Үрчлээс

Үрчлээс

179
10
ХУВААЛЦАХ

Ерөнхий

Нүүр, хүзүү, гар болон биеийн бусад хэсүүдэд үүсдэг арьсны нугалаа, зураасыг үрчлээс гэдэг. Хүний арьсны  хамгийн чухал хэсгүүд болох коллаген ба эластины нэртэй арьсны маш чухал ширхэгүүдийн холбоос тасарч гэмтсэнээс болж үүсдэг.

Шалтгаан

Үрчлээс гэдэг ямар ч хүнийт хувьд юуны өмнө залуу нас өнгөрч байгаагийн шинж тэмдэг болж байдаг. Гэхдээ насны үрчлээс нь жам ёсны үйл явцын үр дүн билээ. Нас ахихын хэрээр арьс уян хатан чанараа алдан хуурайшиж бодисын солилцоон нь доголдож эхэлснээр арьсны гадаргуй өөрчлөлтөнд орж том, жижиг үрчлээс үүсдэг.

Гэхдээ цаг хугацаанаас гадна арчилгаа нь арьсанд чухал үүрэгтэй байдаг.  Үүнээс гадна 10-20 насанд анхны үрчлээс гарсан байх нь цөөнгүй. Ийм үрчлээс нь  ярих, инээх, хамраа үрчийлгэх, хөмсгөө зангидах зэрэг нүүрээ их хөдөлгөдөг хүмүүсийн нүүрний булчин олон удаа агшилт өгдөгөөс үүсдэг тул нүүр хувирал буюу мимик үрчлээс гэдэг.

Үр дагавар

Хүний арьсны гадаргуй хэсгийг үүсгэдэг коллаген ба эластин ширхэгүүд нь цэлцэгнүүр шиг зүйл дээр нягт торлог үүсгэсэн  байдаг. Коллагены ширхэгүүд нь хөвсийж чийгийг шингээж байдаг тул залуу насанд арьс  уян хатан, чанга байдаг байна. Гэвч нас ахих тусам коллагены ширхэгийн тоо цөөрч, хангалттай хэмжээний чийг хуримтлуулж чадахаа больдог. Улмаар  хөвсийх чадвараа алдсаар хатуурдаг.

Үрчлээс нь нүдний хавиар, ам, хамрын хооронд үүсдэг бөгөөд анхандаа үл мэдэг нарийхан зураас байдаг. Эдгээр нь дийлэнх тохиолдолд нүүр хувиралтынх байдаг. Нас ахихын хэрээр коллаген ба эластины ширхэгүүд уян хатан чанараа алдаж, тоогоор цөөр, чийг шингээх чадвараа алдах тул үрчлээс гүнзгий, тод болж ирнэ.

Сүүлдээ духанд үрчлээс үүсч, 40-н наснаас дээш хүзүү, амны эргэн тойронд нугалаасан үрчлээсүүд гарна. Үүнээс зайлсхийх боломжгүй бөгөөд зөвхөн үүсэх хугацааг л хойшлуулах арга хэмжээ авч болно.  Хүний нүүрэнд хэдийд үүсэх, ямархуу хэмжээтэй байх нь юуны өмнө удамшлаас шалтгаалах бөгөөд цаашид яаж өөрчлөгдөх нь арчилгаа, амьдралын хэв маягаас шалтгаална.

Арга хэмжээ

Үрчлээсээ багасгах, арилгахаар шийдсэн бол юуны өмнө арьс гоо зүйчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд ч арьсыг сэргээж, үрчлээс арилгах, багасгах маш олон арга бий болсон тул гоо зүйчийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай.

Эдгээрээс хамгийн их тархсан арга нь арьсан дор биогель шахаж үрчлээс арилгах арга юм.  Үүнээс гадна ботокс ашиглан үрчлээс арилгах арга гэж байдаг. Энэ үед ботулизмын хорыг хүний асар багаа хэмжээгээр оруулдаг. Үр дүнд нь арьсан доогуур мэдрэлийн төгсгөлийн хариу үйлдэл өгөх чадвар хэсэг хугацаагаар арилснаар нүүрний хувирал багасдаг тул үрчлээс аажмаар багасч, алга болдог.

Урьдчилан сэргийлэлт

Ямар ч үрчлээсийг арилгаж чадах ид шидтэй гэж рекламдсан тос, түрхлэг олон байдаг. Үнэндээ ямар ч ид шидтэй, гайхамшигтай тос байгаад өөрөө үрчлээсийг алга болгодоггүй харин арьсны нөхөн сэргэх чадварыг нь сэргээснээр үрчлээс арилдаг.

Үрчлээс үүсэхээс зуун хувь баталгаатай сэргийлэх боломжгүй ч үүсэх хугацааг нь аль болох хойшлуулах арга байдаг. Энд зөвхөн тэвчээр, хүсэл хоёр л байхад хангалттай. Толинд харж байгаад яаж ярьж, инээх үед нүүрний хувирал хамгийн бага болж байгааг тогтооно. Цаашид тэр байдлыг тогтоож аваад нүүрээ хэт хувиргалгүйгээр инээж, ярьж дадах хэрэгтэй. Духны үрчлээсийг нүүрний хувиралд оролцдог булчингуудад зориулсан тусгай дасгалын тусламжтайгаар арилгах боломжтой. Энд хамгийн гол нь духаа үрчийлгэх зуршлаасаа салах явдал юм.

