БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх

Бэлгийн халдварт євчнөөс урьдчилан сэргийх наад захын арга хэмжээг авалгүйээр тохиолдлын бэлгийн хавьталд орох нь БЗХӨ тусах хамгийн “найдвартай” арга гэж болно. Иймд БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх арга, хэрэгсэлийн талаар наад захын мэдлэгэтэй байх хэрэгтэй.Бэлгийн замын халдварт євчний урьдчилан сэргийлэх бvх аргыг механик ба химийн гэж хувааж болно.

Бэлгэвч

Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-өөс хамгаалдаг тун ч хэрэгтэй зүйл.

Бэлгэвч нь гонококк, эсвэл трепонем зэрэг том хэмжээтэй бичил биетүүдээс хамгийн сайн хамгаалдаг. Бvр XVII-р зуунд л тэмбvvний тахалтай тэмцэхэд тvvнийг их хэмжээгээр хэрэглэж эхлэсэн байдаг.  Харин вируснаас хамгаалахдаа муу байдаг. Бэлгэвчийг эмийн сангаас худалдаж авах нь зvйтэй. Эмийн санд илvv сонголт ихтэй бєгєєд ичиж зовох нь ч гайгүй.

Бэлгэвч нь нэмэлт тvрхэцтэй болон тvрхэцгvй, жимсний vнэртэй болон vнэргvй, єнгєт, хэт нимгэн, биржгэр, арзгар г.м. маш олон төрөл байдаг.

Гэхдээ бэлгэвчинд сөрөг талууд бас байдаг, тэдгээрт:

1. Бэлгэвчийг углах явцад туршлагагvй эрэгтэйчүүдийн бэлиг эрхтэний хөвчрөл сулардаг.

2. Бэлгэвч нь БЗХӨ-ий халдвараас 100% хамгаалах баталгаа єгдєггvй. Өвчнөөсөө хамаараад найдвартай байдал нь 65% – 98%тай байдаг.

3. Заримдаа маш сайн бэлгэвч байсан ч урагддаг. Дунджаар 100-130 бэлгийн хавьталд 1 удаа тохиолдоно. Тvvнээс гадна зарим эрэгтэйчvvд бэлгэвчтэй секс хийх нь сарнайг хийн багтай vнэртсэнтэй адил гэж vздэг. Орчин vеийн сайн фирмийн бэлгэвч нь ямар ч эвгүй мэдрэмж төрүүлдэггүй.

Лаа болон зуурмаг тос

Бэлгийн халдварт євчнєєс хамгаалах бас нэгэн хэлбэр нь тусгай лаа болон зуурмаг тос юм. Эдгээрийг эмэгтэйчvvд гол төлөв хэрэглэдэг. Хэрэв бэлгийн хавьталаас 5-10 минутын ємнє vтрээнд “Фарматекс”, “Патентекс овал” зэрэг бэлдмэлийг хийвэл дотор нь хєєс бий болдог. Энэ нь хөөс нь vрийн шингэн, БЗХЄ-ий олон єдєєгчдийг устгах чадвартай байдаг.

Сєрєг тал нь гэвэл БЗХЄ-с хамгаалах тал дээрээ бэлгэвчнээс тааруу.

Бусад антисептикvvд

Гэхдээ бэлгэвч,  тусгай хамгаалагч тос гарын дор байхгүй үед тохиолдлын хавьталд орсон үед яах ёстой вэ?

Эхлээд аль болох хурдан бие засах єрєєнд орж шээх хэрэгтэй.

Хоёрдугаарт нь, гар болон гадна бэлэг эрхтнээ савангаар угаана (2 удаа). Эмэгтэйчvvд нь  ус юм уу, эсвэл антисептиктэй ус (марганц эсвэл фурациллин) хэрэглэн үтрээгээ бургуйдан угаах хэрэгтэй.

Бэлгийн хавьталд орсноос хойшхи 2 цагийн дотор бетадины (поливидон йод) бэлдмэлийг хэрэглэж болно. Энэ нь бэлдэл нь хомхойн вирус, цайвар трепонем, гонококк зэрэг бактер, трихомонадыг зэргийг устгах чадвартай бэлдмэл юм. Эмэгтэйчvvд vтрээндээ бетадины нэг лаа хийж харин гадна бэлэг эрхтэн, умдаг болон гуяа бетадины уусмалаар ариутгах ёстой. Эрэгтэйчvvд бэлэг эрхтэн, бэлэг эрхтний толгой, тээрхийн шамраа арьс, хуухнаг (тємсєг), умдаг, гуяны дотор талын дээд хэсгийг 10%-ийн бетадины уусмалаар ариутгах хэрэгтэй. Эмийг шээсний сувагт хийж болох ба зєвхєн vvний тулд тvvнийг хоёр дахин шингэлж сулруулах хэрэгтэй. Үүний тулд 10% -ийн уусмалыг 5% болгоно. Ингэж цэвэрлэсний дараа хоёр цаг шээхгvй байхыг зєвлєдєг.

Vvнтэй адил vйлчилгээг гибитан, мирамистин болон цидипол гэсэн эмийн бэлдмэлүүд байдаг.  Эдгээр нь 100 мл-ын пластик савтай уусмал хэлбэрээр худалдаанд гардаг. Сав нь тусгай дусаагуур бvхий хошуутай байдаг. Ингэснэрээ бэлдмэлийг шээсний сувагт євдєлтгvйгээр хийх боломжтой болдог.

Сєрєг тал нь гэвэл ийм сэргийлэлт нь 100% -ийн баталгаа єгдєггvй. Ямар ч тохиолдолд 3-4 долоо хоногийн дараа  арьс єнгєний эмчээс зєвлєгєє авч халдварын шинжилгээ єгєх шаардлагатай.

Тусгай эмvvд

Сэжигтэй сексийн хавьталын дараах хэдэн єдрийн дотор урьдчилан сэргийлэх эмчилгээ эхэлж болно. Гэвч эмчийн заалтгүйгээр өөрөө антибиотик их хэмжээгээр уух нь эрүүл мэндэд ноцтой хор хүргэх аюултайг мартаж болохгүй. Эмчилгээг зєвхєн бэлгийн замын эмч тогтооно! Иймд 3-4 долоо хоног хүлээсний дараа арьс өнгөний эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэсэн нь хамгийн найдвартай арга юм.

7 Comments

  1. xxx

    oor unen zow medeelel zondoo oruularai

  2. lhagva

    tanai ene web iin medeellig yamar mergejiltei yamar hun hariutsdag yum be arai denduu sonin sonin medeelel bainaa.
    – hamgaalaltgui belgiin havitald orvol hamgiin turuun sheeh heregtei ch geh shig.
    – belgevch ni ovchnoosoo hamaaraad hamgaalah bdal ni 65-98 huvi muudna genuu. eniigee sn todorhoi bichldee belgevchiig HIV/AIDS s naidvartai hamgaalna l gj surtalchilaad bga bizdee
    -belgevchiig 17-r zuunaas ih hemjeegeer hergelj ehelsen genuuu. bidnii odoo hergelj bga belgevchiig 20-r zuunii dund uyes ehelj uildvert nevtruulsen shuu dee. omno ni 13-r zuund zoton davuu, torgon uut geh meteer orluulan hereglej bsan zuil bga
    – BZDH-aas uridchilan sergiileh argiig mehanik, himiin gj angilna geed bhdaa yahav dee ene medeelliig chine uzej bga humuus dandaa mergejliin humuus bhgui bizdee tegeed teriigee oligtoihon tailbarlahgui tegeed orhitson bhiin. tanaih bichij bga medeellee unen boditoi batalgaatai medeelliig zov ug helleg hereglej bichij bai ldaa. daraa orhod zasah bh gj naidaj bn. hediigeer tanin medehuin shinjtei sh gesen dee

  3. ter

    хамгаалтгүй бэлгийн хавьталдп орсны дараа хамгийн түрүүн шээж бай гэсэн зөвлөгөөг бүр 40-өөд онд германы эмч нар байлдаж байсан цэргүүддээ өгсөн байдаг юм аа. 68-98 хувийн тухайд бол бодит үнэн тийм л юм. чи дургүйцэж, эсвэл уурлалаа гээд энэ хувь өөрчлөгдөх нь юу л бол. Огт байхгүй байснаас байгаа нь дээр гэдэг утгаар сурталчилж байгаа юм. механик, химийн зэрэг ангиллын хувьд иймхэн зүйл дээр толгойгоо ажиллуулж чадахгүй залхуурч байгаа бол юм унших хэрэггүйн шдээ

  4. muugii

    sain baina uu
    tanai siteg unshlaa,mon tanai unshigchiin setgegdeld bichsen hariug ch unshlaa. ih bydyyleg hariu ogchee. mergejliin es zyi, handlagadaa jaahan anhaaraach ee gej hysch baina. bas ogt baihgyi baisnaas baigaa ni deer gesen yydnees buruu medeelel hyn amd ogch bolohgyi gedgiig anhaarch ajillaarai.

  5. tsatsaa

    sain baina uu?

  6. tsatsaa

    uuchlaarai eruul mendiin salbartai holbootoi asuult asuuh gesen yum. mongold baigaa aris ungu bolon goo saihnii huwiin emnelgiin site yumuu mail hayag ni baiwal ugch tus bolooch~

Leave a Reply