Category Archives: Нөхөн үржихүй

Жирэмсэн эмэгтэйн бие махбодид илрэх хэвийн өөрчлөлтүүд ба тулгамддаг асуудлууд

Жирэмслэхэд  эмэгтэй хүний бүх эрхтэн тогтолцоонд нилээд өөрчлөлт гардаг.  Эдгээр өөрчлөлтүүд нь эхийн хэвлий дэх ураг хэвийн өсөж бойжиход шаардагдах хүчилтөрөгч, уураг, нүүрс ус, өөх тос, давс, аминдэм болон бусад бодисууд эхийн цусанд орж ялгаруулах эрхтэнүүдээр нь дамжин гадагшлах болон  төрөлт хүндрэлгүй явагдах, төрсний дараа нярайг хөхүүлэхэд бэлтгэж байгаа физиологийн үйл ажиллагаа юм. Continue reading

Төрсний дараах бэлгийн харьцаа

 Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

Continue reading

Эмийн гаж нөлөө

Тунг нь нарийн тааруулж, тусгай зааврын дагуу хэрэглэвэл өвчнийг эдгээдэг хорыг юу гэж нэрлэдэг вэ? Мэдээж эм гэж нэрлэдэг. Харамсалтай нь эмийг эмчийн жор, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэж байдаг хүмүүс олон байдаг. thalidomide-victim

Continue reading

Бидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

Саяхан JPalmz гэсэн ник нэртэй нөхөр imgur.com нэртэй вэб хуудсанд орон орны хүн ам ба газар нутгийг харьцуулан үзээд газар нутгийг “шударга”-аар хуваавал ямаршуу дүр төрх гарахыг яруу тодоор харуулсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн их хүн амтай улсыг хамгийн том газар нутагтай улсын байранд тавьж, хамгийн цөөн хүн амтай улсыг хамгийн жижиг газар нутагтай улсын байранд тавьжээ.c6agr

Ингээд үзэхээр их сонирхолтой дүр зураг гарч ирсэн байна. Жишээлэхэд, хүн амын тоогоор нэгдүгээрт жагсдаг БНХАУ нь газар нутгийн хэмжээгээр хамгийн том ОХУ-ын газар нутагт байрлаж, ОХУ нь харийн Казахстан улсын орыг эзлэхээр цөлөгджээ. Хүн амын тоогоор хоёрт ордог Энэтхэг газар нутгаараа хоёрт ордог Канадын нутагт очжээ.

Continue reading

Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

tursnii_daraa Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.

Continue reading

Жирэмсний шинж тэмдэгүүд

Жирэмсэн болсныг илтгэх хамгийн анхны шинж тэмдэгүүдийн талаар товч танилцуулж байна.

Жирэмсний анхны долоо хоногт  ургийн хэмжээ вандуйны чинээ байдаг ч гэлээ бүх эрхтэнүүд нь бүрэлдээд эхэлчихсэн байдаг болохоор өдийд хүчтэй эм тариа хэрэглэх, тамхи, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэвч жирэмсний өдий үед эмч нар хүртэл тусгай шинжилгээ хийлгүйгээр жирэмсэн болсон эсэхийг баттай хэлж чаддагүй болохоор бие даан хөл хүнд болсон гэдгээ тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдаг. Continue reading

Төрөх огноог тооцох

Эмэгтэйчүүд үр тогтсон тодорхой огноог ихэнхдээ мэддэггүй ч гэлээ сүүлийн сарын тэмдэгийн мөчлөг эхэлсэн өдрөө мэдэж байдаг. Тийм болохоор жирэмсний хугацаагаа энэ өдрөөс эхлэн тоолдог. Дийлэнх эмэгтэйчүүд үр тогтох хамгийн өндөр магадлалтай үе буюу овуляц нь сарын тэмдэгийн мөчлөгийн дунд үед таардаг. Өөрөөр хэлбэл дараагийн мөчлөг эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө.

40 долоо хоногтой маамуу

40 долоо хоногтой маамуу

Continue reading

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд zhiremsen илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.

Continue reading

Та сэтгэгдлээ хуваалцаарай буюу надад ийм зүйл тохиолдоод байна №3

maamuu_eej Саяхан манай сайтын Bayarmaa  гэдэг хэрэглэгч ийм нэгэн хүсэлт ирүүлжээ.

“Сайн бна уу би сая кесар хагалгаагаар төрсөн юмаа. Тэгээд хүүхэд маань эмнэлэгт бга. Инкубаторт бга. Миний хөхний сүү татраад бна. Хөхөндөө яаж сүү оруулах вэ? Хүүхэд маань гарах болоогүй бга. Надад туслаач?”

Continue reading

Уруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай

Ерөнхий
Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр 11 минут тутамд уруул, эсвэл тагнай төрөлхийн завсартай  хүүхэд төрж байдаг гэсэн тооцоо байдаг ажээ. Өөрөөр хэлбэл дунджаар 1000 нярай тутмын нэгд энэ эмгэг илэрдэг. Энэ эмгэгийг хүмүүс өдөр тутмын амьдар дээр “уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой”  бүдүүлэгдүү нэрлэдэг нь тийм зөв биш байх.  Continue reading