Үрчлээс үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь нар юм. Наранд шарах нь арьсанд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Мөн нас ахихын хэрээр хүндийн хүчний  нөлөөгөөр арьс унжих нь нэмэгддэг.

Үрчлээс үүсэхэд тамхи ихээхэн нөлөөлдгийг судлаачид нотолсон байдаг тул эрүүл, толигор арьстай байхыг хүссэн хүн тамхинаас гарах хэрэгтэй.

Бас нэг анхаарууштай зүйл нь нүрний арьсыг аль болох үрчийлгэхгүй байрлалаар унтах явдал юм. Орондоо орсон хойноо гэх мэт хэвээгээр ном унших нь хүзүүнд үрчлээс үүсэхэд хүргэдэг тул татгалзсан нь дээр.

Мөн нүүрний арьсыг, ялангуяа хуурай арьсыг буруу арчилснаас болж үрчлээс үүсдэг. Иймд цайруулагч, үрчлээс арилгагч гэх мэтийн тос авахын өмнө мэргэжлийн хүний зөвлөгөө авч байх хэрэгтэй.

10 СЭТГЭГДЭЛ

  1. hi? bi 17toi minii hvzvv ih vrchleeteed bh yum. yaj arilgah we?
    collagentei tos mask hereglewel arai ert yum bolow yy?

  2. Sain baina uu

    Tsag l oldvol huzuunii dasgal bainga hiij baival huzuund urchlee suuhgui. Shuudee zuuj baigaa huzuugee sain gidiilgej baigaarai. Uuniig neg udaa 10-oos dooshgui hiivel zugeer. Bi ene dasgaliig bainga hiideg. Odoogoor 40 nas nileen garsan ch huzuund urchlee suugaagui baina. Denii hemjeeg oorchlooroi. Oroi ert untaj 8 tsag untaad ogloo ert bosoh heregtei. Mon arhi tamhiiig hetruulen heregledeg humuus ih amarhan otlodgiig sanah heregtei. Iimees bolj ogvol ogt hereglehgui baihiig zovloj baina.
    Bas neg zuil helehed hediigeer turanhai ch gesen buselhuunii dasgal bainga hiivel biyenii galibar ohin baih ueiinh shig hadgalagddag yum baina shuu. Buselhuunii dasgal ih amarhan. Ogloo bosood hanand oirhon hanr uugaa nuruugaa haruulj zogsood buselhiigee 2 tiishee erguulj hanad 2 gariinhaa algaar buren hureh gej oroldooroi. Uuniig 100-aas (barag 2min) dooshgui hiivel zugeer.

    Hiigeed uzeerei. Amjilt husiye.

  3. Mash ih bayrllaa, zaawal hiij baih bolno, bi ogthon ch arhi tamhi heregledggvi uulana herendee l ervvl hoollodiin, sayhan gadaadd ireeed orchin soligdood targalaad bn. yaj jingee barih we? helj ugch tuslaach. tanid ch bas amjilt hvsiy

  4. sayn baytsgaana uu?
    yaaj jigd turah ve?
    belhuuseeree targalhaar bugs dooshildog uu?
    tegtsen yum shig sanagdad bgaan, yaaj butsaaj hevend bailgah be?
    2. pitnest yavah ni deer uu ujgeer hicheellesen ni deer uu?
    3. turhaar urchleetdeg gehiin duhandaa udmiin ch geh yumuu urchlee uustsen l dee. bagasgadag dasgal bna uu?

    zuvulguu ugch tuslana uu?

    bayarlalaa,

  5. ГЛЮРОНЫ ХҮЧИЛТЭЙ ДАЛАЙН ГАРАЛТАЙ ЯПОНЫ №1 BEST SELLER НУНТАГ КОЛЛАГЕН. “Тавин Ус” эмийн сангуудаар худалдаалагдаж байна. утас 99717106 , 96678079
    G_OYUNMAA@YAHOO.COM ҮНЭ НЭГ УУТ 47000 5200МЛ

  6. meduushtei l yum . bi 30 nastai 2 oirhon tursun, huh maani tom jijig bas ih sul bolson, yaval deer ve medeh uu

  7. Sn bnuu mini zowhinii aris unjaad bnaa dood taliin yaj zogsooh we, gadaadad amidarj bga ymaa end ireed l ydargaa, internetiin hereglee 2s blj bh shg bna garah arga zam bnuu emchee odo 25 zaluu

  8. Hi all lady.s. toms herched yumuu ureed nudnii ergen toirondoo 20min bailgad buleen usaar ugaa. Ih ur duntei shu itgerei. Bi 34 tei urchlee barag bhgui de. Bas toslog aristai bol urchlee mash baga suune. Nuuree bnga tosol mongol tosnuud ih sain da. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