Category Archives: Нөхөн үржихүй

Эмэгтэй хүн хэдэн настайдаа хүүхэд төрүүлбэл тохиромжтой вэ?

Манай улсад эмэгтэйчүүд ихэвчлэн 30 наснаасаа өмнө хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг. Тэр ч бүү хэл өмнө нь 25 настайдаа хүүхэд төрүүлэхийг эмч нар “хожуу төрөлт” хэмээн нэрлэдэг байсан үе ч бий. Continue reading

ОРОЙ ТӨРӨЛТ МУУ ЮУ, САЙН УУ?

Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий. Continue reading

Эрүүл мэнд

Бэлгийн цэврүүт нойтон үү үргүйдэлд хүргэдэг

Энэ өвчин нь байнга тохиолддог бэлгийн замын өвчин юм.

  Голчлон бэлгийн замаар дамжин халдварлана. Өвчний эмчилгээ авах нь удаан, дахилт сэдрэлт ихтэй байдаг. Эрэгтэй, эмэгтэйн бэлэг эрхтний гадна тал ба уруул дээр биржгэр махан үү шиг зүйл гарах, өмхий шар өнгөтэй идээ гарах, цагаан юм гарах, халж хорсож өвдөх шинж илэрнэ. Энэ өвчин нь нэг төрлийн өвчин үүсгэгч вирус -ээс гаралтай ба хэдэн жилээр ч эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.

  Хүндэрвэл сав, давсаг, түрүү булчирхай зэрэг үржлийн систем болон үржих чадвар зэрэгт нөлөөлдөг. Мөн цэцэг маягийн үү, яр болж хувирдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрагч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Бяслаг

Таны хүүхдийн өсөлт удаан байвал бяслаг идүүл

    В1 амин дэм нь хүний бие дэх нүүрс усны солилцоонд чухал уүрэг гүйцэтгэж мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг хангана. Энэ амин дэм нь мэдрэлийн үрэвслийн эсрэг сайн үйлчилдэг. В1 амин дэм нь хуурай исгэгч, шар айрагны исгэгч, бууцай, гахайн мах, зэрэгт илүү хэмжээтэй байдаг. В1 амин дэм дутагдвал ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хямарч хоолонд дургүй болох, ядрах шинж илэрнэ .

   В2 амин дэм нь хүний өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг. В2 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд шар айрагны хуурай исгэгч, сүү, аарц, бяслаг, вандуй, бууцай, гоньд, амтат ногоон чинжүүнд байдаг. В2 амин дэм / витамин / дутагдвал өсөлт зогсох, уруул хагарах, арьс хуурайших, бөөлжих, суулгах, зэрэг шинж илэрч болно.

    В6 амин дэм нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. В6 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд тахианы мах, хонины мах, үхрийн мах, өндөг, шар будаа, цагаа будаа амтат ногоон чинжүү, гадил зэрэг орно. Энэ амин дэмийг хоол хүнсээр дамжуулан авдаг тул сүүлийн үед энэ дутагдал ховор тохиолддог болсон. В6 амин дэм болон бусад олон тэжээлт бодис шээс ялгарах нь хичнээн их байвал алдагдал нь тэр хэмжээгээр их байна.

  В6 амин дэм нь жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг. Үүнээс болоод огиулж бөөлжих, шамбарам, булчингийн агшилт сулрах, татах, салганах, толгой эргэх, хэт цочролд орох, цус багадах, амны хөндийн салст бүрхэвч үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Хүний биеийн суурь халуун ба жирэмсний төлөвлөлт, хүүхдийн хүйс төлөвлөлт

Ерөнхий

Энд товч толилуулж байгаа биеийн суурь дулаан буюу базаль температурыг хэмжих аргыг Дэлхийн
Эрүүл Мэндийн Байгууллага нь үр тогтох чадварыг судлах үндсэн хоёр аргын нэг нь гэж хүлээн
зөвшөөрсөн байдгийг хэлэх хэрэгтэй. Хүний биеийн базаль температур буюу суурь дулаан нь сарын
тэмдэгийн мөчлөгийн туршид эмэгтэй хүний янз бүрийн гормоны нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг.
Тухайлбал, өндөгөн эсийг гадагшлах үед ялгардаг гормоны нөлөөгөөр өөрчлөгдөнө. Харин жирэмсэн
болохын тулд өндөгөн эс гадагшлах үйл явц хэвийн байх ёстой гэдгийг охид, бүсгүйчүүд маань мэдэж
байгаа биз.

