Гарднереллёзын эмчилгээний талаар

Тодруулга
Гарднереллёз нэртэй энэ өвчний талаар олон асуулт манай сайтад ирсэн. Зарим эмнэлгийн эмч нар өвчин ч гэж тоохгүй, тэгэж л байдаг юм гээд үл хэрэгсээд байна гэсэн гомдол их ирсэн. Улмаар эмчилгээний талаарх тодруулга хийж өгөхийг хүссэн. Бид хүсэлтийн дагуу олон эх сурвалжид хандаж байгаад эцэст нь нэгэн гарын авлага дээр заагдсан эмчилгээг цэвэр танин мэдэхүйн үүднээс сонирхуулах нь зөв гэж шийдлээ. /Зөвхөн тухайн хүнд нь таарсан бодит, нарийн эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заах эрхтэйг мартаж болохгүй/

Юуны өмнө лабораторт хандаж /мэдээж эмчийн заалтын дагуу/ гарднереллёзын шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингэхдээ Gardnerella vaginalis, Mycoplasma hominis, Mobiluncus spp зэрэг гарднереллёз үүсгэгч бактери нь дийлэнх эрүүл эмэгтэйчүүдийн үтрээнд бага хэмжээгээр байж байдаг тул илрэх үгүй нь чухал бус харин тоо хэмжээ нь хэвийнээс илүү байна уу үгүй юу гэдэг нь чухал. Мөн шинжилгээний ямар арга ашиглаж байгаа нь чухал биш. Мөн эмчийн заалтаар антибиотикийн мэдрэгч чанарыг тогтоох шинжилгээ өгвөл зохистой аж.

Эдгээр шинжилгээг “Оношмед” гэсэн нэртэй лаборатори шаардлагатай түвшинд хийдэг гэж манай сайтад мэдэгдсэн болохоор ийшээ хандаж болж байна. Утас нь: 354396. Мэдээж өөр найдвартай бөгөөд ажил, гэрт чинь ойрхон лаборатори байдаг бол тэнд хандах нь илүү тохиромжтой биз. Ингэж шинжилгээ өгөлгүйгээр өөрөө өөртөө дур мэдэн онош тавиад, дур мэдэн эмчлээд эхэлбэл цаашдаа эрүүл мэндэд чинь тун таагүй тусч магадгүйг анхаараарай.

Ингээд шинжилгээний хариутай эмчлэгч эмч чинь танилцасны дараагаар ийм эмчилгээг зааж болох юм байна.

Гарднереллёзын эмчилгээ нь үтрээний шахмал эм, лаа гэсэн хэсэг газрын эмчилгээний эм бэлдмэл ба дотуур уудаг шахмал эм, капсул байдаг.

Эмчилгээ нь үтрээн дэх гарднерёлл нэртэй бактерийн тоо хэмжээг бууруулах, хэвийн өөрөөр хэлбэл хүнд хэрэгтэй бактерийг хэвийн тоог нөхөх, үтрээний хананы дархлааг сэргээх гэсэн зорилготой.

Хэсэг газар хэрэглэх эм бэлдмэлийн тоонд дараа эм орно /эхлээд бэлдмэлийн олон улсын нэршлийг заагаад дараа нь худалдаанд гарч эмийн сангаар зарагддаг арилжааны нэрүүдийг заасан байгаа/ үүнд:

• метронидазол, 0,75% гель (Метрогил, Флагил, Клион-Д 100). Бэлдмэлийг 5 хоногийн турш өдөрт хоёр удаа үтрээнд хийнэ.
• клиндамицин, 2% крем/тосон түрхлэг (Далацин). Долоо хоногийн турш өдөрт нэг удаад, шөнөдөө үтрээнд хийнэ.

