилгадаг.

Ринопластик. Ринопластик нь хамрын хэлбэрийг засах мэс засал. Гоо сайхны мэс заслын энэ салбарыг хамгийн эртнийх гэж үздэг. Жишээлэхэд, хамар заслын Энэтхэг араг нь бий болоод 5 мянган жил болсон байдаг.

Абдоминопластик. Энэ нь гэдэсний доод хэсгийн өөх, илүүдэл арьсыг арилгах, гэдэсний булчинг чангалах зорилготой пластик мэс засал юм.

Эмэгтэйчүүдийн хөхний хэлбэр, хэмжээг өөрчлөх пластик мэс засал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Хөхний сүүн булчирхайны хэмжээг томсгож, багасгаж , засдаг юм. Хөх томруулах засал  сүүн булчирхайнуудын хэлбэрийг сайжруулах, хэмжээг нь томруулахад чиглэгдсэн байдаг. Мөн гадаад үзэмжийг нь сайжруулна.

Харин хөхний арьс уян хатан байдлаа алдаснаас үүдэн хэлбэрээ алдсан үед илүүдэл арьсыг авах хагалгааг мастопекси гэнэ.

Хэт том хөх нь хүзүү, нуруугаар өвдөх, арьс үрэвсэх, ясны өөрчлөлт, амвсгалын хямрал гэх мэтийн хүндрэл учруулдаг тул багасгах хагалгаа хийдэг бөгөөд үүнийг маммопластик гэнэ.

Гименопластик. Энэ нь эмэгтэйчүүдийн онгон хальсыг сэргээх мэс засал юм. Анх удаа ийм мэс заслыг 1962-онд Итали улсад, эмэгтэйчүүдийн эмч Бернуул өөрийн охиндоо хийжээ. Үүнээс ердөө жилийн дараа гэхэд гучин таван мянган европын эзэгтэй нар ийм хагалгаа хийлгэж байжээ.

Фаллопластик. Энэ нь грекээр бэлэг эрхтэн нийлүүлэх, бэхлэх  гэсэн утгатай үг. Энэ хагалгааны тусламжтайгаар бэлэг эрхтэнд протез хийж нөхөн сэргээдэг. Оросын мэс засалч Н.А.Богороз бэлиг эрхтэнийг бүрэн тайрч аваад протез хийх энэ мэс заслыг анх 1936 онд хийжээ. Хөвчрөлтийн хямралыг нөхөн сэргээх өөр аргаг байхгүй үед протез ашигладаг. Мөн бэлиг эрхтэний гэмтэл, мэдрэлийн зам эвдэгдэх, бэлиг эрхтний цусан хангамж ноцтойгоор алдагдсан, аарцагны эрхтэнүүдийн хавдрын хагалгааны дараа гэх зэрэгт протез хийдэг.

Анхаарууштай зүйл

Пластик мэс засал хийлгэх шийдвэр гаргахаасаа пластик мэс засалчид хандах хэрэгтэй. Хэрэв хөхөндөө хагалгаа хийлгэх гэж байгаа бол эхлээд маммолог буюу хөх судлаач эмчид үзүүлнэ. Мөн арьсны эмчид үзүүлэн нэмэл шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Мэс заслын үр дүнг дүгнэхэд хоёр үндсэн зарчим байдаг, үүнд:

Хаван, арьсны өнгөний өөрчлөлт, зарим тохиолдолд эдийн нягтаршил гэх зэрэг гоо сайхны хагалгааны дараа зайлшгүй үүсдэг шинж тэмдэгийг арилсны дараа л мэс заслын эхний үр дүнг тодорхойлдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь хагалгаа хийлгэснээс хойш ойролцоогоор  2-3 сарын дараа болно.

Мэс заслаас 6-12 сарын дараа, гадна болон дотор шарх бүрэн эдгэрч, зөөлрөн эцсийн төрхөндөө орсны дараа л эцсийн үр дүнг тавьдаг.

Өөр нэг анхаарууштай зүйл байдаг. Гоо сайхны мэс засал нь хүний царайг өөрчлөн өөртөө итгэх итгэлийг нь нэмж, шинэ боломж, бололцоог нээж өгч чадна. Үүнтэй зэрэгцэн хүний өмнөх дүр төрхийг нөхөн сэргээх боломжгүй байдаг тул тун нухацатай бодож, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж байж л шийдвэр гаргах хэрэгтэй юм. Тэгээд ч зарим төрлийн гоо сайхны мэс засал нь ихээхэн эрсдэл дагуулдаг тул нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдгийн үлгэрээр сайхан болох гээд үр дүнд нь бүх насаараа эрэмдэг болох аюул ч бас байдаг гэдгийг мартаж болохгүй.

31 СЭТГЭГДЭЛ

  1. Undur bolgoh mes zasal gej bdiim bolu? bas tatuuldag gej yriad bh yum… ene talaar helj zuwluj uguuch? bolomjtoi bol minii mail haygruu. please.

