Витамины тухай ерөнхий ойлголт

Витамины тухай ерөнхий ойлголт

90
4
ХУВААЛЦАХ

Аливаа бие махбодын амьдралын хэвийн үйл ажиллагаанд үнэмлэхүй чухал үүрэгтэй, нарийн нийлмэл нэгдлүүдийн бүтцэнд оролцдог буюу шууд зохицуулалт, хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг бага молекулт органик нэгдлийг витамин (аминдэм) гэнэ.

Витамин нь бүтэц зохион байгуулалт, физик-химийн шинж чанараараа өөр өөр биологийн маш өндөр идэвхитэй хоногийн хэрэгцээ нь миллиграмм, микрограммаар тооцогдог биед үл орлогдох нэгдэл юм.

Витамины хэрэгцээ хүний нас, хүйс, физиологийн байдал, хөдөлмөрийн эрчим, өвчлөлт, витамины шимэгдэлт, эмийн бодис хэрэглэх, бие махбодын уураг, өөх тос, нүүрс ус, витамин, минерал-элементийн харьцаа зэрэг олон шалгаанаас хамаарна.

Витамин үүсгэдэг урьтал бодисуудыг провитамин, витамины эсрэг үйлчилгээтэй бодисыг антивитамин, нийлмэл ферментийн бүтцэнд оролцон биохурдасгуурын үүрэг гүйцэтгэж байвал кофермент гэж нэрлэнэ.

Витамины солилцоо олон хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгддөг. Жишээ нь: Нүүрс ус их хэрэглэснээс тиамин, аскорбины хүчлийн, уураг их хэрэглэвэл рибофлавин, пиридоксины хэрэгцээ ихэсдэг бол уураг дутагдсанаас рибофлавин, никотины хүчил, А витамины боловсролт, тос дутсанаас нарийн гэдсэнд А витамин, каротин боловсрогдох, шимэгдэх явц өөрчлөгддөг байна. Хурц нар, хэт ягаан туягаар эрчимтэй шарах үед В1, В2, С, А витамины хэрэгцээ ихэсч, усанд уусдаг витамин их алдагдана. Эмийн бодис ялангуяа антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэснээс гэдэсний микрофлорын хэвийн харьцаа алдагдаж К, В1, В2, РР витамин, фоль, пантотен, параминобензойны хүчлийн нийлэгжилт багасна.

Витамин дутагдах олон хүчин зүйлүүдийг гадаад, дотоод буюу анхдагч, хоёрдогч гэсэн хоёр хэсэг болгон үздэг. Эхнийх нь хоол хүнсэнд байх витамины агууламж хүрэлцээгүйгээс шалтгаалдаг бол сүүлчийнх нь ходоод, гэдэс, ялгаруулах эрхтэний үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас витамины боловсролт өөрчлөгдөх, гадагшлалт ихсэх, шимэгдэлт муудах болон элэгний өвчин (хурц, архаг гипатит, пирроз)-өөс болж витамины солилцоо алдагддаг байна.

Элгэнд тиамин, рибофлавин фосфоржин идэвхижиж, никотины хүчил метилжиж, пиридоксин уурагтай холбогдож, каротин А витаминд хувирч байдгийн гадна К, Д витамины солилцоонд элэг идэвхитэй нөлөө үзүүлдэг.

Витамины гүнзгий дутагдлыг авитаминоз, бага хэмжээний буюу гүйцэтгэх үүргээ бүрэн хангаж чадахгүй бол гиповитаминоз, байвал зохих хэмжээнээс ихсэхийг гипервитаминоз гэнэ.

Аминдэм (витамин)

Хүн, амьтан, ургамал, бичил биетний организмын амьдралын үйл ажиллагааг зохицуулах үйлчилгээ бүхий химийн янз бүрийн шинжтэй органик нэгдлүүд аминдэмийн бүлэгт орно.

Одоо үед 40 гаруй төрлийн аминдэм мэдэгдэж байна. Аминдэмүүд ихэнх хүнсний бүтээгдэхүүнд оролцдог.

Орчин үед аминдэмүүдийн шинж, химийн бүрэлдэхүүн, хүний махбодод зайлшгүй шаардагдах тун хэмжээ нэгэнт тайлбарлагдсан байна. Олон төрлийн аминдэмийг цэврээр буюу нийлэгжүүлэн гарган авч чаддаг болсон.

Аминдэмийг судлахад Голландын эмч Х.Эйкман, Америкийн эрдэмтэн Гопкинс, Зөвлөлтийн эрдэмтэн А.В.Палладин, В.А.Энгельгарт, В.Н.Букин зэрэг хүмүүс ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Аминдэм бол хоол хүнсэнд зайлшгүй шаардлагатай үл орлогдох бодис бөгөөд хоногт 50-150 мг хэмжээтэй хэрэглэгдэх ёстой. Хүний махбодод бараг нийлэгждэггүй, хүнстэй хамт гаднаас авагдаж хэрэгцээ хангадаг. Ямар нэг аминдэм хүнсэнд байхгүй буюу удаан хугацаагаар дутагдвал аминдэм дутагдах өвчинд нэрвэгдэнэ. Yүнд амархан сульдаж ядрах, хатгалгаа тусах, халдварт өвчнөөр өвчлөх зэрэг илрэл үзэгдэж эхэлнэ.Махбодод аминдэм илүүдвэл бас өвчилдөг байна. Жишээлбэл: 1954-1956 онуудад Англи, Швейцарт нялх хүүхдийг зохиомол тэжээлээр тэжээснээс жин нь хөнгөрөх, бөөр нь өвдөх, идж ууснаа тогтоохгүй гаргах зэрэг харш шинж тэмдэг тохиолджээ. Энэ нь Д аминдэмээр баяжуулсан хүнсийг хяналтгүй өгч байснаас уг аминдэм илүүдэж өвчилсөн нь тогтоогджээ.

Аминдэмүүдийг латин цагаан толгойн үсгээр тэмдэглэдэг. Гэвч сүүлийн үед химийн бүрэлдэхүүнээр нь нэрлэх олон улсын нэр томъёо тогтсон байна. Уусгагч бодисын байдлаар аминдэмийг усанд уусдаг, тосонд уусдаг гэж хоёр бүлэгт хуваадаг. Гэвч энэ ангилал төгс болж чадаагүй ажээ. Гэвч энэ ангилал төгс болж чадаагүй ажээ. Тухайлбал тосонд уусдаг үүсмэл К аминдэм усанд уусна.

4 СЭТГЭГДЭЛ

  1. æèðýìñíèé âèòàìèí óóõààð Ẻë溺ä áàéõ þì.ßàõ âý

  2. heregtseetei medeelel ih bailaa bayrllaa oshoo ih goliig ni olj helse yum ih taviaarai ta humuus nurshsan yumand durgui gedgiig meddeg l yum baina gehdee jaahan dutmag l bailaa gehdee nadad zarim neg ni heregtseetei baisaan tsaashdaa hicheegeeree yag l huls mod yaaj urgadag shig

СЭТГЭГДЭЛ БИЧИХ