Намилзгана

Умдагны бөөс буюу намилзгана

Хvмvvс энэ таагvй шавьжийг “умдагны бөөс” гэж нэрлэдэг бєгєєд харин арьс єнгєний эмч нар  “умдагны намилзгана” эсвэл “наймалз” гэсэн арай зохимжтой нэр томьёог хэрэглэдэг.

Ерөнхий

Ердєє 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй энэ шимэгчийг микроскопоор харахад жижигхэн хавчтай, наймаалжтай маш тєстэй байдаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бєгєєд эдгээр нь vсний угт жижигхэн наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтэний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ч суга, сахал, хємсєг болон сормуусан дээр үүрлэсэн байх нь бий. Намилзгана нь хєдєлгєєн багатай, єндєглєх замаар vрждэг (єдєрт гурван ширхэгээр) бєгєєд зєвхєн хvний цусаар хооллоно. Нэг удаа 0.001 мм –аар уудаг. Умдагны намилзганы амьдрах  дундаж хугацаа 24 єдєр байна.

Шалтгаан

Умдагны намилзгана зєвхєн хvн дээр шимэгчилэх бєгєєд муур, нохой, юмуу усан гахайнаас халдах ямар ч боломжгvй. Бусад БЗХӨ шиг умдагны намилзгана ерєнхийдєє бэлгийн хавьталын vеэр халдах бөгөөд ингэхэд шавьж нь нэг хvнээс нєгєєрvv мєлхєн шилжиж дамжина.

Гэхдээ намилзгана нь хvнээс салаад нэг хоногоос илvvгvй хугацаанд амьдардаг байхад  єндєг нь бараг долоо хоног амьд байх чадвартайг анхаарах хэрэгтэй. Иймд намилзгана нь алчуур, орны цагаан хэрэгсэл, хувцсаар маш амархан дамжих боломжтой. Халуун усны газар, усан сан, хиймэл шарлаганы газар болон бvр нийтийн бие засах газрыг ашиглах vед  хvртэл халдвар авсан тохиолдлууд байдаг.

Тэгэхээр наймалзганы халдвар илэрсэн тохиолдлолд гэр бүлийнхээ хүнийг хардах гэж яарах хэрэггүй.

Явц

Халдвар авснаас хойш євчний анхны шинж тэмдэг илрэх хvртэл хэдэн долоо хоног єнгєрч болно. Шинэ эзэндээ хvрмэгц намилзгана хєлєєрєє умдагны vснээс бат гэх чинь бэхлэгдээд “амьдрах орчноо тохижуулж эхэлнэ”. Тэрээр хоол тэжээлээ авахын тулд хошуугаараа хүний арьсийг хатгаж цоолдог. Намилзганы шvлсний булчирхай нь тусгай бодис ялгаруулан цусыг бүлэгнэхээс сэргийлэхийн сацуу боловсруулна.  Тиймээс хатгуулсан газар vргэлж хєхєвтєр мєр vлдэж загатнадаг. Єндєгнvvдээ эм нь умдагны vсэнд  сайтар бэхэлснээр тэдгээрийг  усаар угааж арилгах боломжгvй болдог. Хэсэг хугацааны дараа эдгээр єндєгнєєс шинэ намилзганууд гарах болно.

Шинж тэмдэг

Бэлиг эрхтэний эргэн тойрны арьсан дээр дарахад арилдаггүй сааралдуу хєхєвтєр толбонууд бий болно. Энэ нь намилзганы хазсан мєрнvvд юм. Шимэгчдийг єєрсдийг нь томруулдаг шилээр харах боломжтой. Халдвар авсны хамгийн тод шинж нь цавь загатнах юм.

Оношлогоо

Хамгийн гол нь умдагны намилзганыг єєр зvйлтэй буюу илvv ноцтой бэлгийн замын халдвартай андуурахгvй байх нь чухал. Зєв оношийг арьс єнгєний эмч тавина.

Эмчилгээ

Эдгэрэхийн тулд мэдээж эмчид хандаж мэргэжлийн туслалцаа авах нь зvйтэй. Дээхэн үед эдгээр шавьжийг керосиноор хордуулж, харин халдварласан vсийг хусдаг байсан. Єнєєдєр илvv боловсронгуй vр дvнтэй аргууд бий болсон. Хямд нь гэвэл 10% эсвэл 5% -ийн хvхрийн тvрхлэг, эсвэл бензилбензоаттай тvрхлэг, бусад vед “Ниттифор” эсвэл “Спрей – Пакс”-ыг хэрэглэж болно. Хэрэглэх арга нь зааварт нь бичигдсэн байдаг. Эмчилгээ дууссаны дараа биеийн болон орны цагаан хэрэгсэлээ цайруулагчид хийж, эсвэл буцалгах бөгөөд дараа нь халуун индvvгээр индvvдэх хэрэгтэй. Бvх бэлгийн хамтрагчтайгаа  нэгэн зэрэг эмчлvvлэх ёстойг.

21 Comments

  1. Энэ өвчин над дээр илэрсэн. Би бүх үсээ хусаж маш сайн угаасан. Тэгээд дахиж ямар нэг байдлаар сэдрэх боломжтой юу? Ямар эмчилгээ хийх вэ? Харахад их муухай дотор арзагануулам маш жижиг аминтан байсан. Дээр тайлбарласантай яг адилхан амьнтан байна бнлээ. Яахуу туслаач!