Явц

Үр тогтох хамгийн тохиромжтой үед буюу өндөгөн эс гадагшилсны дараагаар эмэгтэй хүний биед
прогестерон нэртэй гормон ихээр ялгардаг. Энэ гормон ялгарснаар өндөгөн эс гадагшилсны дараах
хоёр хоногийн туршид хүний биеийн суурь дулаан нь 0,4-0,6 градусаар нэмэгддэг. Өндөгөн эс нь
ойролцоогоор сарын тэмдэгийн мөчлөгийн дундуур гадагшилж мөчлөгийг өмнөх ба удаах гэсэн хоёр
дахь хэсэг гэсэн хоёр хэсэгт хувааж өгдөг.

Өндөгөн эс гадагшлахаас өмнөх буюу эхний хэсэгт эмэгтэй хүний биеийн дулаан нь гол төлөв өндөгөн
эс гадагшилсны дараах буюу хоёр дахь хэсгээс бага байдаг. Прогестерон даавар хангалттай ялгарсан
нөхцөлд мөчлөгийн дунд үеэс эхлээд биеийн дулаан нэмэгдэж эхэлдэг нь өндөгөн эс гадагшилсан
гэдгийг илтгэх найдвартай шинж тэмдэг болж өгдөг. Өндөгөн эс гадагшилсны дараах хэсэг буюу хоёр
дахь хэсэг нь хэвийн нөхцөлд 13-14 хоног үргэлжилж байгаад биеийн юм ирэхийн өмнө халуун нь
ахиад 0,3 градус орчмоор буудаг.

Иймд базаль температур буюу суурь халуун нь нэг мөчлөгийн туршид өөрчлөгдөлгүй нэг түвшинд байх,
өөрөөр хэлбэл температурын өөрчлөлтийг харуулсан график нь уналт өгсөлтгүй байх нь өндөгөн эс
гадагшлахгүй байгааг илтгэж байж болзошгүй юм. Харин өндөгөн эс гадагшлахгүй байгаа тохиолдолд
жирэмслэх боломжгүй.

Халууны шил сугандаа хавчуулах аргаар хэмждэг дулаан чинь суурь халуун биш юм уу гэсэн асуулт
гарах нь зүйн хэрэг. Хамаг учир хүний биеийн температурын өөрчлөмтгий байдагт байгаа юм. Хүний
биеийн дулаан нь өдрийн туршид өөрчлөгдөж байдаг. Их хөдөлвөл нэмэгдэнэ, даарвал буурна, халуун
хоол идвэл нэмэгдэнэ, зузаан хувцас өмсвөл нэмэгдэнэ, усанд орвол буурна г.м. маш олон зүйлийн
нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг болохоор биеийн температурыг хэмжихэд хамгийн тохиромжтой
цагийг сонгоно гэдэг тун бэрхшээлтэй болдог. Тиймээс л хүний биеийн суурь температур буюу
зургаан цаг унтасны дараах тайван үеийн температурыг хэмждэг.

Шаардлага

Дараах тохиолдолд эмэгтэйчүүдэд суурь температураа хэмжин, өөрчлөтийнх нь графикийг гаргах
зөвлөгөөг өгдөг, үүнд:
-Жилийн турш жирэмслэж чадахгүй байх
-Эмч үргүйдэл байж болзшогүй гэж таамагласан үед
-Эмч дааврын алдагдал үүссэн гэж таамгласан үед
-Жирэмслэх магадлалаа нэмэгдүүлэхийг хүсвэл
-Хүүхдийнхээ хүйсийг төлөвлөх аргачлалыг туршиж байгаа үед
-Өөрийн бие махбоди дотор болж байгаа үйл явцыг ойлгон хянахын тулд.

Бүх журмыг ягштал баримтлан хэмжиж гаргасан суурь дулааны график нь мөчлөгт өндөгөн эсийн
гадагшлалт бий эсэхийг харуулж чадна. Гэхдээ таны байгуулсан графикийг үндэслэн жинхэнэ бодит
онош, дүгнэлт хийж чадах хүн бол зөвхөн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч гэдгийг мэдэж авах
хэрэгтэй.

Та гурван мөчлөгөөс байгагүй хугацаанд суурь температураа/халуунаа хэмжиж байж өндөгөн эс
гадагшлах огноо, үр тогтоход хамгийн таатай үе, дааврын өөрчлөлт зэргийн талаарх хангалттай
мэдээлэл цуглуулж авна гэдгийг тогтоож авах хэрэгтэй.

Хэмжих дүрэм

Хүний биеийн суурь температур/ суурь халууныг хэмжихдээ дараах дүрмийг ягштал баримтална,
эдгээрт:

-Суурь халуунаа мөчлөгийн дуртай өдрөөс эхлэн хэмжиж болох ч мөчлөгийн эхний өдрөөс буюу биеийн
юм ирсэн өдрөөс эхлэн хэмжих нь хамгийн тохиромжтой байдаг.

