Мансуурах дон

Ерөнхий

Хар тамхи буюу , хар тамхи, наркотик /грек хэлэнд нойрсуулагч гэсэн утгатай/ гэдэг ойлголтын дор угтаан намуу цэцгээс гаргаж авдаг опий нэртэй бодисын бүлэгт хамаардаг морфин, кодеин, героин, метадон зэргийг хамааруулж үздэг. Гэвч энд зөвхөн хар тамхинд мансуурах донгийн тухайд бус мансуурах донгий талаар авч үзэж байгаа юм.

Иймд хэрэглэсний дараа сэтгэл зvйн хамаарал vvсгэдэг бодисуудыг ерөнхийд нь мансууруулагч бодис гэж нэрлэлээ. Улмаар мансууруулах бодис гэдэг нэр томьёоны дор сэтгэл хєєргєх, нойрсуулах, євчин намдаах болон єдєєх vйлчилгээ vзvvлдэг бодисууд багтаж байгаа юм.

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн тодорхойлолтын дагуу мансуурах дон гэдэг нь хүн идэх, уух, сурах, ажиллах зэрэг бусад хэлбэрийн vйл ажиллагаагаа орхигдуулан тодорхой бодисуудыг хортой үр дагавартайг нь үл тоон хэрэглэх, хэрэглэхийг маш хүчтэй хүсдэг сэтгэцийн эмгэг юм.

Үйлчилгээ

XX–р зуунын 70- аад онд эрдэмтэд мансуурах бодисын vйлчилгээний механизмыг маш нарийвчлан судалсан юм. Ингэхэд мансууруулах бодис нь химийн бvтцээрээ эндорфин гэж нэрлэгддэг хүний бие махбодийн ялгаруулдаг євчин намдаах, таашаал төрүүлэх нөлөө үзүүлдэг даавартай тєстэй байдаг нь тогтоогджээ. Гэвч хүний бие махбодийн өөрийнх нь ялгаруулдаг  таашаал төрүүлэгч бодисууд нь үйлчилгээ султай, хор нєлєє vзvvлдэггvй бол гаднаас хүчээр оруулж ирж байгаа мансууруулах бодис нь бие махбодид маш их хор хєнєєлтэй учруулдаг.

Химич, эм зvйч нар опийгаас илүү хүчтэй шинэ бодисуудыг ялгаруулж сурснаар єєрсдєє ч мэдэлгvй мансуурах дон тархахад багагүй хувь нэмэр оруулсан гэж болно. Жишээлэхэд, 1803 онд Германд опиумын намуу цэцэгнээс  “морфин” гаргаж авсан нь опиумаас 10 дахин илvv хvчтэй байжээ. XIX- р зууны эцсээр германы эмч Генрих Дрезер морфины суурин дээр шинэ “кодеиныг” нэртэй шинэ бодисыг нийлэгжvvлэн гаргаж авчээ. Эхэндээ vvнийг эмч нар баяртайгаар хvлээж авч, євчин намдаах болон ханиалганд хэрэглэж байв. Гэтэл кодеин нь морфиноос сул боловч бие махбодийн дуршил үүсгэдэг нь тодорхой болжээ.

Морфиноос гаргаж авсан өөр нэг хүчтэй бодис героин юм. Хэрэглэсний дараа маш их таашаал төрүүлж, аз жаргалтай, айж эмээх зүйлгүй болсон мэт мэдрэмж төрүүлнэ. Гэвч энэ бэлдмэлийг хэрэглэхэд 10 хүний 9-д нь 3 долоо хоног, түүнээс ч бага хугацаанд маш хүчтэй хамаарал буюу хэрэглэх дон үүснэ. Улмаар героин нь тархи болон мэдрэлийн системийг асар хурдан гэмтээх тул хүн бараг харсаар байтал доройтон, арчаагаа алдаж эхэлдэг. Ингээд ч зогсохгүй героинд донтогсод нь хэрэглэсэн vеэс хойш жил, жил хагасын дараа гэхэд л  тунг нь хэтрүүлэх, эрүүл мэнд нь доройтох шалтгаанаар нас бардаг.

Мансууруулах бодисыг анх хэрэглэх үед хvний бие махбодь эндорфин (vvнийг бас баяр баяслын даавар ч гэж нэрлэдэг) их хэмжээгээр ялгардаг. Улмаар сэтгэл зvйн тааламжтай мэдрэмж тєрж, бvх зvйлийг баяр баяслын байдалтайгаар хvлээж авч, сайхан мєрєєдєлд умбадаг. Үүний дараа дахин ийм таашаал амсах хүсэл төрж, хамаараал үүснэ.

Гэвч дараа дараагийн удаа хар тамхи хэрэглэх үед байдал өөрчлөгдөж эхэлнэ. Дээр өгүүлсэнчлэн мансууруулах бодис нь бүтцийн хувьд хүний таашаалын даавартай төстэй болохоор цусан дахь хэмжээ нь өсөх үед хүний дотоод шүүрлийн систем өөрийгөө хэт их даавар ялгаруулжээ гэж үзээд дахин таашаалын дааврын ялгаруулалтыг багасгах тушаалыг булчирхайнуудад өгнө.

Ингээд мансууруулах бодисыг тогтмол хэрэглэж эхлэх үед хүний таашаалын даавар эндорфины боловсруулалт дарангуйлагдан эрс багасна. Өөрөөр хэлбэл дааврыг ялгаруулдаг булчирхай нь бараг ажиллахгүй болно гэсэн үг. Цаашдаа vйл ажиллагаагаа бараг явуулахгүй байгаа булчирхай нь аажимдаа хатингаршиж эндорфин боловсруулах чадваргvй болно. Энэ үеэс хүн бие махбодийн түвшинд мансууруулах бодисноос хамааралтай болж донтоно. Товчхон хэлэхэд мансууруулах бодисыг дахин хэрэглэлгүйгээр байж сурах аргагүй болдог.

Эндорфин нь бага хэмжээгээр хүний цусанд үргэлж байж байдаг болохоор бид өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун, өөдрөг явж чаддаг. Гэтэл эхлээд ялгаруулалтыг нь хар тамхи хэрэглэж багасгаад, дараа нь огт ялгарахгүй болгочихоор байнга цусанд байж байх ёстой нөгөө бага хэмжээний эндорфин үгүйлэгдэн гүнзгий сэтгэл гутрал үүсдэг.

Эмчилгээ

Мансуурах донгоос эмчлэгдэхийн тулд хамгийн тvрvvнд  хvн єєрєє  маш ихээр хvсэх шаардлагатай байдаг. Сэтгэл зvйн хамаарлыг арилгахад бие мах бодийнхоос илvv хvнд байх нь цєєнгvй. Vvнээс ангижирахад одоо vед нэлээд олон аргууд байдаг болсон бєгєєд жишээ нь детоксикацын арга. Энэ нь героиныг єєр бодисоор орлуулахад vндэслэгдсэн байна.

Мансуурах донгоос эмчлэгдэхээр шийдсэн хvнд ойр дотны хvмvvсийнх нь дэмжлэг болон ойлголт маш их хэрэгтэй байдаг. Гэхдээ мансуурах донтонг  єєрийн бvрэн халамжинд авч болохгvй. Энэ тvvний шийдвэр бєгєєд тэр эдгэрэх замыг бvхэлд нь єєрєє бие дааж туулах ёстой.

Leave a Reply