Витамин А ба Д
Витамин А, Д нь тосонд уусдаг чанартайгаас гадна бие организмын олон үйл ажиллагааг хэвийн байлгахад оролцдог.
А амин дэм нь нарийн гэдсэнд шимэгддэг ба элэг, бөөр, харааны эрхтэнд өндөр тослогт хүчилтэй эфир болон хуримтлагддаг. А амин дэм нь биеийн өсөлтийг дэмжигч, арьсыг эрүүл байлгах, нүдний харааны пигментүүдэд нэвтэрч нүдийг чийглэг байдлаа алдахгүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг учир харуй бүрий гэрэл муу орчинд юм үзэгдэл харах чадварыг нэмж өгдөг төдийгүй биеийн дархлаа сайжруулж, халдвар болон бактер эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг, мөн түүнчлэн нөхөн үржихүйн хэвийн процессыг хангаж, ялангуяа жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжилд, эрэгтэйчүүдийн бэлгийн болон дааврын хэвийн үйл ажиллагаанд идэвхитэй дэмжлэг өгдөг чухал амин дэм юм. А амин дэмийг өндөр тунгаар хэрэглэх нь хавдраас урьдчилан сэргийлэх, түүний өсөлтийг бууруулах хүртэл үйлчилгээтэй.
Нарны гэгдэх Д амин дэм нь хамгийн түрүүнд организм дахь кальци, фосфорын шингэц, шимэгдэлтийг сайжруулснаар ясны бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг тул яс болон шүдний хэвийн хөгжилд нэн шаардлагатай бөгөөд мөн хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.
Эдгээр амин дэм нь биед дутагдсанаас арьс болон үс хуурайших, хараа муудах, ялангуяа гэрэлтүүлэг муу орчинд эсвэл гэрэл ихтэй газар юм харах чадвар муудах, толгой өвдөх, нүд арган хуурайших, хумс хэврэгших, амьсгалын замын зарим өвчнүүд үүсэх, хүүхдүүдийн хувьд ясны болон шүдний хөгжил, өсөлт муу байх, насанд хүрэгсдийн хувьд яс сийрэгжих, хэврэгших гэх мэт олон шинж тэмдгүүд илэрдэг байна.
Эдгээр витаминууд нь тосонд уусдаг чанартайгаас гадна хүний өдөрт уух тун нь 5000 ОУН (Олон Улсын Нэгж) витамин А, 400 ОУН витамин Д-г агуулах бөгөөд энэ нь насанд хүрсэн хүний өдрийн хэрэгцээг бүрэн хангана.
Хэрэглэх заавар:
Хоолны нэмэлт тэжээл болгон, өдөрт 1 капсулыг усаар даруулж ууна.














үүнээс илүү мэдээлэл оруулаарай окуууууууууууууууу
баярлалаа, тосонд уусдаг витамины тухай дэлгэрэнгүй мэдээлэл илүү хэрэгтэй байна,
дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна аа хүмүүсийг ухаартал нь
өнөөдөр монголд витамины хэрэглээ дутмаг байга
хүүхдийн хоолны зуршлыг яаж сайжруулах вэ?том хүү маань хоолонд муу нэг л туранхай харагдах боллоо.ямарч хоолыг гуйлгаж уурлуулж идэх юм.санаа зовоод байна зөвлөгөө өгөөч