Амброксол

30 мг шахмал, 15 мг|5 мл бүхий 100 мл-ийн сироп, 15 мг|2 мл бүхий 100 мл утлагын  шингэн, 15 мг туншил зэрэг хэлбэртэй, цэр шингэлэн ховхлох, сурфактантын  үүсэлтийг идэвхжүүлэх, бронхын шүүрлийг хэвд нь оруулах зэрэг үйлчлэлтэй тул  цочмог, архаг бронхит, бронхоэктази, бронхын багтраа, уушгины сүрьеэ, уушгины  цочмог, архаг үрэвслийн үед цэрний гаралтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг.

Энэ эм их төлөв зохимж сайтай боловч зарим хүнд дотор муухайрах, бөөлжих гаж  нөлөө өгч болзошгүй. Жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй байвал зохино. Улсын  эмийн бүртгэлд Амброксол, Амопект, Амбробене, Амбросан (30мг шахмал) нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply