Жирэмсний 16 долоо хоног

 Таны бие махбод хөнгөрч сэтгэл санаа их сайхан, эрчимтэй цог золбоотой байх болно. Таныг хэн ч хараад жирэмсэн гэдгийг чинь мэдэхээр болжээ. Таны булчин шөрмөс суларч, бэлхүүсээр бүдүүрнэ.

Хоолоо зөв зохицуулах нь зүйтэй. Учир нь хоол идэх сонирхол ихсэж, жин эрчимтэй нэмэгдэнэ.  Бие барихааргүй, чөлөөтэй хөнгөн хувцас өмс.

Санамж

  • Хэт авиа буюу ЭХО шинжилгээ хийлгэх

  • Цусны даралт, биеийн жингээ нэмэгдэж байгаад хяналт тавьж эмчид үзүүлэх

  • таны жин 7 хоногт дунджаар 350 гр-аар нэмэгдэнэ

  • удамшлын болон цусны өвчтэй бол нарийн шинжилгээ хийлгэх нь тустай

  • Түүний бие бараг бүрэн хөгжчихсөн учраас аливаа архи, тамхи, хүчтэй эм, халдварт өвчнүүд  нь түүний өсөлтийг зогсоож болзошгүйг анхаараарай.

ЭХЭД гарах өөрчлөлт

  • Нүүр, хөх, биеийн бусад хэсгүүдэд нөсөөжилт эрс нэмэгдэнэ

  • Эхний 3 сард илэрч байсан зовиур багасч хоолны дуршил сайжран илүү эрч хүчтэй болсон мэт санагдана

  • Хүүхдийн өсөлт байнга явагдах тул гэдэс томорч бэлхүүс тэгширнэ

ТАНЫ ХҮҮХДЭД гарах өөрчлөлт

  • Таны дуу хоолойг сонсож хөдөлж, тийрч, залгих зэрэг хөдөлгөөн хийнэ

  • Арьс нь тунгалаг, ягаавтар өнгөтэй байна

  • Хурууны хээг тодорхойлох боломжтой болно

  • Түүний бүх биеэр болон толгойд нь үс ургана

  • Хүүхдийн толгой томорно

  • Урт 16 см, 135 г жинтэй байна

59 Comments

  1. uyanga

    16 7 honogtoi

  2. saruul

    Nadad zovolgoo ogoh hun bnu? manai nohor nadad eroosoo ch anhaaral halamj tavihgui ym Minii gedes her tomorch bgg ch anzaarahgui, yu ovdoj bgg ch asuuhgui Bi ooroo ooriigoo jiremsen bolgosn met bh ym Ug n ch ehendee bayartai bsn bolovch ireeduid huleeh uureg hariutslag-s zugtaagaad bga ym shig sanagdah bolloo.

  3. tsatsral

    16doloon honogtoi geheer 4sar garntai bzdee
    huuhed 5sartaigaasaa huduldug gesen bzdee
    huuhed yg heden sartaigaasaa huduldug yum be heleed uguuch

  4. nar

    @tsatsral: huuhed 14-15 doloo honogtoigoosoo huduldug bolovch hemjeegeer jijig uchir ehed medregdehgui.. 5 sartai buyu 20 doloo honogtoi bolood, tomrood ireh uyes l medegdene dee.. Odoohondoo hudulguun ni medregdsen ch gesen zugeer gedseer hii guihtei adil medremj turdug bolohoor ehchuud hii guih esvel huuhed hudluh 2-iig sain yalgaj medehed berh baidag.

  5. Bi huuhded mash ih hairtai bi anhnii torogch bi 4sartai doosho hatuurad bhiin yhuu nadaa zowolgoo ogooch 

  6. badmaa

    sn bnu bi 3 sar garantai xervee ixer bval xeden sartaigaasa medegdex

  7. badmaa

    xariu zaaval bicheerei please

  8. zolzol

    @ badmaa hervee iher bsan bol odoo ehogoor harhad medegdesen baih yostoi

  9. enhktuul

    hvvhdee gedsend n bhd yaaj zow tolovshvvleh ve bi bnga uurlaj strest ordog yum yumnaas bolj taivan bh zovlogoo ogooch

Leave a Reply