Дотуур уух эмийн тоонд дараах эм орно /эхлээд бэлдмэлийн олон улсын нэршлийг заагаад дараа нь худалдаанд гарч эмийн сангаар зарагддаг арилжааны нэрүүдийг заасан байгаа/ үүнд:

• метронидазол (Клион, Метронидазол, Медазол, Метрогил, Трихопол, Флагил, Эфлоран). Бэлдмэлийг долоо хоногийн турш хоногт хоёр удаа 500 мг-аар ууна. Метронидазолийг ууж байх үед согтууруулах бүх төрлийн ундааг эрс хатуу цээрлэнэ. Өөрөөр хэлбэл эдгэрэхийг хүсэхгүй байгаа бол согтууруулах төрлийн ямар нэг ундаа ууж болох юм байна.
• клиндамицин (Далацин, Климицин, Клиндамицин). Долоо хоногийн турш хоногт хоёр удаа 300 мг-аар ууна.

Хэсэг газрын эмчилгээ хийх үед гардаг гаж нөлөө нь системийн эмчилгээний үеийнхээс бага байдаг. Гэхдээ гарднереллёз нь эмэгтэйчүүдийн үргүйдэл, дайврын үрэвсэл үүсэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг нь тооцон үзээд эмч нар уух заалттай эм илүүтэй онцлох нь байдаг.

Өөрөөр хэлбэл энэ хоёр төрлийн эмчилгээний аль нэгийг нь сонгоно. Аль нь илүү зохистой вэ гэдгийг мэдээж мэргэжлийн эмч л зааж мэднэ.

Жирэмсний үеийн гарднереллёзийг зөвхөн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтан доор хийнэ. Жирэмсний үед гарднереллёзийг өөрөө дур мэдэн эмчлэх хориотой. Жирэмсний эхний триместрт метронидазол хориотой. Клиндамицинийг жирэмсний үед хэрэглэх хориотой тул ямар эмээр орлуулахыг зөвхөн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч мэднэ.

Ингээд өвчин үүсгэгч бактериудыг дарангуйлах эмчилгээний дараагаар үтрээний хэвийн бичил орчныг сэргээх эмчилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл сайн бактериудын тоог хэвийн болгох арга хэмжээ авна. Үүний тулд дутагдаж байгаа сүүн хүчлийн бактериуд буюу энэ сайн бактериудыг агуулсан элгэн тараг, йогурт, дарсан байцаа зэрэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэнэ.

Үүнээс гадна эдгээр бактерийг их хэмжээгээр агуулсан лактобактерин, ацилакт, “Нарине” г.м. нэмэл бэлдмэлийн дотуур ууж болон хэсэг газрын эмчилгээнд ашиглана. Гэхдээ сүүн хүчлийн бактери агуулсан эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө үтрээний кандидоз /мөөгөнцөр/ илрүүлэх шинжилгээ заавал өгөх ёстой байдгийг мартаж болохгүй ажээ. Учир нь мөөгөнцөр нь хүчиллэг орчинд сүүн хүчлийн бактериудын хамт үржих чадвартай. Мөөгөнцөр илэрвэл сүүнхүчлийн бактери агуулсан тусгай эм, бэлдмэл хэрэглэхээс зайлсхийх зөвлөгөөг эмч өгдөг.

Энэ эмчилгээтэй зэрэгцэн гэдэсний бактержлийн шинжилгээг давхар өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэдсэн дэх сайн ба муу бактерийн чинь харьцаа алдагдсан эсэхийг давхар шинжлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ингээд хэрэг гэдэсний бактержил буюу дисбактериоз илэрвэл түүнээ давхар эмчлэх шаардлагатай. Үгүй бол гарднереллёз гүйцэд эдгэрэхгүй, эсвэл хэсэг хугацааны дараа дахих магадлал өндөр.

Гуравдугаар шатанд нь биеийн ерөнхий эсэргүүцлийг бэхжүүлэх, дархлааг сайжруулах заслыг хийснээр эмчилгээ гүйцэд болох ёстой юм байна. Энд дархлаа сэргээх бэлдмэл, амин дэм уух, амьдралын эрүүл саруул хэв маягийг баримтлах г.м. олон арга байдгийг та өөрөө сайн мэдэж байгаа байх гэж найдаж байна.