  2. Сн мэдээ бна. Давхрааны тухайд сайн бодож байж хийлгэхгүй бол зохихгүй давхраатай олон хүн явдаг болсон шүү дээ.

  3. би үүтэй юмаа.яаж арилгах вэ? гаран дээр гараад байх юм.хэлээд өгөөч? эмнэлгээр явах зав гарахгүй байна.

  4. Гаран дээр үү гараад байна. Ямар нэгэн заганах юм байхгүй.зүгээр гараад муухай харагдаад байна. дахиад жижиг жижиг гарч эхлээхээр нь бүүр дургүй хүрээд байна.Ямар нэгэн зовиур байхгүй. яаж арилгах вээ? хэлээд өгөөч. эмнэлгээр явах зав гарахгүй байна.Ажилтай болохоор. хэлээд өгөөрэй? болж өгвөл тодорхой. мэйл хаягрууу илгээвэл зүгээр байна. Баярлалаа.

  5. hi eruu nuurnii mes zasliin talaar delgerengui bichij bolohuu/?bi nuurniihee helberiig zasuulah gesen yumaa ymar emneleg hamgiin sain be? une hansh n hed bdag bol ???///

  6. hi.nudnii ergen toirnii jijig urchleesiig arilgah gesen yum.tosoor arilahgui yanjtai.yawal deer we,haana handaj emchluuleh we.taria bdag gesen.eshul mes hurgeh uu.29 tei

  7. miniesi hayg ruu hariu ogooch.ene nudnii ergen toirnii urchlesneesee sanaa jowj bna

  8. dawhraa haana sn hiideg w e?bs uniin helj uguuj bi zaawal dawhraa hiilgh shaardlagatai bga yuma

  9. гаран дээр үү гараад байгаа бол хөдөө агаарт хэд хоног яв.голын усаар нүүр гараа угаа,ургамал хөрсийг гараараа ил,үхрийн баасан дээр тогтсон ус,тогтоол устай шавхайгаар гараа угаа.нэг өглөө л өөрөө ч мэдээгүй байтал үү ор мөргүй алга болсон байна.итгээрэй.би өөрөө бас ийм зовлонтой байсан.эмнэлэг,гоо сайхан гээд яваагүй газаргүй.эдгээгүй.харин энэ аргыг хэрэглэснээр ёстой гайхамшиг болсон.битгий сэжиглээрэй.эрүүл агаар,эрүүл хөрс ус гэдэг ямар гайхамшигтай болохыг мэдээрэй.амжилт хүсье.үүгүй болчихоод харин хариу бичихээ мартаваа.

  10. PERFECT gdg nertei sain emneleg bgaa shu de mes zasal xilgex asudaltai xumuus tend ochoroi emch ni sain mergejsen aldartai emneleg shu de mongolchuda meddeggui yumu

  11. nvdnii mes zasald oiroltsoogoor heden udaa org boldog we bi dood zowhio ynzluulah gesen yum uri; ni mes zasald orj baisan haraand nuluuluh vv

  12. давхраа сайн оёдог газар эмнэлэг хилээд өгөөч

  13. mongold haana hamarnii mes zasald orvol sain be?  huvilbaruud helj ogch tus bolooch oyuniig duulsan. perfect der ochihgui gj bodoj bgaa. minii mail ruu bicheerei.

  14. hi bi amraltara dawhra oeulah gsen umlda mgl d hamgiin sain gazar ali we zarim humuus butsad tawichihla ene tr gd bhn nadad tuslach mi mail ru bicherei

  15. hi hatsar yaaj bagasgah we? bur jiw jijkeen hatsartai bolmoor bn, hatsarniihaa oohiig soruulah gesiiin hna handah we tuslaach humuusee pls

  16. Undur bolgodog mes zasal bdag yum gsen shurmes sungah ch gluu teriig haana hedeer hiideg yum bol delgerengui medeelel ugch tuslaach.Bayrlalaa.

  17. ANHAAR !!! 2012-01-17 00:08
    Emchleh litsenze huraalgatsan murtluu nziinhaa emnelegt hulgaigaar hagalgaa hiideg ALTANNAMAR buyu Namaraa geed hogiin avgai bga shuu huuhnuudee.Ter nugelt emees l hol yavaarai bitgii l teren deer ochij togluulaarai valiar shunaltai zalitai shijgiin avgai bga ter al shig yoriin avgaigaas l hol yavaarai hiisen uiliin uree ter buzar em zaaval amsah bolnoo nugelt har em mungunii bool bolson har yanhan valiar shijgiin avgai uzen yadaj bna ter buzar emiig Ter hun deer l buu ochij huurtaarai huuhnuude ter hun emch bish shuu !!!

  18. Goo saihnii mes zasliin talaar delgerengvi zuwluguug grandsurgery.com haygaar awaarai ^^ Solongosdoo hamgiin shildegt ordog tergvvnii goo saihnii emneleg buguud Baingiin Mongol orchuulagch nar baidag tul hvssen zuwluguuguu utasdaad awah bolomjtoi shvv. 9831-2660

СЭТГЭГДЭЛ БИЧИХ