Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх газар болон ЦЕГ ын харьяа хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг ханиад томууны эсрэг вакцинд хамрагдууллаа.

Вакцин хийлгэхэд өвдөхгүй

Хүйтэн сэрүүний улирал болж ханиад томуу дэгдэлт байдлаар тархдаг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ вакциныг Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-аас 18 насны 200 шахам хүүхэд болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдvvдэд “Ди Жи Би” ХХК үнэ төлбөргүй хийж буяны гараа сунгалаа.

Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2011-2012 онд хамгийн их тархаж байгаа influenza А төрлийн 2 вирус, influenza В төрлийн 1 вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг вакцин гаргасан байна. Энэхүү вакциныг мөрний булчинд тарьдаг бөгөөд ямар нэгэн гаж нөлөө бараг үгүй. Энэ вакциныг БНСУ-ын GREEN CROSS корпорацид үйлдвэрлэж “Ди Жи Би” ХХК монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар 4 дэхь жилдээ ажиллаж байна.
Энэхүү вакциныг манай компанитай хамтран ажилладаг магадлан итгэмжлэгдсэн “Буянт Ээж”, “Улаанбаатар Сонгдо”, “Ачтан” эмнэлэгүүдэд хийж байна.

Танд эрүүл энхийг хүсье!

 

“Ди Жи Би” ХХК

СБД 5-р хороо Маяами зочид   буудлын баруун талд

И-мейл: dgb@mongolnet mn
Утас: 99000440, 313725 

Leave a Reply