-Температурыг хэмжихдээ нэг сонгож авсан аргаа тууштай хэрэглэнэ. Халууныг амны хөндий, үтрээ,
шулуун гэдсээр хэмжиж болно. Халууны шилийг суганд хавчуулах замаар температур хэмжих нь өндөр
нарийвчлал багатай тул бодит үр дүн өгдөггүй. Тэгэхээр дээр дурдагдсан гурван аргын аль нэгийг
нь сонгож аваад түүнээ нэг мөчлөгийн туршид өөрчлөлгүйгээр ягштал дагах хэрэгтэй.

-Ингхэдээ амны хөндийн температурыг үзэж байгаа бол халууныг шилийг хэлэн доороо хийгээд амаа
жимийн 5 минутын турш хэмжинэ. Амны  хөндийн халууныг хэмждэг тусгай халуун шил байдаг.

-Үтрээ, эсвэл шулуун гэдсээр температур хэмжих үед хугацаа нь 3 минут байна.

-Халуунаа үзэхдээ өглөө, сэрсэн даруйдаа орноосоо босолгүйгээр хэмжинэ.

-Нойр бүтэн, 6 цагаас багагүй байх ёстой.

-Халууныг зөвхөн тогтсон цагт хэмжих ёстой. Хэмжих цагаас 30 минутаас илүү хоцорвол хэмжилт нь
бодит байдлыг илтгэж чадахгүй.

-Дижилтал буюу электрон халууны шил, мөнгөн устай халууны шил аль алинаар нь хэмжиж болно. Нэг
сонгож авсан халууны шилээ нэг мөчлөгийн туршид солихгүй байх нь чухал. Тоон халууны шил нь
үтрээ, шулуун гэдсээр халуун үзэхэд тийм ч тохиромжтой биш гэж үздэг. Шулуун гэдсээр халуун
хэмжих нь илүү бодит гэж үздэг бөгөөд шулуун гэдэсний халуун шил гэж тусгай, илүү нарийхан
халууны шил байдаг тул эмийн сангуудаас асуух хэрэгтэй. Гэхдээ олдохгүй бол ердийн мөнгөн устай
халууны шилээр үзсэн ч болно.

-Мөнгөн устай халууны шилээр хэмжиж байгаа бол унтахаасаа өмнө сэгсэрч бэлэн болгох ёстой. Учир
нь өглөө босоод хэмжихийн өмнө сэгсрэх үед таны биеийн суурь дулаан өөрчлөгдөж болзошгүй.

-Суурь халууны заалтыг заавал тэмдэглэн авна. Хол замд явах, онгоцоор нисэх зэрэг нь суурь
температурт мэдэгдэхүйц нөлөөлж болзошгүй. Ингэж замд явсан бол тухай бүрт заавал тусгай
тэмдэглэл хийх хэрэгтэй.

-Ханиад, томуу г.м. халууралт дагалддаг өвчин туссан үе суурь дулааны үзүүлэлт нь бодит байдлыг
илтгэж чадахгүй тул эдгэртлээ буюу халуун хэвийн болох хүртэл хэмжилт хийхээ зогсоож болно.
Ингэж халуурч өвдсөн бол тухай бүрт заавал тусгай тэмдэглэл хийнэ.

-Нойрсуулагч эм, тайвшруулах эм, дааврын бэлдмэл зэрэг нь суурь дулаанд нөлөөж болно. Энэ мэтээр
ямар нэг ууж байгаа бол заавал тусгай тэмдэглэл хийнэ.

-Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг уухтай зэрэгцэн суурь халуун хэмжих аргыг хэрэглэх нь ямар ч
утгагүй.

-Архи, дарс, шар айраг г.м. согтууруулах ундаа хэрэглэсний дараах суурь дулаан нь өөрчлөгдөж
болзошгүй тул мөн бодит байдлыг илтгэж чадахгүй. Ингэж согтууруулах ундаа уусан бол заавал
тэмдэглэж байх ёстой.

-Дийлэнх тохиолдолд суурь температурын графиктай танилцсаны дараагаар эмч нэмэлт шинжилгээ,
үзлэг хийж байж онош тавьдаг, тэгэх ч ёстой гэж үздэг.

Суур температурын графикийн жишээ

Суурь температурын график хийхийн тулд дөрвөлжин шугамтай цаас хэрэг болно. Тэндээ

Хэмжилт хийсэн мөчлөгийн өдөр, хэмжилт хийсэн огноо, хэмжилт хийсэн цаг, хэмжилтын заалт буюу
халуун шилэн дээрх температурын заалтыг тэмдэглэнэ. Мөн хэмжилт хийх өмнөх өдөр эм, согтууруулах
ундаа уусан эсэх, бэлгийн хавьталд орсон эсэх, өвдөж халуурсан эсэх, биеийн юм их бага, эсвэл
хэвийн ирсэн эсэхийг тэмдэглэнэ.