  2. geegi

    bi ene ovchniig tuussan ym shg bna. 2ch udaa harsan. hazsn gazriin aris ulaij honduurleed heseg hugatsaani daraa urevsees ideeled bh ym. ug ni ariun tsewer sain sahidag gj bodoj bn ym. yaj ywaad iim bolchihsnoo ch oilghgui bna. nadad tuslaach. hariu iruulehiig husie

  3. geegi

    edgerehed her hugatsaa shardagdah bol. ymar hor nolootoi ve?

  4. bi tussan yum shig bn tuslaarai

  5. х

    харин дээр заагаад өгчихсөн байна шд.үсээ хусаад тэр тоснуудаас нь түрхэнэ. дор хаяж 7-10 хоног түрхэхгүй юу.тэгээд хувцас хэрэглэлээ ариутгаж индүүднэ. трусикийг бол бүр хаяна. үсээ хусна гэснээс энэ муу бөөс чинь үстэй газар болгонд халдчихдаг гэсэн.хөмсөг сормуус суга гээд л.

  6. zaluu

    oo bi tussim bnaa bi ogt emchid handaagu usee ch husaagu bugdiig ni salgaj alsiishdee odoo haaya gent zagatnahar aigaad bh yum gagu bgaa

  7. HELP

    vse husaj zulgaj awsan ch emchid vzvl yaraltai bi bas enig tuschad setgeler unad suuj bn emchid vzvled emchilge hurdan hilge ichij sandrad bwal ulam l damjirna shv nzuda

  8. xuluu

    Би бас энэ муухай юмтай таараад байна миний хувьд 13-р хороололд байх нэгэн дэлгүүрээс 2 ш дотуур хувцас авсан юм.Мэдээж хужаа л даа.Надад жаахан бариад багадаад байсан бөгөөд яваандаа загатнаж эхэлсэн.онцлог нь тэр дотуур хувцасыг өмсөхөөр л тэгдэг байсан.Би ч бариу болохоороо л загатнаж байна гэж бодож байтал сүүлдээ юу ч өмссөн адилхан болоод цагаан дотуур хувцсан дээр яг энэ сэжгийн амьтад байхыг хараад алмайрч орхиод эмчид хандсангүй бүх үсээ хусаад угааж цэвэрлэж тос түрхээд спиртээр арчаад ч нэмэр алга харин үүнийг уншаад одоо л эмчид хандъя даа гэж бодож байна

  9. sa buu zowoo

    erhtniihee buh usiig sain hus bur surguuleed hus tegeed shar shar bolson budaa shig yumnuudiig bugdiig ni tuuj av tegeed ter tolsnuudaas ni turh ugzugnii usruu bas orson bdag yum bna lee shvv hamgiin golni echij sandralgvi hen negend handaarai emchees sa zowood bgaa bol sain naizaasaa tuslamj husej boliishdee bi lav naizdaa tusalsan neeh emchilgee inter geed blgvi zugeer tolgoinii buus shig gej bodool arga hemjee av udurtuul alga boldiin bna lee

  10. enkush

    ymar baliar haragddag hog vee. 

  11. noname

    sain bnuu bi hed honogiin umnu usand orj bhdaa erhtniihaa usiig hussan ymaldaa tegsen chini 2-3 honogiin daraa jijighen2 ulailttai mun deer ni idee gartsan bh yma nadad tuslaach yaahuu huu

  12. odoo jiremsenii 6-7 sartai nadd tus bolooch. ene muuhai buus shig amitan minii bied sayhanaas ilreh bolson shinj temdeg n adilhan taarj bna. turhuus umnu bvren edgereh bolomj bgaa bolow uu ta bvhen nadd tus bolj manai ger bvliig awraach

  13. gegee

    bi ch gsn ene owchnoor owdson bloltoi.yg iim amitan nadad ch bas oirnoos vzegdex bollo odoo yax we

  14. бүгд заавал уншаарай зөвлөгөө

    1 alham usee sain hoosruulj bgad usee sain hus 2 alham neg udaagiin bue uregch awaad sain hoosruuleed ugaa dahin dahin sain zailj urne shoo 3 odor daraalan urj ugaasnii daraa tosoo turhne 3 alham дензил бензоат 20% 200 geed tosiig turh ene bugdiid aris ongonii emchees asuuj baij bichsen bolno gol ni ariun tsewer sain sahihah heregtei honjiliin dewsger, dotoojoo sain induudej ariutag garaa sain ugaa humsaa aw humsnii zawsar orson bj mdnee zaa eruul enhiig husiy.

  15. nomin

    ene ovching tgul eregtei hunees bish or honjliin daawuu, huwtsas zergees awsan gsen vg v

  16. eee

    ee ene tosuudiig i haigaad olsongui emiin sn oronguut yaadag tos yum geed bhiin medeh emiin sanch algaa hanaas awah we humuusee help!!!!!!!!!!!!!!!!1

  17. 103

    хамууны тос гээд асуу

  18. YAHUU

    Beleg erhten zagatnaad bhaar ni hartal ene zavaan amitan yavj bdiin usnii ugt shigddegiin bnalee aiamr zagatnadag tgd usand orj biahdaa usee husaad saitar ugaasnaas hoish haragdahgui bga bolovch saltaagaar yum tuuraad zagatnaad bhiin yahuu buren arilaaguin bolu???Yah ve tohiodliin belgiin havitlaar halvarlasan yum shig bnaa..

  19. eee

    ene iim elbeg bsan ovchin yum uu odoo gent garch ireed bn uu

  20. zochin

    ene amitnii oor haragdah baidal bolon gadad neriig n bichj uguuch

  21. setgel ongoichloo

    aigaad bsan hund ch helj chadahgui ene buh setgegdluudiig unshaad amisgaa awahaar bolchloo

Leave a Reply