Эмчилгээ дуусах хүртэл бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх нь зохистой. Бэлгийн харьцагчид эмчилгээ хийх нь эмэгтэйчүүдэд энэ өвчин дахих магадлалыг багасгадаггүй. Учир нь эмэгтэй хүний өөрийнх нь биеийн эсэргүүцэл, ахуйтай ихээхэн холбоотой байдаг.

Ингээд эмчилгээ дууссанаас долоо хоногийн дараа дахин шинжилгээ өгнө. Үүнээс 4-6 долоо хоногийн дараа дахин шинжилгээ өгөөд илрээгүй бол бүрэн эдгэрсэнд тооцож болох юм байна.

Анхааруулга
Цэвэр танин мэдэхүйн үүднээс танд сонирхуулж байгаа юм шүү.  Онош тавьж, эмчилгээ заах эрх зөвхөн мэргэжлийн эмчид л байдаг гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Холбоотой нийтлэлүүд

58 Comments

  1. Uugi

    Bi bl ysto or haritsaa bitii hel anh ongonoo ogoodl odoo boltol6jil or hunte untj uzegu uzehigj husdegu tdl im onosh garad irsn hun chn shokond ordm ble yuj hentej untj uzegu bj belhin zamin haldwart owchin gd bi bur 4hnog noirgu honjn yg shinjelge ogh gsn biyni um irtsn odol dusjn aygu bl dusad shud shinjelge ogwl bs buru garah bhda td bi zpwhn nohro l gj bodja odo or yu bodhowde tdl salj sarinah dre tuladl ooro blhr bi or hunte untagu itge gdl mdej ergte hun untsn gj hlkulde td yadj um tm hun bish blhr itgel torod bh um oro ehld shinjelge ogdimu nohrt maan moogontsor gj ilersn gsn td bi bs mogontsor ilreh gd bhrn shinjelge ogsn chnl gardrenerela gj garsn ulaan tsaim noogontsrig tgj oor bakterte andurmargu uma hunte soligdon gj bhgy bgada unhr yaha medku sujn ghde goln ndas tm omhi unerte um er garahgu bga zowhn zagtnad horsoh medremjl torja tdl moogontsr gj bdsi yah we hetsu uma 

  2. hi bvsgvichvvdee
    ene uvching tegeed yaj edgeeh ve mongold …
    bi bainga shinjilgee uguud l em laa hiigeed l tegeed shinjilgee uguud dahiad l em laa hiigeed l iimerhvv mayagtai neleen udlaa odoo yah yostoi yum bol bvvr buzarttsan yum bolwuu geed gangaar hvrtel bie ugaalaa setgel sanaa avah yum algaa yag yaj idegdeg yum boloo nadad tuslaach

  3. nana

    snuu ene bol haldvart uvchin bishee darhlaa sul  huwin ariun cever muu eswl hodood gedes muugas bolj boldgiin blee nuhur etree hardah heregguee chde uzuled ugsun zaawriin daguu emchilgeegee hiilgeh heregtei 

  4. uugii

    belgiin zamiin haldvart uvchin bishee

  5. arhag

    BZHO bish sh dee. ter olon yanziin antibiotic utreenii laa em beldmel heregleed heregleed yurunhii biyiin darhlaa sul l bol salj ugduggui ed. darhlaagaa l saijruul, tegenguut uuruu alga bolchihno.

  6. naagii

    doxy 100 em laag udriin heden tsagaar uuj heregleh ve ? manaid iim em bdag laa bhgui geed bh yumaa zuvulguu uguuch UKA

  7. Altaa

    Osarbon gj yag yund heregledeg laa yum bol ? Helj ogooch

Leave a Reply