Мөчлөг тус бүрийг тус тусад нь цаасан дээр тэмдэглэвэл дараа нь харьцуулж үзэхэд хамгийн
тохиромжтой байдаг.

Ийм тэмдэглэгээ нь дараах байдалтай байж болно:

BT

График хөтлөх зөвлөмжийн дагуу та өөрт эвтэй байдлаар өөрөөр хийсэн ч болно.

Суурь халууны график хөтлөх замаар хүүхдийн хүйсийг төлөвлөх 

Хүүхдийн хүйсийг тодорхойлох олон арга байдаг. Үүний нэг нь суурь халууныг хэмжих замаар өндөгөн
эс гадагшлах өдрийн тодорхойлох замаар хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох арга юм.

Хэргийн гол нь Ү хромосом буюу эр хромосом тээгч эр бэлгийн эс ба Х хромосом буюу эм хромосом
тээгч хоёрын ялгаанд байдаг.

Эр хромосом нь илүү хөдөлгөөнтэй байдаг болохоор өндөгөн эстэй учрах магадлал өндөр. Гэхдээ
тогтворгүй, өөрөөр хэлбэл тун хэврэг. Иймээс хоёр өдрийн дотор үр тогтож чадаагүй бол эр
хромосом тээсэн эр бэлгийн эс үхнэ.

Харин эм хромосом хөдөлгөөнт чадвар багатай ч илүү тэсвэртэй. Өндөгөн эстэй учрах хүртлээ илүү
удаан тэсээд, амьдраад байж чаддаг.

Тэгэхээр өндөгөн эс гадагшлахаас өмнөх ба хойших хоногуудын график хөтлөх аргаар тодорхойлж
байгаад хүүхдийнхээ хүйсийг төлөвлөх боломжтой гэсэн үг. Тухайлбал, охинтой болохыг хүсвэл
өндөгөн эс гадагшлахаас 2-3 өдрийн өмнө сексийн харьцаанд орно.  Харин хүүтэй болохыг хүсч
байгаа бол өндөгөн эс гадагшлах өдөр секс хийх хэрэгтэй.

Энэ арга 100% баталгаа өгөхгүй ч гэлээ хүүтэй, эсвэл охинтой болох магадлалыг ихээхэн
нэмэгдүүлэх нь мэдээж.

Жирэмсэн эмэгтэйн бие махбодид илрэх хэвийн өөрчлөлтүүд ба тулгамддаг асуудлууд

Жирэмслэхэд  эмэгтэй хүний бүх эрхтэн тогтолцоонд нилээд өөрчлөлт гардаг.  Эдгээр өөрчлөлтүүд нь эхийн хэвлий дэх ураг хэвийн өсөж бойжиход шаардагдах хүчилтөрөгч, уураг, нүүрс ус, өөх тос, давс, аминдэм болон бусад бодисууд эхийн цусанд орж ялгаруулах эрхтэнүүдээр нь дамжин гадагшлах болон  төрөлт хүндрэлгүй явагдах, төрсний дараа нярайг хөхүүлэхэд бэлтгэж байгаа физиологийн үйл ажиллагаа юм. Continue reading

Төрсний дараах бэлгийн харьцаа

 Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

Continue reading

Эмийн гаж нөлөө

Тунг нь нарийн тааруулж, тусгай зааврын дагуу хэрэглэвэл өвчнийг эдгээдэг хорыг юу гэж нэрлэдэг вэ? Мэдээж эм гэж нэрлэдэг. Харамсалтай нь эмийг эмчийн жор, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэж байдаг хүмүүс олон байдаг. thalidomide-victim

Continue reading

Бидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

Саяхан JPalmz гэсэн ник нэртэй нөхөр imgur.com нэртэй вэб хуудсанд орон орны хүн ам ба газар нутгийг харьцуулан үзээд газар нутгийг “шударга”-аар хуваавал ямаршуу дүр төрх гарахыг яруу тодоор харуулсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн их хүн амтай улсыг хамгийн том газар нутагтай улсын байранд тавьж, хамгийн цөөн хүн амтай улсыг хамгийн жижиг газар нутагтай улсын байранд тавьжээ.c6agr

Ингээд үзэхээр их сонирхолтой дүр зураг гарч ирсэн байна. Жишээлэхэд, хүн амын тоогоор нэгдүгээрт жагсдаг БНХАУ нь газар нутгийн хэмжээгээр хамгийн том ОХУ-ын газар нутагт байрлаж, ОХУ нь харийн Казахстан улсын орыг эзлэхээр цөлөгджээ. Хүн амын тоогоор хоёрт ордог Энэтхэг газар нутгаараа хоёрт ордог Канадын нутагт очжээ.

Continue reading

Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

tursnii_daraa Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.

Continue reading